Гэмт хэргийн талаар мэдээллийг хуулийн дагуу төлбөртэй авдаг болжээ. Тодруулбал, Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн албан тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар:
- Эзэн холбогдогч нь тодорхойгүй зам тээврийн осол, хэрэг,
- Эрэн сурвалжлагдаж байгаа хүн,
- Тээврийн хэрэгслийн улсын дугаар хууль бусаар үйлдвэрлэж байгаа хүн,
- Албан тушаалтан, аж ахуйн нэгж, баримт бичгийн талаарх мэдээллийг иргэд байгууллагаас үнэ төлбөртэй авах аж.
Энэ хүрээнд иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгох юм байна. Тиймээс гэмт хэргийн шинжтэй мэдээллийг 88106295, 99032818, 93021124 утсаар мэдээлж болох бөгөөд нууцыг чандлан хадгалах аж.