Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Халхголын дайнд байгуулсан Монгол-Оросын дайчдын алдрыг мартах ёсгүй

2019-8-23
0
ЖИРГЭХ

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны түүхэн үйл явдал бол Халхголын дайн юм.

Халхголын дайны талаар гадаад, дотоодын эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэж, эрдэм шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, дайнд оролцогч талуудын болон бусад орнуудын байр суурь, үзэл баримтлалыг сонсон, үнэлэлт дүгнэлт хийх, цаашдын хамтын ажиллагааны чиг баримжааг тодорхойлох, Халхголын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавьяа, дурсгалыг хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэлэв. Тэрбээр "Халхын голын дайнд байгуулсан Монгол-Зөвлөлтийн цэргийн ялалт бол хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө, Монгол-Зөвлөлтийн ард түмний тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлсэн ариун дайн байсан юм. Энэ ялалтад хүргэсэн Оросын ард түмэн, түүний баатарлаг цэрэг эрсийн алтан амь, бүлээн цусыг бид мартах учиргүй юм.

Энэ үзэл санаан дор энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаа нь маш үр дүнтэй ажил болжээ. Бид өнгөрсөн 80 жилийн түүхээрээ бахархахын зэрэгцээ түүхэн үнэн, бодит баримтыг судлан гаргаж, эрдэмтэн, судлаачдын хүрээнд шүүн тунгааж олон түмний хүртээл болгоход энэ хурлын нэг зорилго оршиж байгаа билээ. Тиймээс энэ удаагийн хурал үр дүнтэй болж, судлаачдын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдсэн хурал болно гэж найдаж байна.

Өнгөрсөн зууны 30-аад оны төгсгөлд Халхын голд өрнөсөн энэ байлдаан, түүний үр дүн БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулахад зохих нөлөө үзүүлснийг бид мартах учиргүй юм. Иймээс Халхын голд өрнөсөн үйл явдлын бодит баримтыг гарган тавьж, олон нийтэд сурталчлах, судалгааны эргэлтэд оруулахад эрдэмтэн, судлаачид та бүхний хичээл зүтгэл чухал хэрэгтэй.

Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлаг гавьяа байгуулж, амь насаа зориулсан Монгол, Зөвлөлтийн дайчид, тэдгээрийн гэр бүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс баяр хүргэж, мэхийн ёсолж байна.

Халхын голоос 1939 онд гэртээ буцаж ирээгүй монгол, орос цэрэг эрсийн гэгээн дурсгал Монголын ард түмний сэтгэл зүрх, Халхын голд мөнхөд хадгалагдан үлдэх учиртай.

Эх орноо батлан хамгаалах ариун үйл хэрэгт оруулсан үе үеийн цэрэг эрсийн гавьяа, ард түмний сэтгэлд жилээс жилд батжин, улам бүр алдаршиж байна. Тийм ч учраас ахмад дайчиддаа үзүүлэх хүндэтгэл, халамж манай төр засгийн анхаарлын төвд явж ирсэн уламжлалтай.

Ажил, амьдралын арвин баялаг туршлагаа үр ач, залгамж хойч үедээ өвлүүлэн, төр, түмэн олондоо түшиг тулгуур болж, эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг ахмад дайчид, Та бүхэндээ өргөн дэвшүүлж, эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсье” гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
    7 цаг 43 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
    8 цаг 35 мин
  • ХҮН нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаа томиллоо
    8 цаг 36 мин
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
    8 цаг 51 мин
  • "Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг хийж, Маколэй Калкин дүр бүтээнэ
    8 цаг 59 мин
  • "НЭГДЭЛ" НЭГ САНААГҮЙ БОЛОВ УУ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангайгийн баг Улсын гарьд М.Лхагвагэрэлийн багийн эсрэг тулна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Хатантынхны анхны барилдаан Дархан аваргын манлайлсан "Увс нуур" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Уржигдар 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
24 баримт
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК