Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Журмын төсөлд санал авах тухай

2019-8-23
0
ЖИРГЭХ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасны дагуу “Урьдчилсан худалдан авах ажиллагааны журам”-ын төслийг боловсрууллаа. Та бүхэн журмын төсөлтэй танилцаад саналаа enkjhargal_t@mof.gov.mnхаягаар ирүүлнэ үү.

 

 

УРЬДЧИЛСАН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1        Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн дагуу гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээг урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар сонгон шалгаруулахтай холбоотой харилцааг зохицуулна.

 

Хоёр. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний урьдчилсан

худалдан авах ажиллагаа

 

2.1.  Засгийн газраас Төсвийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн улсын төсвийн төсөлд заасан төсөл, арга хэмжээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8 дахь заалтад хамаарах бөгөөд улсын төсөв батлагдахаас өмнөх шатанд цаг алдалгүй эхлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нь саналаа Сангийн яаманд хүргүүлнэ.

 

2.2.  Сангийн яаманд урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулахаар санал хүргүүлэх төсөл, арга хэмжээ нь ирэх оны төсвийн төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан, Төсвийн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсөв бүрэн батлагдсан, хууль тогтоомжоор шаардсан бүх зөвшөөрөл олгогдсон буюу бэлтгэл ажил бүрэн хангагдсан байх шаардлагыг тус тус хангасан байна.

 

2.3.  Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирүүлсэн саналыг үндэслэн ирэх оны төсвийн хүрээнд урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулах улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээний жагсаалтын төслийг боловсруулан Засгийн газарт хүргүүлнэ.

 

2.4.  Төсвийн ерөнхийлөн захирагч урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулах улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээний жагсаалт батлагдсанаас хойш ажлын 5 өдрийн дотор худалдан авах бараа, ажил, үйлчилгээний захиалгыг төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийн хамт хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан Засгийн газрын худалдан авах ажиллагааны  асуудал эрхэлсэн  төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

Гурав. Гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний урьдчилсан худалдан авах ажиллагаа

 

3.1.    Олон улсын гэрээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд Засгийн газрын баталсан заавал соёрхон батлах хоёр болон олон талт олон улсын гэрээг Улсын Их Хурал соёрхон батлахаас өмнө түүний дагуу олгогдох гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний хүрээнд зөвлөх үйлчилгээ худалдан авахад зөвхөн дараах зорилгоор урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулж болно:

 

3.1.1. Тухайн зээл, тусламжийг хэрэгжүүлэх төсөл хэрэгжүүлэх байгууллагын төслийн худалдан авах ажиллагааны баримт бичиг, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн баримт бичиг болон холбогдох тооцоо, судалгааг гаргах;

 

3.1.2.  Тухайн төсөл, арга хэмжээний хүрээнд байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, тооцоо, судалгааг гаргах;

 

3.1.3.  Тухайн төсөл, арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх холбогдох ажлын инженерийн тооцоо, зураг, төсөл, түүнтэй холбоотой судалгаа, тооцоог боловсруулах, бэлтгэх, зохион байгуулах.

 

3.2.    Энэ журмын 3.1-д заасан олон улсын гэрээг соёрхон батлуулахаар Улсын Хуралд өргөн мэдүүлсэн байхаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

 

3.2.1.  Засгийн газрын зөвшөөрөл эсхүл эрх олгосноор холбогдох байгууллага, албан тушаалтнаас гэрээ, хэлэлцээрийн нөхцөлийг гадаад улс, олон улсын байгууллагатай харилцан тохиролцсон;

 

3.2.2.  Гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулах гэрээ, хэлэлцээрийг Засгийн газрын зөвшөөрөл авсан эсхүл эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжигдсэн;

 

3.2.3.   Холбогдох яамд, УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцэгдэж, дэмжигдсэн;

 

3.2.4.  Гадаад улс, олон улсын байгууллагаас зээл, тусламжийг олгох, гэрээ байгуулах талаарх шийдвэр гарсан.

 

3.3.  Энэ журмын 3.2-т заасан шаардлагыг хангасан олон улсын гэрээг Улсын Их Хурал соёрхон батлахаас өмнө тухайн зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжихээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах нь үр ашигтай бөгөөд бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж үзвэл холбогдох төсөл хариуцсан нэгж, төсвийн ерөнхийлөн захирагч энэ тухай саналаа Сангийн яаманд хүргүүлнэ.

 

3.4. Сангийн яам саналыг хүлээн аваад урьдчилсан худалдан авах ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлага, эрсдэл, зардлыг үнэлсний үндсэн дээр урьдчилсан худалдан авах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоно.

 

Дөрөв.Урьдчилсан худалдан авах ажиллагаа зохион байгуулах байгууллага, журам

 

4.1.    Энэ журмын 4.2-т зааснаас бусад тохиолдолд төсөл, арга хэмжээний худалдан авалтыг урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг баримтална.

 

4.2.  Энэ журмын 3.1-д заасан олон улсын гэрээний төсөлд тухайн зээл, тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаас өөр журам баримтлах тухай гэрээний төсөлд тусгайлан заасан бол урьдчилсан худалдан авах ажиллагааг явуулахдаа уг төсөлд заасан худалдан авах ажиллагааны журмыг баримталж болно.

 

4.3. Урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулах тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийг боловсруулахдаа урьдчилсан худалдан авах ажиллагаанд хэрэглэхээр холбогдох тендерийн жишиг баримт бичиг болон дүрэм, журамд заасан тусгай нөхцөл, маягт болон сануулгыг заавал тусгасан байна.

 

4.4.  Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулна.

 

4.5.  Энэ журмын 3.1-д заасан олон улсын гэрээний дагуу олгогдох зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээг урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулахад Сангийн яамнаас олгосон зөвшөөрөл нэр заан тодорхойлсон этгээд эсхүл худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага худалдан авах ажиллагааг зохион байгуулна.

 

4.6.  Улсын төсөв батлагдсан, гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулах зээл, тусламжийн гэрээ соёрхон батлагдсан бол зөвхөн энэ журмын 2.3, 3.4-т заасан жагсаалтад багтсан болон зөвшөөрөл олгосон төсөл, арга хэмжээний урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар сонгон шалгаруулсан гүйцэтгэгчид холбогдох гэрээ, хэлцлийг үндэслэн санхүүжилт олгоно.

 

Тав. Гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний урьдчилсан худалдан авах ажиллагаанд гарсан зардлыг нөхөн төлөх

 

5.1.   Улсын Их Хурлаас урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулсан төсөл, арга хэмжээнд холбогдох олон улсын гэрээг соёрхон баталсан бол урьдчилсан худалдан авах ажиллагаа зохион байгуулахад гарсан дараах шаардлагыг хангасан зардлыг зээл, тусламжийн хөрөнгөөс нөхөн төлнө:

 

5.1.1.  бодитой, хүлээн зөвшөөрөгдөхүйц бөгөөд зайлшгүй бий болсон байх;

 

5.1.2.  тухайн төсөл, арга хэмжээний хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нийт санхүүжилтийн 5 хувиас хэтрэхгүй байх;

 

5.1.3.  зээл, тусламжийн гэрээ зурагдахаас өмнөх 12 сарын дотор гарсан байх;

 

5.1.4.  урьдчилсан худалдан авах ажиллагааны зохион байгуулалт, тендер нь нээлттэй, ил тод, явагдсан байх;

 

5.1.5.  урьдчилсан худалдан авах ажиллагаа зохион байгуулах шийдвэр, түүний нөхцөл нь гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн гэрээгээр тохирсон нөхцөлтэй нийцсэн байх;

 

5.2.    Энэ журамд заасан урьдчилсан худалдан авах ажиллагааг хууль, энэ журам болон гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулсан олон улсын гэрээнд заасны дагуу зохион байгуулаагүй тохиолдолд урьдчилсан худалдан авах ажиллагаанд гарсан зардлыг нөхөн төлөхгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    14 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    20 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    10 цаг 46 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    14 цаг 7 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    14 цаг 12 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК