Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Гарьдпүрэв: Цагдаагийн алба хаагчид хятад иргэдийг хамгаалж, хууль бус үйлдэл хийсэн гэх нь тогтоогдоогүй

2019-8-24
0
ЖИРГЭХ

ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн дэд хурандаа С.Гарьдпүрэвтэй ярилцлаа.

-ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтэс алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг ямар ямар хэлбэрээр хүлээн авдаг вэ?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүй, авлига, хээл хахууль, хүнд суртал байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол мэдээллийг өргөдлөөр болон Цагдаагийн ерөнхий газрын 126 тусгай дугаарт авдаг. Энэ 126 тусгай дугаар нь энгийн утасны тарифтай адил байгаа.

-126 тусгай дугаарт 24 цагаар гомдол, мэдээллээ өгөх боломжтой юу, тус дугаарт сард дунджаар хэдэн мэдээлэл ирдэг вэ?

-Тийм. Уг тусгай дугаар 24 цагаар ажиллаж байгаа. 126 тусгай дугаарт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 60 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.

-Иргэдийн гаргаж буй өргөдөл, гомдол, 126 тусгай дугаарт ирсэн мэдээлэл зэргээс өөр ямар тохиолдолд албаны шалгалт явуулж байна вэ?

-Уг 126 тусгай дугаарт дан ганц гомдол, мэдээлэл ирдэггүй. Зарим иргэд маань алба хаагчдад талархал илэрхийлдэг. Эхний хагас жилийн байдлаар 20 гаруй иргэнээс талархал ирүүлсэн байна. Нийт өргөдөл, гомдлын  26.2 хувийг гадны хяналт буюу иргэд, олон нийтээс ирүүлж, 73.8 хувийг дотоод хяналтаар буюу манай хэлтэс илрүүлсэн байдаг. Мөн иргэд маань ажлын өдөр, ажлын цагаар албан өрөөнд гомдол, мэдээллээ өргөдлөөр ч өгөх боломжтой байдаг.

-Гомдол, мэдээллийн шийдвэрлэлт хэр байна вэ? Өргөдөл, гомдлыг хугацаандаа шийдвэрлэж амжиж байна уу?

-Манай хэлтсийн алба хаагчид нийт хүлээн авсан өргөдөл, гомдлоос 90.8 хувийг нь шийдвэрлэж 71 буюу 9.2 хувийг нь шалгаж байна. Иргэнээс гаргасан өргөдөл, гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэдэг. Шаардлагатай тохиолдолд дахин 30 хоногоор сунгадаг юм.

-Өнгөрсөн зургаадугаар сард иргэн Б.Болор цахим сүлжээнд цагдаагийн алба хаагчтай холбоотой нийтлэл бичиж байсан. Үүнтэй холбоотой асуудлын албаны шалгалт явагдаж дууссан уу?

-Иргэн Б.Болороо өөрийн фэйсбүүк хуудастаа “Миний нөхөр Б.Амгалан 2019 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө ажлын байран дээрээсээ алга болсон талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан боловч холбогдох алба хаагчид нь шуурхай эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгөөгүй, хөгжлийн бэрхшээлтэй намайг ялгаварлан гадуурхсан” гэх гомдолд манай хэлтсийн алба хаагч албаны шалгалт явуулсан. Уг гомдолд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн таван алба хаагчдад албаны шалгалт явуулсан. Энэхүү шалгалтын хүрээнд тус мэдээллийг хүлээн авсан жижүүрийн бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагааг удаашралтай явуулсан, хөгжлийн бэршээлтэй иргэнтэй уулзахдаа хамт явсан хүнтэй харьцаж, үл тоосон харьцаа гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдэл бичих шалтгаан нөхцөл, үндэслэл болсон нь тогтоогдсон юм. Тиймээс  үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй буруутай дөрвөн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан. Энэхүү ярилцлагаараа иргэн Б.Болорт албан ёсоор мэдэгдэж байна. Уг хэрэгт Мөрдөн байцаах албаны даргын 12 заалт бүхий зааварчлага өгөгдөж, түүний дагуу мөрдөн шалгах ажиллагааг тус албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн хэлтсийн хяналтад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

-Мөн долоодугаар сард иргэн “Dulamjav Erdenechuluun” гэх хаягтай иргэн Д.Эрдэнэчулуун өөрийн фэйсбүүк хуудастаа “Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хятадууд алт олборлож байна. Үүний цаана цагдаагийн алба хаагчид байна” гэх мэдээлэл гарсан байгаа. Энэ асуудлыг шалгаж дууссан гэсэн албаны шалгалтаар юу гэж тогтоогдсон бэ?

-Тиймээ. Иргэн Д.Эрдэнэчулуун өөрийн фэйсбүүк хуудастаа 2019.07.28-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хятадууд алт олборлож байна. Үүний цаана цагдаагийн алба хаагчид байна” гэх мэдээллийн дагуу газар дээр нь шалгаж тогтоон, үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор манай хэлтсийн алба хаагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум болон Ерөө сумын Бугант тосгонд албан томилолтоор  ажилласан билээ. Албаны шалгалтаар холбогдох алба хаагч, албан тушаалтнууд, иргэдээс тайлбар авч  материалыг нягтлахад Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн дуудлага, мэдээллийг хүлээн авч албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм зөрчсөн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй юм.

-Алба хаагчад албаны шалгалт явуулахдаа ямар хууль дүрмийг баримталдаг вэ?

-Иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм болон бусад хууль дүрмийг баримтлан албаны шалгалт явуулдаг.

-Иргэдээс баримт нотолгоогүй, худал мэдээлэл ирэх тохиолдол байдаг уу?

-Иргэдээс цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл бүрийг бид шалгадаг. Энэ мэдээллүүд дунд худал алба хаагчийг гүтгэсэн, нотлогоо баримтгүй таамаг төдий мэдээлэл ирэх нь элбэг байдаг. Бид ирсэн өргөдөл гомдол бүрийг шалгах үүрэгтэй тул уг асуудал бүрийг шалгаад иргэнд мэдээлдэг. Зарим иргэд нэг асуудлаар удаа дараа өргөдөл гаргах тохиолдол мөн байдаг энэ нь бас ажилд хүндрэл учруулдаг.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    2 цаг 40 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    4 цаг 38 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    5 цаг 16 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    6 цаг 35 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    8 цаг 25 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    20 цаг 6 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    20 цаг 12 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК