Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Урагшилж бас ухарсан нэг алхам

2019-8-24
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


Хууль бусаар болон эмх цэгцгүй олгосон уул уурхайн тусгай зөвшөөрлийг цэгцлэх гэсэн Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн шийдэл иргэдэд таалагдаж, сайшаагдсан ч харамсалтай нь алга ташилт удаан үргэлжилсэнгүй.

Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурлын үеэр тэрбээр “Шударга бустай тэмцэнэ” хэмээсэн ёсоор удалгүй тусгай зөвшөөрлүүдийг цуцлаж эхэлсэн юм. Түүний эл шийдвэрийн давалгаа Архангай аймгийн Цэнхэр сумын хөрсийг арав гаруй жил тонхичсон “Монгол газар” компанийн 13 лицензийг цуцлахаас үргэлжилсэн нь иргэдэд таалагдаж, ирэх сонгуулийн пи ар болж чадсан. Гэвч ашиг хонжоо хайгч “нинжа” нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хичээл зүтгэл түүнд өгсөн иргэдийн алга ташилт, сайшаал зэргийг хормын төдийд баллуурдаж орхилоо. Түүнийг уул уурхайн компаниудтай тэмцэхэд хүргэсэн иргэн хүртэл өөрөө “нинжа” байв. Уг шийдвэр эртэдсэн талаар ч зарим хуульч өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан жиргэж байна. Учир нь түүний гаргасан эл шийдвэртэй холбогдуулан Цэнхэр сумын уг хэсгийг нинжа нар эзэлжээ. Бүр уул уурхайн компаниудаас ч том багажтай гэх. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн багажаа ашиглан “олдсон дээр нь” гэсэн шиг байгаль орчныг синдийчиж өгч байна. Уг нь тухайн лицензийг цуцлахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд зааснаар уул уурхайн компанид сонсох ажиллагаа явуулах ёстой байжээ. Гэтэл түүнд үүнийг ойлгуулах зөвлөх ч тэр, хуульч тэр байсангүй бололтой. Өөрөөр хэлбэл, Байгаль орчноо авран хамгаалах эл шийдвэр эцсийн дүнд улам сүйтгэхэд хүрсэн нь энэ юм.

Түүнчлэн Ерөнхий сайдын уг шийдвэрт гомдсон “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр Засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжлэх талаар мэдээллээд байгаа. Уг асуудал Захиргааны шүүхэд шилжвэл Засгийн газар “унаж” магадгүй хэмээн хуульчид хэлж байна. Учир нь лицензийн асуудлаар гаргасан Засгийн газрын шийдвэр шүүх дээр цөөнгүй удаа ялаглаж байв. Хуулиа нягталж сайн хараагүйн балгаар татвар төлөгчдийн мөнгө үр дүнгүй хийсэхэд хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуудал дагаад гарч ирнэ.

Ерөнхий сайдад ойлгуулж хэлээгүй хуулийн зөвлөх хариуцлага хүлээх үү, эсвэл сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргасан Ерөнхий сайд толгойгоороо хариуцах уу. Хамгийн гол нь уг асуудал буцах эзэх, буух хаяггүй болж үлдэх вий гэсэн болгоомжлол нийнэмд бий болгосон нь нэгэнт тодорхой болов.


Мөн олон хоног “гацаанд” ороод байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд олонхийн бүлгийнхэн саналаа нэгтгэв. МАН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн барьсан санал тодруулбал, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, хугацааг таван жил болгох саналд шийдвэр гаргаж чадалгүй ийн гацаанд ороод байсан юм. Тэгвэл МАН-ын бүлгийн шийдвэрээр гишүүдийн тоог 99 болгож, хугацааг таван жил болгон нэмэгдүүлэх шийдэлд хүрлээ. Гэвч МАН-ын бүлгээс гаргасан уг шийдвэртэй АН-ын зөвлөл санал нийлэхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсээр байна. Тэдний зүгээс зарчмын хувьд Ерөнхийлөгчийн саналыг дэмжих буюу гишүүдийн тоо 108 байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй. Түүнчлэн зөвлөлөөс хуулийн төсөлд хэд хэдэн санал оруулахаар гаргасан бөгөөд олонхийн бүлэг хүлээж авахгүй бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд оролцохгүй гэсэн юм. Ямартай ч Ерөнхийлөгчөөс өргөн барьсан зарим санал ийн дэмжигдлээ. Ийнхүү хэд хэдэн удаа хойшлогдоод байсан УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногоос хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нэг алхам урашлах нь.


Түүнчлэн барилгын ажил нь зогссон компанид урьдчилгаа мөнгөө өгсөн иргэд амиа хорлохыг завдсан хэрэг гарав. Тодруулбал, “Нарны хүү Сарны охин” компнийн “Амар амгалан-3” байранд захиалга өгсөн 400 гаруй иргэн хохирчээ.

Хохирсон иргэдийн зүгээс уг компанид захиалга өгсөн урьдчилгаа мөнгөө гаргуулж авахыг шаардаж буй бөгөөд хэвлэл мэдээлэлд хандсан иргэдийн мөнгийг өгөхгүй мэтээр сүрдүүлж байна гэсэн юм.

Ийнхүү энэ долоо хоног нэг алхам урагшилж бас ухарсан долоо хоног болж өнгөрлөө.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (66.181.177.171)
    Ерөнхий сайд нинжа нарт ажлын байр бэлдэж өгөөгүй бол төр төмөр нүүрээ үзүүлж олз хайгчдыг хөөж явуулах хэрэгтэй
    2019 оны 08 сарын 25 | Хариулах
  • Zochin (66.181.161.5)
    Muusain Oligoarhuud bayajij baisanaas nutgiin irged hooloo zalguulah ni zuv uu
    2019 оны 08 сарын 25 | Хариулах
  • zochin (202.9.42.98)
    yamarch b.san ulsaa tonon deeremdegch nart shudargaar ajillakh tom sanuulaga ugsun khenii ch khiij chadaagui zuv ajilliig khiij chadsan...
    2019 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.177.195)
    Монголын хамгийн Сайхан газар нутгуудыг орвонгоор нь эргуулж малчин ард нь тайван амьдарч чадахгуй бол монгол цаашид яах естой вэ заавал уул уурхайгаар монгол хегжих естой юм уу энэ олон жил хегжив уу гудамжаар Сайн явж узэцгээ архичид биеэ унэлжгчид гуйлгачид Хоган дээр амьдрагсад гээд л хог туугчид бодлогын чанартай телевлегее байхгуй тертэйгээ хэдэн менгетэй болчихсон нехдууд нь тэмцэлдээд л нэг л биш ээ
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
  • анхдагч (64.119.20.219)
    Энхболд даргаа та заавал нэр дэвшээрэй
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
  • анхдагч (64.119.20.219)
    Монголын хөгжлийн түүхэнд хамгийн хэрэгтэй их хурлын дарга энхболдыгоо эргэн залмаар байна. Энхболд л буулаа бол монгол ыйшхйи болох юм шиг байсан Оюун эрдэнэ занданшатар нар чинь өөрөө дарга болоод идэж уугаад байна уу даа энэ бүхэнд нь дарга саад болж байсан юм биш үү
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
  • dsrit (202.126.89.239)
    Eronhii said zowoo demjij ba. Ylsiin bayalag suitgesen nowshnyyd. Eh oronch saidiig demjine.
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
  • Туяа (103.26.193.236)
    Яаж ч бодсон зөв ш дээ ингэж тэмцэхгүй яах юм бэ сайхан нутгаа ухуулж төнхүүлсэн нутгийн зон олон л ойлгоно Нөхөн сэргээлтийг маш сайн хийлгэх хэрэгтэй Тэд нарын улсаас нэхээд байгаа мөнгөөр нь нөхөн сэргээлт хийлгэ ялангуяа маш олон ордтой эх орны сайхан хөрсийг улаан элэг ухсан нүх болгосон Чойжилсүрэн Нямтайшир Мянганбаяр Хүрэлбаатар,,,,
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
  • САРАА (202.9.42.25)
    Энэ хүмүүс үг үсгийн алдаагаа сайжруулж байж хүмүүст мэдээлэл хүргнэ баймаар юм даа Хүмүүсийг хүндэлж баймаар
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.201.22.107)
    Нөхөн төлбөр өгөх албатай юу. Тэр мөнгөөр нь нөхөн сэргээлт хийж байгалиа цэгцэлж авсан нь зөв. Энэ сэтгүүлч хэний захиалгаар ийм бичнэ вэ.
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.17.108)
    Түрүүчийн eрөнхий сайдууд ингэж ажиллаж байсан бол хууль бус уурхай цэцэглэхгүй байсан
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
  • Дарь (66.181.161.49)
    Юу ч болсон, Ерөнхий сайдыг дэмжиж байна.
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.17.108)
    Эхлээд хууль бус том компануудыг зогсоох нь зөв Нинжа нар 2 дах асуудал зохицуулаж болно Хүрэлсүх маш зөв сайн ажиллаж байна
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
    • ЕС НИНЖА-ЗАХИАЛГАА БОЛИОЧ
      ХУУЛЬ БУС ТОМ КОМПАНИ ГЭЖ БАЙДГҮЙ. НИНЖА НАР ТАТВАР ТӨЛДГҮЙ АЖЛЫН БАЙР ГАРГАЖ НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛДГҮЙ ХАРИН Ч УХСАН БҮХНИЙ УРАГШ НЬ ГАРГАДАГ
      2019 оны 08 сарын 24
  • Зочин (202.131.234.182)
    Учрыг нь тайлах ухаан мулгуй ерөнхий сайд уйлж дуулсан нинжаагийн ухаанаар хөдлөж улмаар арми дайчлах дөхөөд дөвчигнөв. Үндсэн хуулийн өөрчлөлт хийж чадахшүй мунгинасан мухар толгойтой мунхагууд өөрдийнхөө хугацааг уртасгаж тоогоо нэмж төр зайдагнах мөрөөдөлдөө мансуурсан долоо хоног болж өнгөрөв
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    3 цаг 10 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    3 цаг 15 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    13 цаг 42 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    17 цаг 3 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    17 цаг 8 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК