Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аав аа, би компанийн захирал биш циркчин боллоо

2019-9-06
0
ЖИРГЭХ

Циркийн жүжигчдийн чадварлаг үзүүлбэрийг харсан хүү “Би том болоод циркчин болно, заавал” гэж хэлэв. Хүүгийн аавын хэлснээр хэдхэн хоногийн өмнө “Том компанийн захирал болоод ээж, аавыгаа дэлхийгээр аялуулж, жаргалтай байлгана” хэмээн амлаж байжээ. Гэтэл циркийн үзүүлбэрийг харсан даруйдаа тэрбээр мөрөөдлөө ийн өөрчлөв.

Хүү мөрөөдлөөсөө урвасан шалтгаан нь олон сандлыг давхарлаж, найман метр өндөр болгон дээр нь уран нугарсан циркчинээс болсон хэрэг. Аюултай үзүүлбэрийг нүд цавчилгүй харах хүүгийн энэ л баяр хөөртэй алга ташилт дор “Хятад орныг танин мэдэх” цуврал арга хэмжээний хүрээнд зохиогдсон циркийн үзүүлбэрийг үзэж сонирхов.     

Зарим хүмүүс “Циркийн үзүүлбэрийг хүмүүс тэр бүр үзэхээ больсон” гэж ярьж байгаа сонсогддог. Тэгвэл энэ бол ташаа ойлголт тэр бүү хэл, циркийн үзүүлбэрийг иргэд ямар их үгүйлж байсныг баталсан тоглолт энэ сарын 5-ны өдөр “АСА” циркийн тайзнаа боллоо.

 

Үзэгч олны алга ташилт дор БНХАУ-ын Сычуань, Пужиан, ӨМӨЗО зэрэг хотын уран бүтээлчид циркийн үзүүлбэр үзүүлсэн юм. Гайхалтай нь тоглолтын мөчид алга ташилт үл тасрах аж. Магад циркчид элдэв бэхэлгээгүйгээр эрсдэлтэй үзүүлбэрийг чадамгай хийж байснаас болсон ч байж мэднэ. Жишээлбэл, бяцхан хүүг мөрөөдлөөс нь урвуулж чадсан үзүүлбэр байна. Хоёр сандлыг зөрүүлэн дөрвөлжилж дээр нь уран нугарах нугараачийн үзүүлбэр эхлээд хүмүүст тийм ч сонирхолтой санагдсангүй.  

Зарим нь “ямар сонин үзүүлбэр бэ” хэмээн гайхаж байлаа. Дахин хоёр сандал дээр дахин хоёр сандал давхарлаж, мөнөөх үзүүлбэрээ үзүүлэв. Сандалаа жаахан л далий байрлуулбал тэр унах байв. Гэвч алдаа гаргасангүй. Энэ удаад үзэгчид “яанаа” хэмээн түгшиж байгаа нь харагдав. Үзүүлбэр ингээд дууссангүй. Дахин хоёр сандал зөрүүлэн давхарлан тавилаа. Тэр мөн л алдаа гаргасангүй. Мөн л өнөөх үйлдлээ давтан хийв. Гэхдээ энэ удаад “Би чадлаа” гэсэн шиг өөртөө итгэл төгс хийж байлаа. Зургаа дахь сандлаа тавьж байхдаа мэдэгдэхүйц хэмжээний чичирхийлж байсан түүний гар хурц ширүүн хөдөлгөөнөөр солигдов. Ийнхүү тэрбээр найман метрийн өндрөөс нэг гар дээрээ тогтон нугарч эхлэв. Аз сорьсон эсвэл гайхалтай гэх үү, хамгийн дээд талын сандал буюу зургаа дахь сандлыг хөндлөн тавьж байгаад нугарсан юм. Хүүхдүүд хашхиралдаж, ээж, аавууд “хөөх” гэдэг үгийг л амандаа бувтнана. Хамгийн эрсдэлтэй энэ үзүүлбэрээрээ тэрбээр дэлхийн циркийн наадмаас мөнгөн медаль хүртэж байжээ.    

Мөн энэ үдэш күнфүгийн үзүүлбэр ихээхэн онцлог байлаа. Хятадын алдарт жүжигчин Жэки Чаныг мэдэхгүй хүн үгүй болов уу. Тэгвэл түүний орлон тоглогч уламжлалт тулааны урлагаараа мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ер нь үзүүлбэрүүдээс ажиглахад циркийн үзүүлбэртээ өөрийн соёл уламжлалаа чадмаг хослуулжээ. Тухайлбал, ногоон өмсгөл өмссөн цэцэгхэн охид. Тэд уг үзүүлбэрт тийм ч чухал үүрэг гүйцэтгээгүй ч тэдний уламжлалт хувцас, хэрэглэл чимэг болж байлаа. Нэг гараараа тэнцвэрээ олж шатаар өгсөх зэрэг тэсвэр тэвчээр шаардсан үзүүлбэрийг голлон үзүүлэв.  Мөн хөлөөрөө ваар, ширээг яг л цаасан хайрцаг мэт эргүүлж, тойруулж наадаж байна. Бүр хоорондоо солбилцож, шидэж тоглохыг яана.

Аливаа улсын урлаг соёл бүр өөрийн өнгө аястай. Тэгвэл тэрхүү өнгө аясаар нэгэн үдэш аялуулсан үзүүлбэрээр дүүрэн байсан юм. Ингээд циркийн тоглолт өндөрлөж, уран бүтээлчид нижгэнэсэн алга ташилтаар сэтгэлийн цэнгэл эдэлсэн бол сэтгэлийн таашаал мэдэрсэн үзэгчид сэтгэл хангалуун гэртээ харихаар өндийсөн юм. Урлаг, спорт тухайн улсын соёл, түүхийг товч бөгөөд тодорхой тэр дундаа утга төгс илэрхийлж чадах зүйл болохыг БНХАУ-ын циркчдийн тоглолтоос бүрэн мэдэрсэн юм.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    8 цаг 55 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    10 цаг 53 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    11 цаг 31 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    12 цаг 50 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    14 цаг 40 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК