Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: УИХ-ын гишүүдийг эгүүлэн татаж, хариуцлага тооцдог болж байгаа

2019-9-07
0
ЖИРГЭХ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг дууссантай холбоотойгоор Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ.


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг сар орчмын хугацаанд хийгдэж дууслаа. Үүнд 62 гишүүнээс өргөн барьсан хуулийн төсөл болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэн хэлэлцсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооноос нийт 60 зүйлд 150 зарчмын зөрүүтэй саналыг оруулсан. 60 зүйлээс гурван зүйл нь хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн байна.

Хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаж байгаатай холбогдуулан МАН-ын бүлэг өчигдөр хуулийн дагуу гуравдугаар хэлэлцүүлэг рүү орох, эсвэл ард нийтийн санал асуулга авах асуудал дээр хуралдаж, гишүүдийн 100 хувийн саналаар ард нийтийн санал асуулга явуулахаар болсон.

Монгол Улс тусгаар улс мөн эсэхээ баталгаажуулахын тулд 1945 оны аравдугаар сарын 20-нд анх удаа ард нийтийн санал асуулга явуулж байсан.

Харин энэ удаа Үндсэн хууль болон Журмын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг иргэд сонгогчид өөрсдөө батлах бүрэн эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл, 1945 оноос хойш анх удаа Ард нийтийн санал асуулга явуулах нөхцөл бүрдэж байгаа юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журамд зааснаар Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг Үндсэн хууль, энэ хуульд заасан бүхий л зарчим, шаардлага, журмыг баримтлан боловсруулж чуулганы нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх ёстой.

Тиймээс ирэх долоо хоногоос хэлэлцүүлж эхэлнэ. Ард нийтийн санал асуулгад хоёр л сонголт байх ба энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн байдлаар санал хураана.

Хэзээ явуулах хугацааг Байнгын хороо ярилцаж байгаад шийднэ. Ингэж санал асуулга явуулахад Ерөнхийлөгчийн сонгууль явагдах хэмжээтэй дүйцэхүйц зардал гарахаар байна. Хэрвээ ард нийтийн санал асуулгаар иргэд Үндсэн хуултд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй бол хуулийн дагуу дахин найман жил Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй" гэлээ.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт "2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн 253 заалтын долоод нь өөрчлөлт оруулсан. Харин энэ удаа УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн 53 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг өргөн мэдүүлсэн. Хоёр дахь хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн 53 заалтаас 34 нь дэмжигдэхээр болсон. Өөрөөр хэлбэл, 34 заалт нь Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтөд тусгагдахаар болж үлдсэн.

Түүнээс дурдвал, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой аливаа оролдлогыг үл зөвшөөрнө. Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглоно гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулаач гэсэн төслийн саналыг УИХ-д ирүүлсэн байсныг гишүүд дэмжсэн.

Энэ нь Үндсэн хуульд анх удаа Монгол Улсын тусгаар тогтнол болон бүрэн эрхт байдал баталгаажих боломжийг бүрдүүлж өгч байна. Мөн Байгалийн баялаг иргэд, олон нийтэд тэгш хүртээмжтэй байх чухал заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан.

Үүнд "төрийн нийтийн өмч" гэсэн томьёолол байгааг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Төр нь "төрийн нийтийн өмчийг" захиран зарчуулахдаа заавал ард түмнээс асууж шийдвэрлэнэ гэсэн утга бүхий нэр томьёо юм.

Олон нийтийн оролцоог хангахын тулд Үндсэн хуулиар байгалийн баялагтай холбоотой асуудлыг зохицуулалт оруулсан нь урагшилж байгаа хэрэг юм. Түүнчлэн нутгийн удирдлагатай холбоотой тодорхой төслүүд оруулж байгаа. Энэ нь орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, орон нутагт татварын хувь хэмжээг тогтоох, төсвийн бие даасан тодорхой асуудлыг шийдэх зэргээр Үндсэн хуульд оруулж өгсөн.

Дархан-Уул, Орхон аймгийг хот болгох болон 21 аймгийн төвийн хот тосгоны асуудлыг шийдэх боломжуудыг энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нээж өгч байгаа нь томоохон дэвшлийг авчирч байна.

Мөн УИХ-ын гишүүдэд эгүүлэн татаж, хариуцлага тооцож болдоггүй байсан бол гишүүн Үндсэн хууль зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцсан бол эгүүлэн татах заалтыг оруулсан.

Түүнээс гадна УИХ-ын гишүүдийн төсвийн эрх мэдлийг хязгаарлах санал дэмжигдсэн. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг орлого зарлагын хувьд нэмэлт мэдүүлэг хийж болно гэсэн үг. Гэхдээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхийг хориглоно гэсэн заалтыг нэмсэн. Шүүх эрх мэдэл, шударга шүүхтэй болох чиглэлээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийг бие даасан байдлаар ажиллах боломжийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэж өгч байгаа юм " гэв.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.161.5)
    Уул нь манайх шиг хариуцлагагүй депутаттай улсад эгүүлэн татдаг байх буруу биш л дээ! Гэхдээ одоогийн Үндсэн хуулиар бол УИХ-ын гишүүн нь нэг тойргийн төлөлөгч биш, бүх ард түмний элч гэдэг зарчимтай учраас зөрчилдөх юм биш үү??? Хатуу мандат???
    2019 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin (185.39.141.7)
    huts . tar !!! ulugchingvvdee
    2019 оны 09 сарын 07 | Хариулах
  • giigvvljdee (185.39.141.7)
    ulun tsarailsan . mi ovogiin 37 giin 1 ... zartai kontseschin . elbegiin honinii honhoriin tulugun huts
    2019 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.140.147)
    Хоосон яриа л даа ?
    2019 оны 09 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    42 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    47 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    5 цаг 12 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    7 цаг 26 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    7 цаг 34 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    8 цаг 56 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    10 цаг 21 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    10 цаг 34 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    10 цаг 55 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    11 цаг 6 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    11 цаг 16 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    11 цаг 23 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    11 цаг 34 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    11 цаг 55 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    11 цаг 59 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    12 цаг 0 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    12 цаг 5 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    12 цаг 10 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК