Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүхэн сонголт хийсэн Аса аварга Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч үү, эсвэл зүгээр ФОН уу?

2019-9-09
0
ЖИРГЭХ

Д.Дагвадоржийг монголчууд мэднэ ээ. Гурван сая хүнээр хязгаарлагдахгүй долоо орчим тэрбум хүнтэй дэлхий түүнийг танина. 130 орчим сая хүнтэй Япон улс түүнийг сүмогийн их аваргаар нь хүлээн зөвшөөрдөг. Нисээд буухад нь цай цүү бэлдэхгүй ч их аваргын хэмжээнд хүлээж авдаг юм. Угаас сүмогийн их аваргаа хүлээн авах, хүндлэн харьцах Япон улсын, хүний сэтгэгдэл, сэтгэхүй тэр хэрээрээ хойч үедээ ийм хэмжээнд уламжлагдаж үлдсэн болохоор. Ид хав, ширүүн харц, зоримог барилдаан, шийдтэй мэхээрээ цагтаа шуугиулж, хүн бүрийг сэтгэлийг огшоож явснаараа тэр өөрийн мөрөө үлдээсэн, эргээд харах, түүнийг ярих сэдэвтэй үлдээсэн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч “Өглөөний Хөх луу” хэмээн нэрийдэж явсан тэрбээр нэг л өдөр зодог тайлж, ирлэж, хурцалж, хөгжөөж, баясгаж явсан үзэгчдээ орхин сумогийн дэвжээнээс албан ёсоор зодог тайлж буусан нь олон хүний халаглах шалтгаан болсон юм. Ир бяр, элдэвтэй мэх нь мохоогүй явсан “Өглөөний Хөх луу”-г зодог тайлах, тайлуулах шалтгааныг тухайн үед гадаад, дотоодын хэвлэлээр олон талаас нь тайлбарласан ч өдгөө тэрбээр жирийн Монгол хүний замналаар явж байна. Ялгаатай нь, улстөрийн.

Түүнээс хойш юу болж өнгөрөв. Сүмогийн дэвжээнээс бууж, эх орныхоо хөрсөн “буух”-аар хичээж явна хэмээн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орохдоо учирласан их аварга маань хэрхэн өөрчлөгдөв. Ямар ч байсан мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж АН-д элсэж, намын харьяалалтай болсон нь 2013 он. Түүний хувьд харьяаллаараа нийслэлийн Хан-Уул дүүргийн АН-ын хороонд өргөдөл гаргаж тэндээсээ батлахаа гардах үед дүүргийн намын хорооны дарга Батбилэг, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар байлцаж байв.

Тэрбээр намын гишүүн болсныхоо дараа “Миний хувьд түүхэн сонголт хийлээ” гэсэн байдаг. Түүнээс хойш зургаан жил өнгөрчээ. Харин түүхэн сонголт хийсэн их аваргын шийдвэр өнөөдрийг хүртэл хугацаанд хэрхэн биеллээ олов? Түүхэн байж чадсан уу?.

Намын харьяалал уу, Х.Баттулга өөрийг нь улс төрд татан оруулсан уу, гэхдээ л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь “Аса станц” гэсэн тодотголыг нийгмийг сүлжээнд нэвтрүүлсэн. Тэр нь ч үр дүнд хүрсэн. Намын гишүүн жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Төрийн тэргүүн болсныхоо дараа захирамж гаргаж, Монгол Улс, Япон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр томилсон юм. 2017 оны наймдугаар сард. Шагнал болгож өгсөн албан тушаал уу, хувь хүмүүс хоорондын итгэлцэл үү гэдгийг хэлж мэдэхгүй, цаг хугацаа л харуулна.

Харин өнөөдөр Аса аварга нэг л биш ээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад дотоод айлчлал, албан томилолтод дагаж, дагуулж явдгийг эс тооцвол Монгол Улс, Япон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр томилсны ашиг хараахан гараагүй л байна, бараг гарсангүй. Энэ хооронд Ерөнхийлөгчийн Сонгинохайрхан дүүрэгт иргэдтэй хийсэн уулзалтын үеэр эсрэг намын сайд, нийслэлийн намын хорооны дарга ахыгаа шүүмжилснийг эс тооцвол тэр “Аса станц” шигээ байж чадсангүй.

Зүгээр л Ерөнхийлөгчийн бүрэлдэхүүнд багтдаг, хүлээн авалтад оролцдог нэгэн болж байх шиг. Чин үнэндээ Япон, Монгол хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаанаас эхлээд хамтын ажиллагаа чиглэсэн олон асуудалд эрхэлж байгаа албан тушаалынхаа хүрээнд Аса аварга гүүр болох учиртай баймаар.

Гэвч хаа нэгтээ өнөөх “Аса станц” тодордгийг, өөр бусдыг шүүмжилж буруутгадгаас биш их аваргын үндсэн ажил тодорсонгүй. Нэг үгээр Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр тохоон томилогдсон Аса Д.Дагвадорж Монгол Улс, Япон улсын хамтын ажиллагааны асуудлаар ямар ажил хийв гэдэг нь түүнийг томилсноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тодорч, гарч ирсэнгүй ээ. Угтаа бол гаргасан амжилт, үзүүлдэг нөлөөллийнх нь хувьд түүнийг Японд хамгийн элэгтэй, тэр хэрээрээ Монголыг холбох гүүр болохгүй гэж үү. Эцэст нь хэлэхэд түүхэн сонголт хийсэн Аса аварга маань Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч үү, эсвэл зүгээр ФОН уу?!.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (23.31.202.185)
    End erhes yum oilgohguiee zugeer l hutsaad salahaa boliloo...
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
  • Jenko-giin pyaldaga (103.212.118.169)
    Jenko-giin pyaldaganuur shuu dee. Erunhiilugchiin songuuliar baahan pyaldaganasniihaa shang hurtej avsan alban tushaal. Mongol Japanii tuluulugchuur songoson ni buruu baisiin. Japanchuud Asa-d durgui shdee. Harin Batbayar-t ni durtai baisan. Ene 2-g barildahad Japanchuud Batbayar-g demjeed, mongolchuud Dagvaag demjdeg baisan. Jenko uchriig ni sain medehgui uurt pyaldaganasan nuhuriig l chuhal albaar shagnaad hayalaa. Nudee oloogui tomilgoo bolson.
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (223.38.60.92)
    Бөхчүүдээр удирдуулсан Монгол орон мөхөлрүү явж байх шигээ..Давгаа муу уяаны нохой.
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • Asa stants social poprol (139.5.218.224)
    Dagva saihan mongol aaviin huu sain ch huu. Uls turch daanch bish. Asa stants bgaad yhvdee. Teglee geed neg huuhed hooltoi bolohgui. Bolovson pop nuhur. Manai erunhiilughid tanii bie garhad nuluulsun shuu l gej haruulj yvaa bolohoos irgediin umnuus tuich hiigeegui. Huuhdiin emneleg barina geed l bsan haana baina. Emnelegiin mashin ugnu geed baisan haana baina? Suuld juulchid mgld irhed tahlah amraltiin gazar baiguulsan bnlee. Namiin heden gishuud ah egch naraa dailsan l bainlee. Yag mongol hunii tuluu yu hiisen be? Uls tuch yavch bish. Uls turuur hurungu n zuzaarch bgaa ger bul. Ah duu hoer ter tal deer agaar neg bil ee gej.
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • зочин (103.26.195.159)
    Энэ боловсролгуй бөхчууд төрд олноороо орж байгаа нь Монгол төрийн эмэгнэл шүү манайхаас өөр улсад ийм юм байхгуй Баттулга дандаа бутэхгуй юмнуудаар өөрийгөө хурээлуулж байдаг сонин хун уул нь эрдэмтэн мэргэд боловсролтой улсуудаа тушмээр юм даа ажил нь яаж бутхэв дээ
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
    • Zochin
      Eronhiilogch maani neeree bytehgyi hymyysiig tyshdeg hachin hyn gedgiig ni gaihdag hymyys ih bn.heleed ogoh zowloh hyngyi yum bolowu gaigyi ni gants ni Z.Enhbold l bnda
      2019 оны 09 сарын 10
  • Зочин (66.181.161.43)
    Уг нь зүгээр л бөх юм штээ гээд угаасаа бөх төрийн тэргүүн юм чинь хэрэгтэй л байхдаа бусдаар ч
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зоч (202.126.88.141)
    Засгаас цалин мөнгө авдаг юм биш явж л байг дээ...
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • zochin (185.39.141.7)
    ervvl bied saruul uhaan orshinoo .. mongoliig baztruud . hvchtenvvd avch yavah uchirtai .. amjilt
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • zochin (203.91.112.130)
    угаасаа боловсрол муутай Бөх барилддаг л хүн шүү дээ Түүнээс өөр юу хүсэх вэ дээ
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • Oooo (202.179.25.44)
    Tsirkee aldahaas aij tulgiig baraadaj olon here baiga gesen
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.115.37)
    20 онд энэ бөхчүүд дуучид төрд хэрэггүй шүү ард олон минь
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (59.153.112.120)
    Юухийхээ мэдэхгүй мэдлэг боловсрол чадвар нь хүрэхгүй л байгаа биздээ хөөрхий
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • Амьдралаа гэж,,,, (64.119.20.236)
    Хөгшин Энэтхэг заан Богдыг бараадаж алхдаг байсан гэдэг. Одоо бүдүүн Дагваа ерөнхийлөгчийн бараадаж шогшдог болж дээ, хөөрхий.
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • Zochin (202.4.248.66)
    Хийх ёстой юмаа хийчихсэн хүн шүү дээ.
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
    • Tegeed zugeet amidrach boldoggui yum uu? Uls turd yu hiih geed bgaag n l oilgohgui baina
      2019 оны 09 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    13 цаг 5 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    15 цаг 3 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    15 цаг 42 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    17 цаг 1 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    18 цаг 50 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК