АНУ-ын “Dragon house” холимог тулааны аварга, “Zorky’s MMA” багийн тамирчин Д.Батсүмбэрэл энэ сарын 7-нд Америкийн Сан-Хосе хот дахь “Bellator” холбооны Жеймс Территэй анхны тулаанаа хийж ялжээ. Д.Батсүмбэрэл нь мэргэжлийн дэвжээнд таван удаа тулалдаж ялсан бол түүний өрсөлдөгч Жеймс Терри нь 30 тулалдаж, 20-нд нь ялж байжээ.
Тэрбээр өдгөө 32 настай бөгөөд 77 кг-ын жинд хүч үздэг. Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын тулаанч, холимог тулааны аварга Хоакин Лопесыг ялж аварга болсон юм. “Zorky’s MMA” багийн тамирчин тэрбээр мэргэжлийн тулаанд бүртгэлтэй долоон тулаанаас зургаад нь ялж, нэгд нь ялагдсан удаатай.
Ташрамд дурдахад, Д.Батсүмбэрэл Хилийн цэргийн дээд сургууль төгсөөд 0303 дугаар тусгай салбарт ахмад цолтой ажилладаг юм байна.