БНСУ-ын Чунжу хотод есдүгээр сарын 5, 6-нд зохиогдсон Дэлхийн тулааны спортын II их наадамд манай улсаас улсын харцага О.Хангай, улсын начин Д.Тамир, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, аймгийн начин М.Гармаа, Г.Дашбямба нарыг бөхчүүд оролцсон билээ.
Тэгвэл манай баг тамирчид багийн төрлөөрөө хоёрдугаар байрт жагсжээ. Тодруулбал, ширым бөхийн үнэмлэхүй жинд улсын харцага О.Хангай, -130 кг-ын жинд улсын начин Д.Тамир, -105 кг-д аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, -65 кг-д Г.Дашбямба нар тус тус мөнгөн медаль, -130 кг-д аймгийн начин М.Гармаа хүрэл медаль хүртжээ.
Ташрамд дурдахад, эдгээр тамирчдыг Монголын ширым бөхийн холбооны тэргүүн, Улсын заан М.Өсөхбаяр ахалжээ.