Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мартагдсан Хөдөлмөрийн баатар

2019-9-11
0
ЖИРГЭХ

Анхны, удаахь гэж ярьж тодотгодог болохоос Монгол Улсаас хоёр олимпийн аварга төрсөн юм шүү. Нэг нь Найдангийн Түвшинбаяр, нөгөөх нь Энхбатын Бадар-Ууган. Тэртээх 2008 оныг, тэр дундаа долдугаар сарын 1-ний өдрийг энд дахин өгүүлэх нь илүүц, бичихэд улиг болсон сэдэв. Харин түүнээс хойш сар хүрэхгүйн хугацааны дараа монголчууд анхны олимпийн аваргаа өлгийдөн авч, араас нь дахин Төрийн дууллаа Бээжингийн тэнгэрт эгшиглүүлсэн нь одоо ч хүн бүрийн сэтгэлд омогшиж, бахархах сэтгэгдэл төрүүлсээр иржээ. Аль аль нь, анхны оролцсон олимпийн наадмаас алтан медаль энгэртээ гялалзуулсан болоод ч тэр үү монгол хүн бүрийн сэтгэлд өег байдаг юм. Эндээс л Т.Үйтүмэн гавьяатын “Илүү илүү” гэсэн үг брэнд болж, одоо ч олон улсын тэмцээнд оролцож буй тамирчдаа уулгалан дэмжих гол тодотгол болсоор ирсэн байдаг.

Дөрвөн жилд нэг удаа төрийн эрх барих дээд байгууллагынхаа төлөөллийг сонгож тэр хэрээрээ итгэл хүлээлгэдэг нь цөөхөн монголчуудад ганц олох боломж хэдий ч, сонгуулийн үр дүнгээс улбаалсан нийгмийн эмх замбараагүй турхираан, улс даяараа онц байдал зарлах хүртлээ тулсан нөхцөл байдлыг анхны аварга Н.Түвшинбаяр аргадаж, араас нь төрсөн Э.Бадар-Ууган зөөллөсөн нь Бээжингээс нийт монголчуудаа нэгтгэсэн үйл явдал байв. Юу үнэн энэ л үнэн. Үүнтэй хэн ч маргахгүй.

Гагцхүү өнөөдөр нэг нь олон нийтийн ой тоонд хадагдсан хэвээр байхад харин нөгөөх нь "мартагдаж" эхэлсэн гэлтэй. Юу гэхээр жил бүрийн наймдугаар сарын 14-ний өдрийг монголчууд нийтээрээ анхны олимпийн аваргатай болсон өдөр хэмээн бусдадаа эргэн сануулдаг, бичицгээдэг.

Энэ удаад ч урьдын адил бахархаж омогшлоо. Тэгсэн атлаа түүнээс арав хоногийн дараа Бээжингийн тэнгэрт Төрийн дууллаа дахин эгшиглүүлсэн Э.Бадар-Ууганы тухай мэдээлэл мэр сэр явсныг эс тооцвол нийтээрээ эргэн санасангүй. Хаа нэг хурал зөвлөгөөн, арга хэмжээнд оролцдогоос бусдаар өөрөө ч тэрбээр олны өмнө ил гарахаа больжээ. Ингэж бичлээ гээд энэ хоёр аваргыг өөр хооронд харьцуулж, шүүх гэсэнгүй. Хоёулаа л дэлхийн энтэй монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн тамирчид.

Гагцхүү эрхэлж байгаа албан тушаал, эдгээр спортоос зодог тайлсан, тайлаагүй нь энэ хоёр тамирчинг ялгаж харагдуулах шалтгаан болдгийг хэлж мэдэхгүй ч анхных гэсэн тодотгол, арав хоногийн зөрүүтэй амжилт нь тэднийг заагладаг болохоос адилхан олимпийн аварга, аавын хүүхдүүд, Монгол түмний бахархал болсон хайрлаж, хүндэтгэдэг эрхмүүдийг заагладаг нь хачирхалтай биш гэж үү.

Ямар ч байсан Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганг АНУ-ын Чикаго хотноо 2007 онд зохион байгуулсан сонирхогчдын боксын дэлхийн аваргад алтын дайтай мөнгөн медаль хүртээд ирэхэд нь хүн бүр халаглаж байсан удаатай.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл “Чикагод болсон дэлхийн сонирхогчдын боксын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Монголын тамирчин Э.Бадар-Ууган шүүгчийн илт булхайтай шийдвэрээр ялагдаж тамирчин хүн байтугай энгийн хүн уураа барж байв. Дасгалжуулагч Д.Банди ч “АНУ-ын консул надад виз өгсөн бол шавь маань мөнгө биш, алтан медаль авах байсан юм. Би эндээс мессэжээр байнга зөвлөгөө өгч байсан. Гэвч хажууд нь байгаагүй болохоор харамсалтай байлаа. Яагаад монгол хүн дэлхийн аварга болж болдоггүй юм бэ” гэж гомдлоо өчиж байв. Э.Бадар-Ууган шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас алтан медаль авах боломжоо алдлаа хэмээн үг унагаж байсан цаг жилийн өмнө” хэмээн “Пүүжээгийн эх орон” нэртэй нийтлэл бичиж гаргаж байсан цаг.

Дараа жил нь Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ноос 2008 оны дэлхийн шилдэг боксчныг шалгаруулахад “Дэлхийн оны шилдэг эрэгтэй боксчин”-оор олимпийн аварга Энхбатын Бадар-Ууган шалгарсан нь монгол боксчдоос энэхүү хүндтэй шагналыг анх удаа хүртсэн боксчин болж манай спортын түүхэнд шинэ хуудас нээж байв.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • tamirchin (64.119.18.22)
    odoo tuuh bolj uldej de uneheer aguu sain tamirchin gej bugd medej bgaa bertel gemtllesse bolj sportoo orhij odoo hangalttai alban tushaal erhelj bna tuhain uedee ch ulsaas hangalttai bair mungun shagnal geed l avsan hangaluun amidarch bga odoo yugii ni aldarshuulah geed bgan boldo
    2019 оны 09 сарын 12 | Хариулах
  • Batbayar (202.126.89.137)
    Ene erhem zaluu sportiin orgil amjiltand hvrsen.. BID..MONGOLIIN ARD TVMEN medine..Olon olon hvvhed zaluusiin hvsel muriudliin vlger jishee bolj tedend uram zorig hairalj delhiin tavtsand eh oronoo surtalchilsan or zorigtoi erelheg tulaanch
    2019 оны 09 сарын 12 | Хариулах
  • Иргэн (64.119.27.159)
    Олимпийн аврага болоод л их спортоо орхисны учир юу вэ? Бадар ууган "дарга" болоод явчихсан биш үү? Одоо түүнийг юугаар нь алдаршуулах юм бэ? Хурган дарга гэж уухайлан алдаршуулах уу?
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
    • baatar
      berteltei hun tsaashaa yaj togolhow dee
      2019 оны 09 сарын 11
  • Зочин (172.58.139.231)
    Би бол мартаагүй. Нөгөө аварга Түвшинбаяр Женхуаг дагавал нэг их хол явахгүй дээ.
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
    • тод
      алдаршуулсан алдаршуулааггүй бадарууганы амжилтыг бүгэд мэдэж байгаа.2007оны зун нь манайд ази аваргийн болход түрүүлээд намар нь чикогод болсон дэлхийн аваргад тэр оросын хүүхэдийг сайн зодсондо угна.манайхыг жижиг орон гэж нөлөөлсөн үү.шүүгчид хахуул ороод мөнгө авсан.да харин дараа жил нь 2008 онд олимпид монгол хүн яаж зодолдогийг харуулж бахархуулаж алт авсан да.тэр хүү олимпид очиод булхиа булчингаараа гарч хэсэгээсээ ч гарч чадалгүй сурггүй зодуулаад алга болсондо.
      2019 оны 09 сарын 11
    • Х.Баттулга.
      Хужаа бандааш шаачаад л утасны цаанаас хуцаж суухын
      2019 оны 09 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    13 цаг 32 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    13 цаг 41 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    13 цаг 50 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    14 цаг 38 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    14 цаг 43 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    14 цаг 54 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    15 цаг 46 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    16 цаг 9 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    16 цаг 11 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    16 цаг 25 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    16 цаг 35 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    16 цаг 37 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    16 цаг 43 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    16 цаг 54 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    16 цаг 55 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    17 цаг 11 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    17 цаг 14 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    17 цаг 14 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    17 цаг 27 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    17 цаг 31 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК