Өнөөдөр Улаанбатар-Төв аймгийн зам дээр гурван автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослын газарт Тээврийн цагдаагийн алба болон яаралтай түргэн тусламжийнхан шуурхай ажиллаж, гэмтсэн иргэдэд яаралтай түргэн тусламж үзүүлсэн байна.
Тодруулбал, том оврын хоёр автомашин, жуулчны фургон автомашин хоорондоо мөргөлджээ. Ослын улмаас хүний амь эрсдээгүй ч гэлээ гэмтэл авсан иргэдийн биеийн байдал хүнд байгаа аж.