Ази тивийн манлайлагчдыг тодруулах зорилготойгоор зохион байгууллагддаг Чан Лин Тиен-ний нэрэмжит Азийн сангийн Манлайлагчийн шагналын эзнээр "Зориг" сангийн тэргүүн С.Оюуны тодорчээ. Тус сангаас С.Оюуны дэлхийн байгаль орчин, тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ийн шагнасан байна.
Ёслолын ажиллагаа өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон бөгөөд өнгөрсөн 2018 онд НҮБ-ийн Ерөнхий Нарийн бичгийн дарга асан Бан Ки Мүүн уг шагналын эзнээр тодорч байжээ.