Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ярьсан нь яллагдаж, хэрэгжүүлсэн нь үлдэх вий

2019-9-12
0
ЖИРГЭХ

Сүүлийн үеийн сонгууль бүрийн өмнө ёс юм шиг гарч ирдэг болсон “60 тэрбумын яриа” байдаг юм. МАН-ыг ялагдаад, гудамжинд байх үед нь энэ намыг удирдаж байсан М.Энхболд, Ц.Сандуй гэдэг хоёр даргын оролцсон ярианы аудио бичлэг л дээ.

Намаас нь ч  гэх юм уу, төрөөс ч гэх юм уу тэр ярианд оролцсон дарга нарт хариуцлага тооцсон байдаг. Эхлээд 2016 оны сонгуульд МАН-ыг ялахад тэднийг гүйцэтгэх засаглалын удирдлагад сонгоогүй. Тэр нь “60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотой. МАН-ын дарга М.Энхболд нь УИХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нь НИТХ-ын дарга болсон юм. Удалгүй тэднийг хэвлэлээр нүдэж, хэл амаар дайрсаар 2017-2018 оны төгсгөл гэхэд албан тушаалуудаас нь салгасан байдаг юм. Оронд нь одоогийн дарга нар очсон.

Ингээд М.Энхболд УИХ-ын сул гишүүн, Ц.Сандуй нь бараг гудамжинд гарсан. Гэсэн ч журмын нөхөд нь мань хоёрыг тавьж орхисонгүй. Хоёр ч удаа хэрэгсэхгүй болсон “60 тэрбумын бичлэг”-ийн асуудлыг АТГ, ТЕГ-аар явсаар хэрэг болгож чадсан. Ингэж 2018 оны намраас буюу одоогоос нэг жилийн өмнөөс “60 тэрбумын хэрэг” албан ёсоор бий болсон юм.

Хэргийг шалгадаг хуулийн хугацаа бий. Гэхдээ баримт нотолгоо, бусад хангах ёстой материал дутуу бол гэмт хэрэг болохгүй. Иймэрхүү эргэлзээн дээр “60 тэрбумын хэрэг” жил шахам гацав.

Тэгтэл 2019 оны наймдугаар сараас энэ хэрэг гэнэтхэн “амь” орж, прокурорт шилжиж, есдүгээр сар гарангуут тэндээсээ шүүхэд очлоо. Шүүх хурал удахгүй болно гэсэн үг.

Гэхдээ энд анхаарахгүй орхиж боломгүй хэдэн зүйл байдаг.

Нэг. “60 тэрбум”-ын бичлэг хийгдэх үед дөрвөн хүн байсан гэдэг. М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар, Г.Доржзодов нар байжээ. Гэтэл “60 тэрбумын хэрэг”-ийн яллагдагчаар Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрыг татаад шүүх рүү явуулсан байна. “60 тэрбумын схем”-ийг зохиож хэд хэдэн намд танилцуулсан гэх Г.Доржзодов, энэ схемтэй танилцсан хамгийн том дарга М.Энхболд нар шүүх хуралд гэрчээр орох эсэх нь ч тодорхойгүй байгаа юм.

Хоёр. “60 тэрбумын яриа” болжээ. Энэ нь бичлэгээр нотлогддог. Харин энэ ярианаас болоод хэн хохирсон бэ гэдэг асуулт тавигдах ёстой. Ингэж асуухад хохирогч бол гарч ирэхгүй. Гэмт хэрэг гэдэг бол хэн нэгэнд, бусдад гэм хор учирсан байх ёстой гэсэн логиктой үйлдэл гэдэг. Тэр утгаараа энэ бас л хариулт нэхэхээр асуулт юм.

Гурав. Дөрвөн хүн “60 тэрбум”-ыг босгох тухай ярьжээ. Дээхнэ, өнгөрсөн зууны нэг яриа бий. “…Чишшш, хамаагүй цуурч байж улс төрийн хэрэгт орох нь уу” гэдэг. Халамцуу гөлөмцүү, эсвэл уур ундуутай үедээ хэлсэн ганц үгнээсээ болоод “дээлээ толгой дээгүүрээ нөмөрдөг” байсан үе бидний түүхэнд байсан. Түүнийг одоо хэлмэгдүүлэлт хэмээдэг. Угтаа “60 тэрбумын яриа” нь явсаар “хамаагүй цуурч байж улс төрийн хэрэгт орчихсон” болж байх шиг байна.

Дөрөв. “60 тэрбумын яриа”-нд оролцсон М.Энхболд, Ц.Сандуй хоёрыг намынхан нь бүх албан тушаалаас нь буулгасан. Ард түмэн сонгосон юм болохоор М.Энхболдод УИХ-ын гишүүний суудал нь үлдсэн. Хэрэг бол хэрэгжсэн байх ёстой. Гэвч М.Энхболд, Ц.Сандуй хоёрын 1-2 жилийн хугацаанд хашсан албан тушаал нь хүн ажилд томилж, тушаал гаргадаг байсан уу гэх асуулт бас гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, 60 тэрбум төгрөгийг МАН “босгосон” уу гэдэг л “60 тэрбумын хэрэг”-ийн амин сүнс нь байх болов уу. Ингээд ухахаар “60 тэрбумын яриа” хэрэгжсэн эсэхийг бас л шалгах хэрэгтэй болж байгаа юм. МАН-ын одоогийн дарга нар энэ шалгалтыг “өгөх” ёстой. Шуудхан хэлэхэд, М.Энхболд, Ц.Сандуй нарын оронд очсон дарга нар хэн хэнийг ямар албан тушаалд тавьсан бэ гэдгийг зайлшгүй шалгах болно.

Тав. Хэрэг үүсгэсэн байдал, хэргийн прокурор, шүүхийн явц зэрэг нь машид хурдан өрнөж байгаа. Гэтэл ирэх сонгуулийн дараа гарч ирэх эрх мэдэлтнүүд “…Хонгил биш тунелээр оруулчихжээ” гэвэл яах вэ. Нөгөөх л муу нэр шүүгч нар л баларна. Тунелийн шүүгч гэдэг шинэ нэр томъёогоор яллуулж, ажил байтугай амьдралаараа хохирохыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн, тэгээд өнөөдөр болж байгаа үйл явдлууд ингэж л өрнөж байна.

Ер нь бол “60 тэрбумын хэрэг”-ийн үр дагавар, нөхцөл байдлыг харахад товчхондоо иймэрхүү байна. Харин “60 тэрбумын хэрэг”-ийн хажууд жинхэн хэрэг МАН-ынханд зөндөө бий. Хамгийн тодорхой нь ЖДҮ-гийн хэрэг юм. Өөрөөр хэлбэл “60 тэрбумын яриа”-ны хажууд ЖДҮ-гийн хэрэг бол жинхэнэ гэмт хэрэг шүү. Иймээс л явж явж, яриа нь хэрэг болж, хулгай нь зэмгүй үлдэх вий гэж хардаад байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (209.95.51.11)
    ugasa odoogiin udirdlaguud ni jinhene heregjvvlj bgaa bhoo dorwitoi hiisen yum yu ch bhgvi mah binzenii vnee ch barij chadahgvi hudlaa neg olon ulsiin waliutiin san gej 2 3 jil yarih shiwdee shaosdoo
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (185.107.70.202)
    ЖДҮчин амарбаясгалан энэ бүхний ард байга байх өмнөх намын дарга нийслэлийн намын хорооны дарга нь ажлаа өгж байхад Амарбаясгалан ждү сангаас мөнгө хусаал байж байсан шдээ
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
    • magadgvi l yum namiin eronhii nariin bichgiin dargiin huwid ter yariand oroltsson l bj taarna shde
      2019 оны 09 сарын 13
  • Зочин (185.107.70.202)
    ;;
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.83)
    sonsson ni bish heregjvvlsen ni heregten bizde uul ni
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.42.43)
    Jinhen heregtengvvd ni alban tushaal ahij gem zemgvi ni heregten bolj vldejee shudraga yos gj bnuu
    2019 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.83)
    Ugasa zvger sonssoniih ni toloo heregjeegvi yarianii toloo namiin nohod ni esregeer ashiglaj oorsdiinhoo erh medeld hvreh argaa bolgood muulj gvtgej baalsaar bgad odoo bvgd bolj boloh bvh l tom alban tushaal deer ochchihson bgaa shde
    2019 оны 09 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    10 цаг 59 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    11 цаг 51 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    11 цаг 53 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    12 цаг 8 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    12 цаг 13 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    12 цаг 29 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    14 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    15 цаг 59 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    16 цаг 45 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    16 цаг 45 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    17 цаг 10 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    17 цаг 27 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    17 цаг 54 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    17 цаг 56 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    18 цаг 32 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    18 цаг 37 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    18 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    18 цаг 48 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    19 цаг 0 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    19 цаг 6 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК