Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Харгис ээж

2019-9-13
0
ЖИРГЭХ

Эх хүн, ээж хүн гэж ямар хүнийг хэлэх бэ. Үр хүүхдээ муу бүхнээс холуур байлгахын төлөө өөрийн амиа өгөхөөс буцахгүй сэтгэл тээж явдаг нинжин сэтгэлтэн гэж энэ л бодлоор төсөөлж, монголчууд хүндэтгэсээр ирсэн. Гэвч... гэвч ийм хайр, хүндэтгэлийг хумсын чинээ ч хүртэхгүй эрхгүй ээж нэртэнгүүд энэ хорвоод цөөнгүй ажээ. Учир юу гэвээс, амар хялбар аргаар мөнгө олж, тансаг амьдрах гэсэн шуналаа захирч чадаагүй нэгэн эмэгтэй өдгөө хар тамхинд донтогч болоод зогсохгүй төрсөн хоёр охин, хүргэн хүргээ мөн адил хар тамхины хэрэглэгч, гэмт хэрэгтэн болгожээ. Авааль нөхөр нь уул уурхайн салбарт ажиллах бөгөөд олсон хэдэн төгрөгөө хуулийн байгууллагын хаалга татсан эхнэр, охидоо эргэж, суллахад зарцуулан дуусгадаг байна. Яах учраа олохоо байсан эцэг хүн архи уух уу, амиа хорлох уу гэж хэдэнтээ толгой сэгсэрсэн удаатай.

Ийм л нэгэн гэр бүл Монголын олон зуун залуусыг хар тамхи хэмээх цагаан тахлын сүүдэр дор шургалах замыг замчилж байна.

Арилсан дотортой ээж шиг ээ, охид нь ч гэсэн бусдыг энэрэхгүй сэтгэлгүй болжээ.

Учир нь сиймхий гарвал хар тамхи, мансууруулах төрлийн бэлдмэл зарж, борлуулна. Цагдаад баригдлаа гэхэд нялх хүүхэдтэй гэдгээрээ түрүү барьж, “Хуулийг дийлэхийг чинь харна” гэж орилно. Учир нь хуулиар нялх хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйг хорих нь хориотой. Тиймдээ ч нялх хүүхэдтэй хүүхнүүд хэдхэн хоноод л суллагдана. Суллагдангуутаа хар тамхиа хэрэглэнэ, зарж борлуулна. Эх нь ч ялгаагүй. Охидоо суллагдах үед нэг л зүйлд баярлана. Энэ нь хар тамхи зарж, мөнгө авчирах хүнтэй боллоо гэж.

Охидынхоо авчирсан мөнгөөр нь гэр орноо өөд татаж, үр хүүхдээ халамжлахад бус өнөөх л хар тамхиа татаж, гэмт хэрэгтэн залуустай цэнгэхэд зарцуулна.

Нас сүүдэр 40 гарч, ач, зээгээ тэвэрсэн ч амьдралыг нэгэнт эрүүл ухаанаар сэтгэж, харахаа байсан тэрбээр удаа дараа гэмт хэрэг үйлдсэн.

 

Бүр төрсөн охинтойгоо хамтарч хятадаас хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг үйлджээ. Хэрэг үйлдсэнийг нь цагдаагийнхан тогтоож, шалгаж байх хооронд дахиад л хэрэг үйлдэнэ. Ингээд л бүр зүйлийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болно.

“Амьдрал” мэдэхгүй улстөрчдийн баталсан “гажиг” хуулиас болж хар тамхичид ийн даварч, хуулийнхан аргаа барж сууна.

Гэтэл энэ завсар хар тамхины хууль бус эргэлт ирээдүй болсон залуусыг эрхшээлдээ оруулж байна. Энэ мэт харгис ээж, харгис эгч, дүүс Монголд цөөнгүй бий.

Хэрэв зээ, та мартаагүй бол 10 гаруй жилийн тэртээгээс эгч, дүү хар тамхины наймаачин гэдгээрээ олны танил болж, тэр чинээгээрээ нийгэмд зүхүүлж чичлүүлсэн хүмүүс бол Баянжаргалын Халун, Баянжаргалын Халиун. Эцэг, эхээс хайрласан нэрийг өндөрт өргөж явах ёстой атал балчиг шавартай хутгаж, тэр ч бүү хэл, нутаг нэгт ахан дүүс, хамаатан саданаа торны цаана дөнгөлсөн арилсан дотортой хүмүүс, тэд. Хууль хяналтын байгууллагаас тогтоосноор тэднийг 70 гаруй монголчуудыг хууран мэхлэх, урхидах, их хэмжээний мөнгө амлах байдлаар олон арван иргэнийг хар тамхины тээвэрлэгч болгосон гэх. Харамсалтай нь, гэнэн итгэмтгий байдлаасаа гэх үү, эсвэл амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэтгэлдээ автсандаа гэх ч юм уу.

Хар тамхи тээвэрлэсэн иргэн бүр торны цаана сууж, эдлэх ёстой ялаа эдэлсэн юм.

Олон арван ээж, аав, үр хүүхдийн нулимсыг урсгасан Б.Хулан, Б.Халиун хэмээх эгч, дүүс нь БНХАУ-ын Бээжин, Гуанжоу, Шэньжэнь, Хонконг болон Малайзад амьдарч байхдаа гэх тодотголтой хар тамхи мансууруулах бодисын гэмт бүлэглэлийн гишүүдтэй гэр бүл болсон гэдэг юм билээ. Улмаар хууль бус ажилд нь татагдаж, ийнхүү нутаг нэгтнийхээ элгийг эмтэлсэн нь энэ юм.

Тиймээс л хар тамхи хэмээх хөнөөлт эд хэнийг ч хайрлаж, өрөвдөх сэтгэлгүй болгодог араатан юм байна. Энэ араатнаас хань ижил, найз нөхөд, үр хүүхдээ болоод өөрийгөө хамгаалах нь иргэд бид бүхний өмнөх том сорилт болоод байна. Нөгөөтэйгүүр, нэгэнт энэ араатантай найзалж, нөхөрлөж, дотноссон хүн дүрстэнгүүдээс “зайгаа” барьсан нь зүйн хэрэг биз ээ.

Г.Алимаа

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Suhee (94.234.37.177)
    Har tamhinii naimaachid hergelegchee tatahiin tuld ehleed zugeer ugj tatuulj uzdeg gesen shuu! Tegeed hergelegch ni dahin hergelmeer bolj iredd l durtai bolj eheleheer ni munguur zardag yum gesen! Iim sanalaas holuur yav! Humuusee
    2019 оны 09 сарын 14 | Хариулах
  • иргэн (202.9.43.109)
    Хар тамхитай ямар нэгэн байдлаар холбогдсон, гадаадад, дотоодод ч гэсэн адилхан залуучуудыг хомроглон устгах хэрэг хийсэн гэж үзэж хатуу арга хэмжээ авбал зохистой. Залуучуудыг амьдралгүй болгож, харгис хэрцгий яахаасч ц буцахгүй болгон зүгээр амьдрах гэж ядаж байгаа хүмүүст нөлөөлдөг уруу татдаг учир хамгийн аймшигтай ялт үйлдэл хийж байгаа юм. Алуурчин бол нэг хүнийг алдаг бол хар тамхи бол бөөнөөр нь алж байна гэсэн үг шүүдээ.
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.88.218)
    хууль зүйн сайд маань л хар тамхины мафийг удирдаад байгаам бишүү
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (188.220.48.51)
    Төрийн тэргүүний бандиас авхуулаад УТ, баячуудын зулзаганууд нь хэрэглээд, төрийн элч нь хил дамнаж зөөгөөд, олонд танигдсан гэх Амай нь бараг үүнийг хуульчилсан зөв ухааны юм бичээд, рок попын одонцорууд нь ил далд хэрэглээд, аав ээжийнхээ буянд Америк хоолонд цадсан зулзаганууд цахимаар хип хопдонгоо хар тамхыг эргэж Монгол зулзагануудад сурталчилаад, аав ээжийнхээ халамжнаас гарч амжаагүй зулзаганууд хэрэглэх сэтгэлтэй болоод манай Монгол дээр дооргүй ялзарч хар тамхинд живбэл Монголын ирээдүй гэж ярих хэцүү болноо доо!
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 35 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 0 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    14 цаг 2 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 5 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 43 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 59 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 20 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 23 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 24 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 34 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 28 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 31 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 48 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 32 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 19 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 34 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 39 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 42 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 48 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК