Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурагчид “Үдийн цай”-ндаа олноор хордож, хар тамхины хэрэглээ гаарсныг сануулав

2019-9-15
0
ЖИРГЭХ

Cурагчдын “үдийн цай”-г зориулалтын бус саванд зөөвөрлөж яваа талаар мэдээлэл цахим орчинд тархаж, улмаар хэргийн мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд барилгын саванд зөөвөрлөж байсан нь тогтоогдсон юм. Уг савтай тарагнаас гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер нян илэрсэн нь шижилгээгээр баталгаажсан нь “Үдийн цай” хөтөлбөр эрсдэлтэй ангилалд шилжсэний дохио болов.

Дээрх асуудалтай зэрэгцэн олон арван сурагчид хоолны хордлого болж, эмнэлгийн хаяа түших болсон нь боловсролын салбарт улаан гэрэл ассаныг батлан харууллаа. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 1-12 дугаар ангийн өөр өөр бүлгийн таван сурагч гэдэс нь эвгүйрхэж эмнэлэгт ханджээ. Энэ дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтыг эхлүүлж, тус сургуулийн “Үдийн цай”, хоол, ахуйн ус, орчноос дээж, арчдас аван шинжилгээнд өгчээ. Мөн тус сургуулийн нийт хүүхдэд тандалт судалгаа явуулахад 11 хүүхэд нэмж өвчилсөн байж болзошгүй байгаа талаар мэдээлж буй юм. Түүгээр ч зогсохгүй хувийн ахлах сургуулийн хүүхдүүд Үдийн цайнаасаа мөн л хордож, эмнэлэгт хүргэгдэв.

Ийнхүү нэг сар хүрэхгүй хугацаанд олон арван хүүхдүүд хордсон юм. Эндээс л сурагчдын “Үдийн цай”-г бэлтгэх аж ахуйн нэгжид тавих шалгуур, хяналт шалгалт хэтэрхий сул байгаа нь харагдана. Хаанаас, хэрхэн зөөвөрлөж, бэлтгэсэн нь тодорхойгүй, гарал үүслийн баталгаагүй хүнсээр бяцхан үрс маань хооллож байна.

Хүнсний аюулгүй байдал, зөв хадгалалт, тээвэрлэлтийн горим хаана байна вэ. Тендерийн маргаанаас үүдэн сургууль, цэцэрлэг нь хугацаандаа баригддаггүйн дээр сургуулийн нэг анги танхимын дүүргэлт стандарт хэмжээнээс хэт их, хичээл хийх сурах бичиггүйгээс гадна өгч байгаа нь хоол, хүнс нь чанарын баталгаагүй байна, Ё.Баатарбилэг сайд аа. Ийм атал “Шинэчилнэ, хөгжүүлнэ” гэсэн уриагаа ядаж сурагчдыг эрүүл байхаас нь эхлүүлэх хэрэгтэй биз ээ. Дахин хэчнээн хүүхэд хордож байж, анхаарлаа хандуулах юм бэ, сайд аа. Хүүхдүүд хордсоор л байг уу.

Гудамжид явж байсан дөрвөн хүнийг шалтгаангүй хутгалж, гэмтээсэн аймшигт хэрэг нийгмийг сэрдхийлгэлээ. Тухайлбал, энэ сарын 11-ний өдрийн 16.00 цагийн орчимд иргэн Н нь нэгэн зүс таних хүнтэй маргалдаж, архины шилний хагархайгаар хүзүүн тус газар нь зүссэн байдаг. Улмаар гэрээсээ хутга авч гаран гудамжинд явж байсан гурван иргэнийг хутгалж гэмтээсэн хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн юм. Уг хэрэг гарах үел сэжигтэн Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн нь тогтоогдсон юм. Түүгээр ч зогсохгүй түүнийг сэтгэл мэдрэлийн эмгэгтэй гэх мэдээлэл цацагдсаны дагуу эмнэлгийн байгууллагаас дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Тиймээс олон нийтийн газраар явахад сонор сэрэмж илүүдэхгүй болов уу.

Нийгэмд болзошгүй аюул хэзээ ч тохиож мэдэхийг харуулсан эл хэргийн араас олон мянган иргэний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн аюултай осоллоо. Энэ бол МПМ барилгад гарсан гал бөгөөд хамгийн гол нь уг барилгад гарсан гал түймрийг унтраах гэсэн аврах ангийнхан ослын газар руу хүрэх гэж багагүй цаг алдсан байдаг. Учир UMD хэмээх солонгос эзэнтэй зочид буудал тус хэсгийн орц, гарцыг хааж, хашаа хатгасанаас болж аврах багийнхан нарийн замаар галын хэсэг рүү нэвтрэхээс өөр аргагүй болсон юм. Азаар хүний амь эрсдээгүй ч гэлээ, хэрэв зээ салхи ихтэй байсан бол аврагчдын саатсан 1-хэн секүнтэд ч олон хүний амь нас эрсдэх аюултай байв.

Хар тамхины хэрэглээ газар авч, залуу үеийнхнийг хоморголж байгаа гэсэн албаны мэдээлэл бий. Он гарсаар ерөнхий боловсролын есөн хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон юм. Тэгвэл уг хэрэгт хуулийн байгууллагын этгээд холбогдсон хэрэг гарлаа. Тухайлбал, өмгөөлөгч О хар тамхиар үйлчилгээнийхээ хөлсийг авдаг байсан нь тогтоогджээ. Түүнийг хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь илрүүлсэн юм.

Дээрх үйл явдалтай зэрэгцэн хятадуудад хууль бусаар олгосон 300 га газар олгосон гэх хэрэг илчлэгдэв. Төрийн бус байгууллагын нэр бүхий гишүүдийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд илэрсэн уг асуудлын эсрэг нутгийн иргэдтэй хамтарч эсэргүүцсэний хүчинд газрын гэрчилгээ эзэмших эрхийг нь цуцалсан юм. Түүгээр ч зогсохгүй хууль бусаар үйл ажиллагаагаа явуулж байсан уурхайдыг дарж, болзошгүй аюулаас сэрэмжлүүлсэн долоо хоног болж өнгөрлөө.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    3 цаг 14 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    5 цаг 12 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    5 цаг 51 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    7 цаг 10 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    8 цаг 59 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    20 цаг 40 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    20 цаг 46 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК