ОХУ-ын Екатринбург хотод сонирхогчдын боксын ДАШТ болж байна. Дөнгөж сая тэмцээний 57 кг-ын жинд Э.Цэндбаатар Киргизстаны боксчныг 5:0-ээр яллаа. Тэрбээр эхний даваанд гоц мөргөсөн юм. Өчигдөр Б.Чинзориг ялсан бол маргааш Г.Баярхүү тулалдах билээ. Үлдсэн дөрвөн тамирчин эхний даваанд ялагдал хүлээв.
Б.Жаргал