Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Галиндэв: Барьцаалагдсан С.Эрдэнэ нараас ардчиллаа аваръя!

2019-9-16
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэвтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өнөөдөр танай намаас Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын ардчиллын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх урлагийн тоглолт, Монголын хамгийн том лазер гэрлийн шоуг хийх гэж байна. Ардчилсан хувьсгалын ололт, амжилтыг энэ өдрүүдэд дүгнэж байх шиг байна? 

-Манай намын дарга нар урлагийн тоглолт, лазер гэрлийн шоугоор ололт  амжилт, алдаа оноогоо дүгнэхгүй байлгүй дээ. /инээв/ Ардчилсан хувьсгал бол Монголын нийт ард түмний хүсэл зориг дээр тулгуурлаж бүтсэн үйл хэрэг, ололт амжилт. Өнөөдрөөс 30 жилийн өмнө  энэхүү хувьсгалыг манлайлан удирдсан МоАХ, АСХ, ШДХ, МОХ зэрэг хөдөлгөөний партизанууд болон намынхаа нийт гишүүдэд баярлалаа гэж хэлэн, баяр хүргэх нь зүйтэй. Цаашид дан ганц АН-ын гишүүд гэлтгүй иргэн бүр, Ардчиллын үнэт зүйлсээ өөрсдөө хамгаалж, цааш нь улам төгөлдөржүүлж авч явах ёстой. Энэ 30 жил ололт амжилт ч бий үүний хажуугаар саар алдаатай зүйлүүд ч бий. Бид энэ 30 жилийн ойг тохиолдуулж нэг их баяр тэмдэглэж, шоу наадам гэхээсээ илүү өнгөрснөө эргэж харан, бодож дүгнэх ёстой. Өнөөдөр алдаа оноогоо өөрсдөө хүлээн зөвшөөрч, ний нуугүй ярилцаж анх дэвшүүлсэн, зорьж байсан үр дүндээ хүрч чадав уу гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй. 1992 оны Үндсэн хуулиар тунхаглаж байсан  хүмүүнлэг ардчилсан нийгмээ бид байгуулж чадсан уу? Ардчилсан Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гээд тунхаглаж, шударга нийгмийг байгуулна гэж зорьж ажилласандаа хүрч чадсан уу гээд л... Миний хувьд бол хангалтгүй үр дүн гарсан гэж хэлэх байна.

-Ардчилсан хувьсгалын энэ 30 жилд манай нийгэм 1990 онд зорьж байсан тэр үр дүндээ хүрж чадаагүй гэж Та хэлэх гээд байна уу?

-1992 оны Ардчилсан Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна хэмээн тунхаглаж, шударга нийгмийг байгуулна гэж зорьж ажилласан.

-Өнөөдөр Монголд хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байж чадаж байна уу? 

-Огт чадахгүй байна. Өнөөдөр хууль шүүхийн байгууллагууд бүгд авлигад автсан. Төрийн өндөр албан тушаалтан сайдаасаа эхлүүлээд доод шат хүртлээ төрийн байгууллагын мэргэжилтэн, хэлтсийн дарга хүртэл авлига авдаг болсон байна. Саяханы тодхон жишээг дурдахад мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нөхөр тэрбум төгрөгийн авлига авчихаад 40 сая төгрөгийн торгууль төлөөд өнгөрч байна. УИХ-ын гишүүд нийтээрээ өөрсдөдөө давуу талыг бий болгож ЖДҮХС-гийн зээлийг  авчихаж байна. Хэн нь ч хариуцлага хүлээсэнгүй. Цаана нь маш олон бизнес эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчид хохироод үлдэж байна. Төрийн байгууллагын албан хаагчдаас гадна хууль, прокурор, шүүхийн салбарт шударга бус тогтолцоо бий болсон байна. Энэ бол бидний зорьж байсан шударга нийгэм огтхон ч биш. Шүүгч нар авлигын хэргийг авлига авах замаар шийддэг болж. Хэрэг наймаалцдаг болсон байна. Прокурорын шатанд гэмт хэргүүд замхардаг болжээ. Прокурорууд авлигад идэгдсэн байна. Хяналтын, мөрдөн шалгах зэрэг бүх шатандаа авлигын хэрэг, ер нь аливаа гэмт хэргүүд замхардаг, наймаалцдаг ийм л тогтолцоо бий болсон байна. Өнөөдөр Монгол Улсад гэмт хэргийн статистик тоон үзүүлэлт жилээс жилд өсч байна, дайны байдалтай байгаа зарим улсаас ч илүү олон хүн гэмт хэргийн золиос болж байна. Эрүүдэн шүүлт өнөөдрийг хүртэл байсаар байна. Хамгийн харамсалтай нь өнөөдөр АН-ын даргаар ажиллаж байгаа хүн эрүүдэн шүүлт байх ёстой зүйл ээ гэж хээв нэг хэлээд цаашид ч байх зүйл гээд яриад сууж байгаа нь хамгийн эмгэнэлтэй зүйл болоод байна. Бидний байгуулсан хүмүүнлэг ардчилсан нийгэм маань иймэрхүү л дүр төрхтэй байна.

-Монголчуудын ахуй амьдрал энэ 30 жилийн хугацаанд хэр дээрдэв ээ. Бид дундаж давхаргыг бий болгож чадав уу. 

-Бас л чадсангүй. Өнөөдөр монголчуудын 70 орчим хувь нь ядуу байна. Сүүлийн үеийн статистик судалгаагаар хүн амын 28 орчим хувь нь нэн ядуу, 40 гаруй хувь нь ядуу амьдарч байна. Харин ганцхан хувь нь маш баян гэсэн үзүүлэлт гарсан. Тэгэхээр бид хүмүүнлэг ардчилсан нийгмээ байгуулаад иргэддээ тэгш боломж олгож дундаж чинээлэг давхаргыг бий болгоно гэсэн зорилгодоо бас хүрсэнгүй. Монголчуудын дийлэнх нь ядуу. Ганцхан хувь нь болох цөөхөн хэдэн гэр бүл хэтэрхий их баяжсан байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр авлига, шударга бус тогтолцоо бий болж, Монгол төр зохих ёсоор үүргээ гүйцэтгэх чадамжгүй болж, тохиролцооны төр бий болсоны хор хөнөөл юм. Үндсэн хуулийн 6.1-т байгалийн баялаг бол нийт ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Гэтэл монголчуудын нэгхэн хувь буюу цөөн хэдэн гэр бүл энэ байгалийн баялгийг  хүртэж. Лиценз нэрээр Монголын ашигт малтмалтай бүх газар нутгийг өөрсдийн  мэдэлдээ авсан байна. Түүнийгээ гадна дотнынхонд зарж, хувьдаа ашигласан. Байгалийн баялаг дээр төр шудрага, ирээдүйг харсан зохицуулалт хийж чадсангүй. Тийм учраас монголчуудын дийлэнх нь ядуу, цөөн гэр бүл л байгалийн баялаг, төсвийн мөнгийг авлигын замаар өөртөө завших аргаар хэт баян болсон. Ингэж баяжсан хүмүүс цаашлаад байгалийн баялгаас олсон мөнгөөрөө буцаагаад төрийг худалдаж авах ажил хийдэг. Намаар дамжиж тэрийн эрх мэдэлд өөрсдөө гарч суух, хугацаагүйгээр төрийн эрх барьж, үр хүүхдэдээ хүртэл төрийн албан тушаалыг үе залгамжлуулж өмчлүүлэн, Монгол төрд эзэн суухыг оролдож байна. 

Уг нь Монгол Улсад ганц уул уурхайгаас гадна олон давуу тал бий. Өргөн уудам газар нутаг, 60 сая мал байна.

Гэтэл бас л төрийн тогтворгүй, алсын хараагүй  бодлогоос болж өнөөдрийг хүртэл газар тариалан, мал аж ахуйн салбартаа орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж эдийн засгийн өндөр үр ашиг хүртдэг болох тал дээр хангалтгүй ажиллаж ирлээ.

Аж үйлдвэрээ хөгжүүлээд түүхий эд нийлүүлэгч орон биш үйлдвэрлэгч орон болъё гэж улс төрч болгон ам уралдан ярьсан. Гэвч бодит байдал дээр нэг ч бодит үр дүн гарсангүй. Монгол Улс үйлдвэржсэн орон болж чадсангүй. Гадны түүхий эдийн ханган нийлүүлэгч хэвээрээ л байна. 

Цаашилбал манайх шинжлэх ухааны салбараа хөгжүүлж чадсан уу, технологийн салбараа хөгжүүлж чадсан уу. Чадахыг бүр оролдсончгүй. Өнөөдөр барууны өндөр хөгжилтэй орнууд аж үйлдвэрийнхээ шатнаас цаашаа өнгийгөөд технологийн эрин рүү шилжиж байна. Тэгэхэд Монголчууд түүхий эд ханган нийлүүлэгч орон хэвээрээ л байна.

Ардчилсан хувьсгалаас хойшхи 30 жилийн хугацааг маш үр дүнгүй ашигласан байна. Үнэхээр хангалтгүй. 

Үүнд голлох хоёр зүйл нөлөөлж байгаа. Нэгдүгээрт, манай төрийн тогтолцооны асуудал. Бид хоорондоо хэрэлддэг, эрх мэдлээ булаацалддаг, хэн нь ч хариуцлага хүлээдэггүй, авлигыг өөгшүүлсэн, шударга бус тогтолцоог дэмжсэн ийм л замаар явсан байна. Хоёрдугаарт, хүний холбоотой хүчин зүйл. Хоёулаа л адилхан чухал хүчин зүйл. Өнгөрсөн хугацаанд хоёр намаар дамжин тоотой хэдэн хүн л төрийн удирдлагыг барьсан. Одоо ч барьсаар байгаа. Нэг хэсэг нь МАН-ын толгойд, нөгөө хэсэг нь манай намын толгойд одоо ч байж байна. Намын дарга С.Эрдэнэ ард нь байгаа Ц.Элбэгдорж гээд цааш нь олон хүнийг нэрлэж болно. Энэ хүмүүс өнөөдрийг хүртэл намын толгойд үүрлэж, улс төрийг самарсан  хэвээрээ л байна. Энэ хоёр хүчин зүйлийг хоёуланг нь өөрчлөхгүйгээр одоогийн байгаа байдал доривтой өөрчлөгдөхгүй. 

 -Сая Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ бүхнийг өөрчлөх зохицуулалтыг ярьсан гэж ойлгосон. Таны хувьд санал нийлэх үү?

-Тогтолцооны хувьд Үндсэн хуулийн шинэчлэлт яригдаж байна. Үндсэн хуульд хамгийн том асуудал байна гэж зарим хүмүүс яриад өөрсдөө уснаас хуурай гарахыг санаархаж байх шиг. Үнэндээ бол тогтолцоондоо ч бий хүндээ ч бий. МАН-ын 64-ийн бүлэг, АН-ын буюу цөөнхийн зөвлөл, Ерөнхийлөгчийн зүгээс  гаргасан байр суурийг харахад өнөөдөр та бид хоёрын ярилцан суугаа энэ мөчид Үндсэн хуулийн өөрчлөлт бодитой үр дүн гаргахааргүй  харагдаж байна. Цөөнхийн бүлэг нь төслөө татлаа гэж байна. Ерөнхийлөгч ч гэсэн өөрийнхөө саналыг татаад авчихлаа.  Хоёрдугаар хэлэлцүүлэгийн үеэр хэлэлцэж байсан асуудлынх нь нилээдгүй хувь нь уначихлаа. Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс харахад бас л хүссэн хүлээсэн үр дүнд хүрэхээргүй нь илт байна. 

Би Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хоёр гурван зүйл хүлээж байсан. 

Нэгдүгээрт, Монголын нийгэмд шударга ёс бий болгох зохицуулалтыг хийж өгөөсэй. Авлигыг таслан зогсоох  асуудлыг шийдээсэй. Хууль, шүүхийн байгууллагуудын шударга ажилладаг тогтолцоог бий болгоосой. 

Хоёрдугаарт, Засаглалийн тогтвортой байдлыг хангаж, урт хугацааны хөгжлийн бодлогыг бий болгох зохицуулалтыг хийгээсэй гэж хүлээж байсан. Бас л тэр талын зүйл одоогийн энэ төсөлд хангалттай алга. Өнөөдөр эргээд харахад Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 30 жилийн хугацаанд 17 удаа солигдсон, дундаж нас нь 1.6 жил байгаа. 30 жилд 30 дахь ерөнхий сайдынхаа нүүрийг хараад сууж байна. Сайн нэртэй хүн нэг ч үлдсэнгүй ээ. Энэ бол хүний хүчин зүйлээсээ ч, тогтолцооны, эрх мэдлийн хуваарилалт талаасаа ч аль аль нь нөлөөлж байсан гэж бодож байна. Энэ байдлыг өөрчлөх зохицуулалт бүхий зүйл уначихлаа. Засгийн газар 1.6 жил ажиллаж байхад ямар ямар урт хугацааны төлөлвлөлт хийж, ямар мега төсөл явах юм бэ. Ямар ч боломжгүй. Гуравдугаарт,  сонгуулийн тогтолцоо. 

Ерөөсөө бид өнгөрсөн 30 жилд ардчилсан шударга сонгууль явуулсан гэж хэлж байгаа боловч сонгууль болгон будлиантай болж байсан. Сонгууль болгоноор мөнгө тараасан, сонгогчдын саналыг худалдаж авсан гэх асуудал гардаг. Бас үүний хажуугаар Монгол Улсыг хэтэрхий олон жижиг тойрог болгож, гэмт хэрэгтнүүд төрийн хууль тогтоох байгууллагад орох боломжийг өнгөрсөн 30 жилд бүрдүүлжээ. Иргэн хүнийхээ хувьд дүгнээд харж байхад Үндсэн хууль дээр энэ зүйлүүд анзаарагдлаа. Манай улс төрийн намууд, улс төрч нар ийлээд, Үндсэн хуулиа засаад, урагшилъя гэхийн оронд бие биеэ шантаачилсан, бие биеийнхээ эрх ашгийг тулгасан, барьцаалсан улс төрийн үйл явц харагдаж байна. 

Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт АН-ын удирдлага маш хариуцлагагүй хандсан. Анхнаасаа тодорхой байр суурьгүй байсан. Өдөр бүхэн өөр өөр мэдэгдэл хийж байсан.

Нэг бол ийм санал хүргүүлж байна аа гэдэг.  Хэлэлцүүлэгт орно, орохгүй гэнэ. Нэг бол татаж авч байна аа гэдэг ийм л зүйл боллоо. АН-ын одоо байгаа удирдлагууд, УИХ-ын гишүүдийн улс төрийн үйл ажиллагааг хараад үнэхээр харамссан. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нараар удирдуулсан манай намын нөхөд Үндсэн хуулийн асуудалд шантаачлах, наймаалцах гацаах, хуйвалдах байдлаар хандлаа.

С.Эрдэнэ гэдэг хүн өнгөрсөн 30 жилд ийм л улс төр хийсэн шүү дээ. Өнгөрсөн 30 жилд С.Эрдэнэ нам дотроо шантаачлах, гацаах, хуйвалдах ийм л улс төр хийж ирсэн. Өнөөдөр АН-ын дарга болчихоод нам төлөөлж улс төр хийхдээ яг энэ байдлаараа ажиллаж байгаа. Тэгэхээр намынхаа гишүүдэд хандаж хэлэхэд С.Эрдэнээс харах зүйл үлдсэнгүй. Энэ хүн улс орны хэмжээний намыг, улс орныг аваад явах хэмжээний лидер биш байна. Олон үзүүлэлтээр хэлж болно. Хувь хүнийхээ талаас энэ хүнд удирдагчийн шинж чанар алга. Энэ хүнд хулгай хийх, авлига авах тийм л чадвар байна. Хоёрдугаарт, энэ хүнд улс орныг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, зориг аль нь ч алга. Тийм учраас манай намын гишүүд 30 жилийнхээ ой дээр бодож дүгнэн, зоримог шийдвэр гаргах ёстой. Манай нам С.Эрдэнийг дагаад намаараа сонгуульд ялагдах юм уу. Эсвэл С.Эрдэнэ мэтийн авлигад автагдсан улс төрчдөөсөө салаад Монгол Улсыг хөгжүүлэх дараагийн зоримог төлөөллөө гарган сонгуульдаа орох уу. Энэ дээр манай намын гишүүд эвлэлдэн нэгдэх ёстой. 

С.Зориг агсны хэлсэн нэгдүгээрт улс орны эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт хувь хүний эрх ашиг байдаг юм гэж үг бий.

Бид АН-ын гишүүд төр, ард түмнийхээ эрх ашгийг умартаад, намынхаа эрх ашгийг хаяад ганцхан С.Эрдэнийн эрх ашигт үйлчлээд сонгуульд орж ялагдах нь хүсэх зүйл биш. Бид өнгөрсөн дөрвөн жил лааз өшиглөсөн. Дахиад дөрвөн жил лааз өшиглөх үү. С.Эрдэнийг хайрлаад өрөвдөөд байх юм ерөөсөө байхгүй. Энэ хүмүүс өнгөрсөн 30 жилд хэн нь хэн бэ гэдгээ харуулсан. С.Эрдэнэ бол өнгөрсөн 30 жил маш олон авлига хээл хахуулын хэрэгт холбогдсон. Маш олон хууль бус зүйлсийг хийсэн. Энэ хүний хийсэн гэмт хэргүүд одоо ч хүртэл улс төрийн хүрээнийхний сейфэнд байгаа. Тиймээс түүнийг “Төмсөгдүүлсэн” улстөрч гэдэг. Ийм барьцаалагдсан, “боолын гэрээтэй” улстөрчөөр АН удирдуулж болохгүй. Бид нам дотороо их цэвэрлэгээ хийх цаг болсон гэж намынхаа гишүүдэд уриалмаар байна.    

-Нийгэмд шударга бус байдал газар авч, авлига бугшиж, аюулын харанга дэлдэхээр хэмжээнд оччихоод байгааг хүн бүр хэлж, бухимдаж байгаа нь үнэн. Ардчиллын ой гэхээсээ илүү ардчиллаа хамгаалах цаг яах аргагүй иржээ? 

-АН-ын удирдлагууд гээд өөрсдийгөө нэрлэчихсэн энэ хүмүүс бол ард түмний хайр хишгийг 30 жил хүртлээ. Ард түмний хүндлэлийг мөн 30 жил хүртлээ. АН-ын гишүүд дэмжигчдийн дэмжлэгээр 30 жил төрийн өндөр албан тушаал хашлаа. Тэгчхээд ард түмний хайрыг дааж чадсангүй. Ард түмнээс энэ хүмүүст үүрүүлсэн үүрэг хариуцлага, ачааг дааж чадсан уу гэвэл огт дааж чадсангүй гэж хэлнэ. Тэгээд өнөөдрийг хүртэл түүнийгээ ухамсарлахгүй, хариуцлага хүлээхгүй байсаар байна. Тэр байтугай “Бид нар зайгаа тавих болоогүй байна аа, ардчиллыг маань хэсэг нөхөд байхгүй болгох гээд байна. Бид ардчиллаа аваръя” гэж дуугарч байгаа нь үнэхээр увайгүй, ёс зүйгүй улстөрчдийн л үйлдэл. Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ хоёр бол ийм юм ярих эрхгүй хүмүүс. Бид харин эсрэгээрээ Ардчиллаа, Ардчилсан намаа Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ хоёроос хамгаалах ёстой. “Save Demparty from S.Erdene” гэж уриалмаар байна. С.Эрдэнэ зайлж байж АН аврагдана. Тийм л цаг үе болчихоод байна. Тэгэхээр энэ манай намын удирдлагад байгаа хүмүүс цаг үеэ мэдэр, өөрсдөдөө дүгнэлт хий, тэгээд хариуцлага хүлээ. Сая жүдогийн шигшээ багийн удирдлагууд өмнөх амжилтаа ахиулж чадаагүйнхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээгээд огцорч байна. Энэ бол хүнд байх ёстой, ялангуяа улстөрчдөд бүр их байх ёстой чанар. Гэтэл өнөөдрийн улс төрчид, АН, МАН аль ч нам ялгаагүй ёс зүйн хариуцлага хүлээх чадваргүй байна. 

-АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн өнгөрсөн хавар АН-ын удирдлагуудыг огцрох, Онц их хурал зохион байгуулах шаардлага хүргүүлж байсан. Та бүхэн энэ байр сууриндаа хэвээрээ байгаа гэж ярианаас тань ойлгож болохоор байна?  

-АН-ыг удирдах чадвар, ёс зүй аль аль нь алга гэж  тэдэнд ойлгохоор бол ойлгохоор их олон удаа хэллээ. Манай намын гишүүдийн үзэл бодол бидэнтэй ижил гэдэгт би итгэж байна. Намын гишүүдийн дийлэнх олонх нь энэ бодит байдлыг харж дүгнэж байгаа. Энэ бохирдчихсон, юу ч хийхээс буцахаа байсан улстөрчдөөсөө салъя гэдэг дээр намын ихэнх гишүүд нэгдэж байгаа. С.Эрдэнэ гэдэг намын дарга, Ц.Элбэгдорж гэх мэт энэ хүмүүс ёс зүйн хариуцлагаа хүлээгээд намын удирдлагаас холдооч ээ гэдэг шаардлагыг манай орон нутгийн намын гишүүд олноороо тавьж байгаа. 

-Онц их хурал хуралдуулахыг та нар дахиад шаардах уу. Хуулийн хүрээнд ийм үндэслэл хэр байна?

-Одоо АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс, АН-аа өөрчилье, шударга ёс тогтооё гэсэн намын гишүүдийн зүгээс 30 жилийн ойн хүрээнд багтаагаад шийдэмгий арга хэмжээнүүд авна. С.Эрдэнэ намын их хурлаа зарлахгүй бол бид өөрсдөө хурлаа зохион байгуулаад шинэ дарга, удирдлагаа сонгоод явах бололцоог бий болгоно . Шудрага ёсыг тогтоохын төлөө, Монголын нийгэмд өөрчлөлт бий болгохын төлөө манай намын гишүүд ойрын үед зориг гаргаж хөдлөнө. Манай намд байгаа нөлөө бүхий улс төрчид, аймаг, дүүргийн АН-ын дарга нар энэ зүйлийг бодож одоо шийдвэрээ гаргах цаг болсон. Ганц хүний хувь эрх ашигт хөтлөгдөн дөрлүүлсэн үхэр шиг явсаар сонгуульд ялагдвал тэр тийм хүсээд байх зүйл биш шүү гэж хэлмээр байна. Авлигач удирдлагынхаа хамар доороос гарч ирээд Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа өөрчлөлт шинэчлэлтийн төлөө дуу хоолойгоо илэрхийлэн тэмц, Хамтарч АН-аа өөрчилж, нийгмээ сайн сайхан болгохын төлөө тэмцье гэж уриалж байна.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Үнэн (202.126.88.136)
    Эрдэнээс МАН ч тэр,алба горилогч цүнх баригч ч тэр бүгд эмээж яаж доош хийх бүх аргыг хэрэглэх юм.гээд хол очицгоо.
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.88.136)
    Эрдэнэд нэг л дутагдал ч гэх юм у хэт шулуун зан бдаг.гэхдээ энэ зөв.сайхан харагдах гэж биш үнэн байхын төлөө зоригтой үздэг.
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.88.136)
    Одоо болноо.Галиндэв.Эрдэнэ чинь чам шиг МАН ы гар хөл болохооргүй.хиысэн юм хэлэх үгтэй.одоо болсон хойно олон гишүүдийн эрх ашгийг бусниулсан наад арай ядсан аргаа зогсоо.
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.195.181)
    Ардчилсан намын залуучууд бүгд гөлөг болжээ. Эрдэнэ вангаасаа айж, бүгд бөлдөгдүүлсэн
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • DR. UROLOGIST (197.210.47.3)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2019 оны 09 сарын 22 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    Avilgachid, luivarchid tyynchlen tor, AN, MAXN, MAN edgeer namuudiin gai……..mongoliig ih muuhai haragduulduulj baina uls ih yaduu haragdah chin estoi nyyr hiih gazar oldohgui , muuhai um chin ter…. odoo tord suugaa olon jil suusan hymyysiin gai
    2019 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin (66.181.161.127)
    Mundag shudarga zaluud amjilt.Bagaa sain burduuleh heregtei.
    2019 оны 09 сарын 16 | Хариулах
  • irgen (59.153.113.71)
    nus
    2019 оны 09 сарын 16 | Хариулах
  • иргэн (202.179.25.204)
    Дээр нэр дурдагдсан элий балай гурван Э-ээс салаагүй цагт АН ямар ч амжилтад хүрэхгүй. Сонгууль эхлэхээс өмнө гурван Э-ээс салах асуудал АН амин чухал асуудал болчхоод байна
    2019 оны 09 сарын 16 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    АН-ын залуус өшөө идэвхтэй тэмцээч эээ,,,, С.Эрдэнэ гэдэг дээрэмчинтэй 20 онд сонгуульд орвол энэ нам байхгүй болно ш дээ, Монголын 2 том намын нэг шүү дээ, Танай намын залуус дэндүү сул бна шүү
    2019 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.21.231)
    ан- энэ мэлхийтэйгээ байж л байг. иргэд бгд -ээ энэ мэлхийний гэр бүлээс салгах хэрэгтэй.
    2019 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    Гансүхийн хамаатан шд ээ
    2019 оны 09 сарын 16 | Хариулах
    • Gansuhiin gej ymr a yu? Duu n ymuu
      Zochin
      2019 оны 09 сарын 16
  • Ван (103.229.123.16)
    АН-ын хатиг идээ бээр бол Эрдэнэ
    2019 оны 09 сарын 16 | Хариулах
  • Zochin (202.70.41.146)
    Zuv hu. Mundag zaluu bn
    2019 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    12 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    22 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    1 цаг 32 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    16 цаг 16 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    16 цаг 17 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    17 цаг 11 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    17 цаг 36 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    17 цаг 43 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    18 цаг 57 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    19 цаг 9 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    19 цаг 16 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    23 цаг 5 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    23 цаг 31 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    23 цаг 41 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    23 цаг 45 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Чуулган: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, эцэслэнэ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
    Өчигдөр 08 цаг 54 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК