Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хар тамхины хэрэглээг хязгаарлах уу, эсвэл хараа хяналтаасаа бүр мөсөн алдах уу

2019-9-16
0
ЖИРГЭХ
-ХАР ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХ УУ ЭСВЭЛ, ХАРАА ХЯНАЛТААСАА БҮР МӨСӨН АЛДАХ УУ-

Ийм эрсдэлтэй цаг үе, заагт Монгол Улс ирчихээд байна. Түгшүүртэй сонсогдож байгаа ч ирээдүй хойч үе маань цагаан тахал руу улам бүр татагдсаар байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд хар тамхины хор хөнөөлийн талаар нухацтай дуугарч залуустаа аюулыг сэрэмжлүүлж эхлээд байна. Хожимдоогүй дээрээ тахлын талаарх мэдээллийг нийтэд хүргэж,  урьдчилан сэргийлж чадсанаараа бид ирээдүй хойч үеэ аварч чадна. Ингэж хэлэхийн учир Монгол Улс хар тамхины хэрэглээг хумьж чадах уу эсвэл бүр хараа хяналтаасаа алдах уу гэдэг заагт тулж ирчихлээ. Хоёр том хөрштэй манайх хар тамхины дамжин өнгөрөгч улс болоод зогсохгүй худалдаалдаг, борлуулдаг бүхэл бүтэн бүлэглэл бий болж, залуус тээвэрлэгч болж амь насаа хүртэл зольж байна. Энэ ч үүдээсээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс ажиллаж байсныг ЦЕГ-ын дарга, Цагдаагийн хурандаа С.Баатаржавын тушаалаар өргөтгөж, Хар тамхитай тэмцэх газрыг байгуулсан нь манай улс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд эхний том алхам болсон. Үүнийг эцэг, эхчүүд, сургуулиуд, хувийн хэвшил, төрийн байгууллагууд талархан хүлээн авч байгаа ч цаашид төр, засгийн дэмжлэг ихээхэн чухал юм. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан хяналт шалгалтыг тогтмол хийж, бодлогоор томоохон алхамуудыг хийж хэрэгжүүлж байгаа ч залуусын мансууруулах төрлийн бодисын хэрэглээнд нийгмээрээ хяналт тавих цаг ирээд байна. Тиймээс хар тамхи буюу сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн эм бэлдмэлийн хэрэглээг хянахад дан ганц цагдаагийн байгууллага бус эцэг, эхийн оролцоо, нэн ялангуяа төр, засаг, төрийн бүх шатны байгууллагын бодит дэмжлэг, дуу хоолой шаардлагатай байгааг энд дахин сануулъя.

Arslan.mn

Мансууруулах бодис хэрэглэсэн  залуусыг саатуулсан ч  орой нь суллагдчихав

Баримт 1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор  “Хяналт-Шалгалт”  арга хэмжээг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан тогтмол зохион байгуулж байна. Тус хяналт шалгалтаар 42 холбогдогчтой 25 хэргийг илрүүлж, эд мөрийн баримтаар мансууруулах үйлчилгээтэй каннабисийн төрлийн ургамал 2 кг 109 грамм, каннабисийн тоосонцор 18 грамм, 7.6 грамм шавар, 290 ширхэг анданте эм, 10 ширхэг  трамадол эм, 3 ширхэг морфин тус тус хураан авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хэрэглэсэн 25 хүнд холбогдох 12 зөрчил, хууль бусаар мөрийтэй тоглоом, бусдын биеийг үнэлэх ажлыг зохион байгуулсан зургаан зөрчлийг илрүүлсэн байна. Мөн сэжигтэй 44 байр байгууламж, объёктод хяналт, шалгалтыг зохион байгуулж, 795 иргэнд үзлэг шалгалт хийж, 455 иргэнд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавьж, далд хэрэглэгч 25, гэмт хэрэгт холбогдсон 42 буюу нийт 67 хүнийг илрүүлжээ.

Баримт 2. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баар, шөнийн цэнгээний газруудад  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль бус хэрэглээг хязгаарлах, далд хэрэглэгчдийг илрүүлэх зорилгоор хэсэгчилсэн арга хэмжэээг зохион байгуулсан аж. Арга хэмжээний хүрээнд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай байж болзошгүй хар тамхины үр хадгалж байсан нэг үйлдлийг илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөн далд хэрэглэгчийг илрүүлэх зорилгоор нийт 40 хүнээс биологийн дээж авч шалгахад 6 иргэн энэ төрлийн бодис хэрэглэсэн болохыг нь тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Баримт 3. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны есдүгээр сарын 6- 7-нд шилжих шөнө Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний хоёр газарт ээлжит хяналт, шалгалтыг зохион явуулжээ. Шалгалтаар 87 иргэнд мансууруулах бодис илрүүлдэг тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэсэн болохыг тогтоосон. Эдгээр 24 иргэнээс тав нь мансууруулах бодис биедээ хадгалж байсныг тогтоож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Мансууруулах бодис хэрэглэсэн байдалтайгаар саатуулсан иргэд 21-41 насныхан бөгөөд тэдний дунд нэг эмэгтэй, ХБНГУ-ын хоёр иргэн байжээ. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уг баар цэнгээний газрыг хариуцан ажиллуулдаг иргэн “Г” нь 2016 онд мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдон шүүхээс баривчлах болон торгуулийн ял шийтгэл хүлээж байсан нэгэн юм. Энэ удаагийн ээлжит шалгалтаар “Г” нь өөрөө хар тамхи хэрэглэсэн байдалтай, шөнийн цэнгээний газартаа хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хүмүүсийг нэвтрүүлснийг тогтоосон тул Хар тамхитай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дашрамд, хар тамхи хэрэглэсэн ХБНГУ-ын  хоёр иргэн нь цэнгээний газарт DJ хийхээр ирсэн байжээ.

Ганц оройн хяналт шалгалтаар ийм ноцтой зөрчил илэрсэн нь хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ залуусын дунд ямар байгааг илтгэн харуулж байна. Хамгийн харамсалтай нь, баар цэнгээний газарт мансуурч, энэ төрлийн бодисыг залууст санал болгон худалдан борлуулж байсан залуусыг цагдаагийн байгууллага гүйцэтгэх ажиллагаагаар илрүүлэн баривчлан саатуулсан ч тэр шөнөдөө прокурорын зөвшөөрлөөр бүгдийг нь сулласан гэх мэдээлэл байна.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 1728,5 га талбайн сэтгэцэд нөлөөлөх олсны ургамлыг устгав

Улсын хэмжээнд мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлын тархацыг тогтоосон аймгуудын нутаг дэвсгэрт зэрлэгээр ургаж байгаа нь залуусын хэрэглээг улам нэмэгдүүлж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 05/06 дугаар зөвлөмж,  Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар баталсан удирдамж, төлөвлөгөө, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр шатны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дагуу зарим аймгийн нутаг дэвсгэрт зэрлэгээрээ ургаж байгаа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх олсны ургамлыг байнга устгаж, түүж хэрэглэдэг залуусыг илрүүлэн баривчилдаг. Саяхан гэхэд л Хар тамхитай тэмцэх газрынхан Төв аймгийн Батсүмбэрээс олсны ургамал түүж байсан хоёр залууг баривчлан саатуулсан билээ. Тус газрынхан 2019 оны зургаа, долоодугаар сард “Устгал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нийт 1728.5 га талбайд устгал хийсэн аж.

Arslan.mn

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Мансууруулах төрлийн эм бэлдмэлийг хуурамч жороор олгож байсаныг таслан зогсоолоо

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон эм, бэлдмэлийг мансуурах зорилгоор хуурамч жор ашиглан эмийн сангаас худалдан авч тарих, уух аргаар хэрэглэдэг мөн зарим эмийн сангаар уг эмийг жоргүй эсвэл хуурамч жороор худалддаг талаарх мэдээллийг шалгах зорилгоор НМХГ, НПГ-тай хамтран “Эмийн сан-2019” хэсэгчилсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд 5 хоногийн хугацаатай  зохион явуулжээ. Шалгалтын хүрээнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон эм, бэлдмэлийг худалдаалдаг 62 эмийн сангийн үйл ажиллагааг шалгахад орлого, зарлага, зарцуулалтын бүртгэлгүй, дутуу, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг хуурамч, хүчингүй, энгийн эмийн жороор худалдсан, хадгалах зориулалтын төмөр шүүгээ, хамгаалалтын систем хангалтгүй, эмийн санч нар сэтгэцэд нөлөөт эмийг дутаасан, албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн 76, нийт 93 үйлдлийг баримтжуулан холбогдох байгууллагад харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн байна.

ТӨРИЙН ТӨМӨР НҮҮРИЙГ ИРГЭД ДУУ НЭГТЭЙ ДЭМЖИЖ БАЙНА

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг болон түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өсч, нас нь залуужиж улмаар насанд хүрээгүй хүүхдүүд холбогдох явдал нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас тогтмол сэрэмжлүүлж, анхааруулж буй. Тухайлбал, оны эхний найман сарын байдлаар, улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 169 гэмт хэрэг гарч,  294 холбогдогчийг шалгасан аж. Нийт холбогдогчдын 49 хувийг 19-25, 43 хувийг 26-35, долоон хувийг 46-55 насныхан эзэлж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулан ажилладаг.  Хар тамхины хэрэг нь маш олон холбогдогчтой, нууц сүлжээ далд аргаар бүлэг зохион байгуулалт хэлбэрт шилжсэн учраас цаг хугацаа, хүн хүч, техник хэрэгсэл шаарддаг байна. Түүнчлэн мэдээллийн нууц, аюулгүй байдал яригддаг учраас тодорхой хугацааны дараа буюу холбогдогчдыг тогтоосны дараа хэргийн илрүүлэлтийг зарладаг байна. БНСУ-д энэ сарын 3-5–ны өдөр болсон Олон улсын хар тамхитай тэмцэх байгууллагуудын уулзалтаар Монголын цагдаагийн байгууллагаас хар тамхитай тэмцэж буй арга, үйл ажиллагааг нь тодорхой түвшинд үнэлж, сайшаажээ. Мөн бодлогын хэд хэдэн ажлыг нь дэмжиж буйгаа илэрхийлжээ. Цахим орчинд иргэд хар тамхитай тэмцэхийг дэмжиж, төр төмөр нүүрээ харуулж буй нь зөв хэмээн санал, бодлоо илэрхийлсээр байна. Тэгснээр хүүхэд залуус уруу татагдахаас, хэрэглэхээс урьдчилан сэргийлнэ хэмээн хэвлэл мэдээллийнхэн дуу нэгтэй дэмжиж, энэхүү уриалгыг нийгэмд түгээж байна.

ХАР ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХ УУ ЭСВЭЛ, ХАРАА ХЯНАЛТААСАА БҮР МӨСӨН АЛДАХ УУ ГЭДЭГ НЬ ТА БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНААС ШАЛТГААЛАХ БОЛООД БАЙНА.

Эх сурвалж: Монголын Үнэн сонин 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    саяхан
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    11 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    21 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    28 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    39 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    1 цаг 0 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    1 цаг 4 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    1 цаг 5 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    1 цаг 10 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    1 цаг 15 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    Уржигдар 08 цаг 00 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК