Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“ТаванБогд”-ын Ц.Баатарсайхан захирал аа, та ухамсрын түвшнээ харуулаач

2019-9-17
0
ЖИРГЭХ

“ТОП-100” аж ахуйн нэгж гэсэн сүржин жагсаалт бий. Жил бүр шалгаруулдаг уг шалгаруулалтад “ТаванБогд групп” хэмээх компани нэлээд дээгүүрт жагсдаг. Анх Японы FujiFilm компанийн албан ёсны төлөөлөгч, борлуулагчаар гараа эхэлж байсан тус компани өдгөө 16 охин компани, гурван хөрөнгө оруулалттай компани, дөрвөн бизнес нэгжтэй болж өргөжин тэлжээ. 24 жилийн түүхийг ардаа үдэхдээ аялал жуулчлал, банк санхүү, уул уурхай, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ гээд дурдаад байвал тус компанийн гар дүрээгүй салбар цөөхөн. Тухайлбал, дэлхийд Монголынхоо нэрийг талхалж буй “Говь” болон “Гоёо” ноолуураас эхлээд “Монголын хэвлэлийн үйлдвэр”, “Улаанбаатар гурил” зэргээр жагсаалт үргэлжилнэ.

Бизнесийн салбар бүртээ манлайлах эрхэм зорилго өвөртөлсөн тэдний хүсэл биелэлээ олж, жил бүрийн “Монголын ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн шилдэгээр удаа дараа нэрлэгдсэн. Энд нэг зүйлийг цохон тэмдэглэхэд уг шалгаруулалтыг зөвхөн татвар төлөлтөөр нь бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг мөн шалгуур болгодог гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ.

Ийн хэлсэн учир нь компаниуд нь салбар бүртээ шилдэгээр нэрлэгдэх болсон тус группийн нэрийг хугалж буй ганцхан салбар нь бий. Энэ нь хоол үйлдвэрлэл. “ТаванБогд” группийг дэлхийн нэртэй брэндийн автомашиныг Монголд борлуулдагийг мэдэхгүй хүн үгүй. Бараг үүгээрээ иргэдэд түлхүү танигдсан гэж хэлж болно. Харин хоол үйлдвэрлэлийн салбарт тэр дундаа “KFC” сүлжээ хоолны газар, “Нагоми” рестораныг “эзэмшдэг” гэдгийг цөөн хүн мэддэг байх.

Нэг үгээр хэлбэл, технологийн салбараас гараагаа эхэлсэн компани техникийн салбарт амжилт олсон юм. Үүн шигээ хүнс үйлдвэрлэлийн салбарт амжилт олохоор ханцуй шамласан боловч эцэстээ олон арван иргэнийг хоолны хордлогод оруулсан хэрэгт унахад хүргээдэхлээ.

Тухайлбал, 2013 онд KFC сүлжээ хоолны газрыг албан ёсны эрхтэйгээр Монголд нээж байжээ. Өдгөө нийслэлд 12 салбартай болсоноос харахад хүн бүрийн амтархан идэх дуртай хоолоор тодорсныг гэрчлэх биз ээ. Гэвч нэг л өглөө олон арван иргэн хоолны хордлогод орж, ХӨСҮТ-ийн үүдийг сахихад хүргэв. Эл хэргийг нэхэн сануулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 8-наас 12-ны өдрүүдэд Зайсан дахь KFC сүлжээ хоолны газраар үйлчлүүлсэн 78 иргэн хордлого авч ХӨСҮТ-д хандсан байдаг. Улмаар эмнэл зүйн хурц шинж илэрсэн 20 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 39 төрлийн хоолны дээжид шинжлүүлгээ хийлгэхэд shigella spp гэхэд нян илэрсэн юм. Үүнтэй зэрэгцэн “Home Plaza KFC” салбараас мөн л хоолны хордлого авсан гэх асуудал сөхөгдөж байлаа. Хамгийн муухай нь үйлчлүүлэгчиддээ нянгаар бэлэг барьдаг тус сүлжээ хоолны газар хэдхэн хоног үүдээ барьсан болоод л эргээд ажилдаа орсон. Дагаад KFC-гийн салбарууд өнөөдрийг хүртэл үйлчлүүлэгчээр үл тасарсан хэвээр... Ингээд бодохоор манайхан хайнга нь дэндсэн, эсвэл эрүүл мэнддээ хайргүй хүмүүс бололтой юм.

 

Угтаа дэлхийн бусад улс оронд энэ мэт алдаа дутагдал гарсан хоолны газрын хаалгыг нь барьж, хоол үйлдвэрлэлийн салбарт дахин ажиллахааргүй болтол нь хашираадаг. Тэд эрүүл мэнддээ ийм л хайртай хүмүүс. Гэтэл манайд бол эсрэгээрээ. Бараг л “өлсгөлөнгийн” орноос ирсэн юм уу гэлтэй идэх гэж улайрна. Үүнийг нь ч KFC-гийн салбараар хэчнээн хүн үйлчлүүлж буйгаас харж болно. Тэгвэл “ТаванБогд” групп хоол үйлдвэрлэлийн салбарын шалгуурыг хангахгүй компани гэдгийг дахин нотолсон хэрэг өнгөрсөн долоо хоногт боллоо.

Төрийн ордоны зүүнтэй байрлах “Нагоми” ресторан. Япон үндэсний хоол амтархан идэх дуртай хүмүүс андахгүй болов уу. Үнэ өртөгийн хувьд тийм ч хямдад тооцогдохгүй тус рестораны хоолноос олон тооны шавьж илэрсэн талаарх мэдээлэл цацагдсан юм. Уг асуудалд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалтын ажил явуулж байгаа бөгөөд шалгалтаар байцаанд байдаг шавьж гарсан нь тогтоогдсон байна. Мэргэжлийн хяналтынхны хэлж байгаагаар салатны байцааг угааж, цэвэрлэж хэрэглээгүйгээс болж ийм асуудал үүссэн гэх.  

 

Япондоо төдийгүй дэлхийд алдартай “Урсдаг сүши”  буюу “Нагоми” ресторанаас ийм алдаа гарсан нь үнэхээр харамсалтай.

Уг нь угааж, цэвэрлэсэн эрүүл хүнсээр үйлчлэх ёстой. Үүнийхээ хариуд тэд төлбөр авдаг.

Өдөр бүр их хэмжээний ашиг олдог атлаа энэ зэргийн стандартыг баримталж чаддаггүй гэхээр “Нагоми” ресторан ажиллах шаардлагатай ч юм уу, үгүй ч юм уу. Уг нь бол Монголд анх салбараа нээснээс хойш өдгөө хоёр салбартай болсон юм билээ. Рестораны эрхийг “ТаванБогд” группийн охин компани болох “Таван Богд Вашёкү”-эзэмшдэг гэх.

 

Эндээс үзвэл, “ТаванБогд” группийн босс Ц.Баатарсайханыг хоолны “тэнгэр” нэг л ивээхгүй байгаа бололтой юм. Тиймээс “Та чаддагаараа уул уурхай, автомашин борлуулах ажлаа хийсэн нь дээр юм байна. Нян, өттэй хоолоор үйлчлүүлэгчдээ дайлдаг стандартын бус үйлчилгээ чинь Монголд хэрэггүй. Дахин олон арван иргэн хордоогүй дээр хоолны бизнесээс гараа татаж, нийгмийн болоод хувь хүнийхээ ухамсрын түвшнөө харуулсан нь дээр юм биш үү. Ядаж л бусад нь үлгэр жишээ аваг” гэдгийг Ц.Баатарсайхан захиралд хандаж хэлье.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (64.119.19.163)
    Kfc goe sh de
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.140.47)
    461т сууж байгаа АЛТАНХУЯГ ХААН БАНКИНД 80 ТЭРБУМ ХАДАГЛУУЛААД , яасан ч гэлээдээ, бас л энэ
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.20.152.50)
    zov, kfc ogt hereggvi havdar vvsgegch shvv dee
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • huanalt (182.160.33.63)
    zov, kfc ogt hereggvi havdar vvsgegch shvv dee
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 7 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 33 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 37 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 15 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 32 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 52 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 55 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 56 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 7 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 0 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 3 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 4 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 51 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 6 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 47 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 11 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 15 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 20 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК