Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хон Хэрээдийн Б.Энхбат: Би талын цөөвөр чоно шиг дураараа л амьдарч явна

2019-9-17
0
ЖИРГЭХ

“Хөх Монгол”, “Даяар Монгол” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Хон Хэрээдийн Б.Энхбаттай ярилцлаа. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан “Хөх Монгол”, “Даяар Монгол” хөдөлгөөнийхөө тэргүүнээр ажиллаж байгаа юм.


-Таныг шүүгчийн захирамжаар сулласан цаг хугацаа нь тухайн үед олон нийтэд төдийлөн мэдэгдээгүй байдаг. Хэвлэлийн бага хурал хийж, цаашид хийж ажлынхаа талаар танилцуулах хүртэл... Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын уучлалаар гарсан тухай яриа гарч байсан санагдаж байна?

-“Женко” Х.Баттулгын уучлалаар, зарим хүний нөлөөгөөр намайг шоронгоос гаргасан тухай яриа байдаг л юм. Уг нь цаазын ял авсан хийгээд намайг ялласан асуудал нь дандаа улс төрийн нөлөөтэй байсан юм шүү. Харин суллагдсан асуудалд ямарч улс төрийн нөлөө ороогүй. Тусгаар тогтносон, төрийн хуультай улсын иргэн ном журмынхаа дагуу суллагдсан байдаг юм. Төрийн найраа, хувь хүний хөрөнгө мөнгөний тохироо хийгдээгүй шүү. Цагаан үстэй хэн билээ, Э.Бат-Үүлээс эхлээд намайг өршөөлөөр суллагдсан гэж яриад байна лээ. Э.Бат-Үүлийн ярьсан шиг тийм юм бол байхгүй ээ. Төр шийтгэж чаддаг, суллаж чаддаг юм билээ. Гагцхүү улстөрчид өс хонзон санасан хүнээ өршөөж чаддаггүй юм билээ. Үүнийг ард түмэн асуух ёстой.

-Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөөд гурван сарын дараа танд өршөөл үзүүлсэн нь нийгэмд төдийгүй зарим улстөрчдөд хардлага төрүүлдэг юм билээ. Гол нь Та гэнэт хэвлэлийн бага хурал хийгээд үндэсний үзэлтэн залуучуудыг нэгтгэж эхэлснээ зарласан болохоор тэдгээр хүмүүст гэнэтийн цохилт болсон байх?

-Монголын ард түмэн соёлт хүмүүс. Үүний нэг нь Европын агуу гүн ухаантан Гегель хэлсэн байдаг шүү дээ. Монголчууд бол оюун санааны гүн ухаантан гэж. Яагаад гэхээр төрт ёс анх Азид үүссэн байдаг юм. Монголчууд оюун санааны хувьсгалыг хүн төрлөхтөнд хийсэн юм. Төр гэдэг юмыг ард түмэн ойлгож сурах ёстой. Шинжлэх ухаан гэхэд ойлгоогүй юмаа өнөөдөр үгүйсгэж байна. Жишээ нь, 2000-3000 мянган жилийн өмнөх түүхтэй ард түмэн илүү юу, шинжлэх ухаан үгүйсгэдэг. Азид төрт ёс анх үүссэн гэж ойлгодог юм. Тэр үеийн ард түмэн үү, 700 жилийн түүхтэй соёл иргэншил гэдэг өөр үү гэдгийг ярих асуудалтай. Төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг, ерөөдөг биз дээ. Төрийн сүнслэг чанар гэдэг бол аврах хүнээ авардаг. Хороох хүнээ хороодог л юм. Хөдөлгөж чадах юмандаа хөдөлдөг, ард түмнээ босгодог л юм. Аливаа юмны мөн чанар гэж байдаг. Сүүлийн хэдэн арван жил Монголын төр хэдэн арван хог шаараар дүүрч, цэвэрлэгдэж л байсан. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Монголын төр бохир хүмүүсээр дүүрсэн ч төрийн судас нь тасраагүй. Би төрийн ивээлээр суллагдсан болохоос хэн нэгэн хүний ашиг сонирхлын хүрээнд гараагүй. Намайг сулласан цаг хугацаа нь шөнийн 23:00 цаг байдаг юм.

-Шүүгчийн захирамж, суллах тушаалыг нь шууд танилцуулаад гаргасан юм уу?

-Тэгсэн. Энэ бол ямар нэгэн улс төрийн тохироо наймааны асуудал биш. Бүх юм хуулийн дагуу явж байгаа. Тэгэхээр бохир улстөрчдийн хажууд хуулийн дагуу суллагдсан.

-Суллах шийдвэрийг тань танилцуулахад хэрхэн хүлээж авсан байдаг юм?

-Юм үнэнээрээ байх сайхан. Илэн далангүй түс, тас хэлэхэд олон хүн гайхаж магадгүй. Миний хувьд гэмт хэргийн ертөнцөд олон жил явсан хүн. Хүүхэд байхаасаа л орсон. Орж гараад явж байсан хүн. Цаазаар авах ял сонсож байхад надад юм бодогдоогүй. Суллах тогтоол уншиж байхад ч тэр. Яагаад гэхээр болох ёстой юм болоод өнгөрлөө гэж бодсон. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон хүмүүст маш гуниг төрдөг. Гарахад нь маш сайхан сэтгэгдэл төрдөг юм. Ер нь гэмт хэргийн ертөнцөд байгаа хүмүүс ярьдаг л юм. Суллагдах тогтоол уншуулахаар ямар сэтгэгдэл төрдөг юм гэж. Хоригдох ял сонсож байгаа хүмүүс ч тэр. Давтан хүмүүст нь арай өөр.

-Харамсах сэтгэгдэл төрдөг байх гэж ойлгоод байгаа?

-Үгүй. Хүмүүс тэгж боддог л юм. Ерөөсөө төрдөггүй юм. Хэрэг хийсэн бол хариуцлагаа хүлээнэ. Хийж чадсан юм чинь хариуцлага хүлээх ёстой биз дээ. Хийж байхдаа хариуцлага хүлээсэн юм чинь тэгэх л ёстой. Миний ганц байр суурь энд тодордог юм. Гэмт хэрэгтнүүд гэж өөр хүмүүс байдаг. Эрүүгийнхэн нь тусдаа. Гэмт хэрэгтнүүд гэдэг бол ерөнхий боловсролын сурагчид. Эрүүгийнхэн гэхэд их сургууль төгсөөд орж ирж байгааг нь хэлдэг. Ийм ялгаанаас болж гэмт хэрэг үйлдсэн зүйлчлэл нь өөр байдаг. Жишээ нь, аравдугаар ангиа төгсөж гэрчилгээгээ авч байгаа хүүхдэд нээх гоё мэдрэмж төрнө. Гэтэл их сургуулиа төгсөөд дипломоо авч байгаа хүнд арай өөр мэдрэмж төрнө. Үүнийг ойлгуулах хэрэгтэй. Энийг тайлбарлана гэвэл хэдэн боть ном бичих болно. Энэ сэдвээр уран бүтээл хийж байгаа. Удахгүй ард түмэндээ хүргэнэ.

-Таны ярианаас харахад гэмт хэрэгтэн, эрүүгийнхэн гэж тусдаа ойлголт юм байна. Үүнийг яаж ангилж харах ёстой юм. Шүүхээс ял авсан хүн гэмт хэрэгтэн, эрүүгийн элемент гэдэг нэр зүүх нь нэг ойлголт биш гэж үү. Нийгэм нь ч тэгж хүлээж авдаг шүү дээ?

-Сая ярилаа. Монголчууд аливаа юмны нэрийг өгөхдөө гайхамшигтай өгдөг. Маш зөв онож өгдөг. Жишээ нь, экономи гэж үгийг маш зөв орчуулсан байдаг юм. Юмыг ангилан хэмжэн гэсэн ойлголттой бол монголчууд эд хүнийг захирдаг гэж ойлгодог. Өвөл нүцгэн явбал хөлдөж үхнэ. Өмсдөг хувцсандаа захирагдана гэсэн үг. Гэмт хэргийн ертөнцийн хуулийг батлахдаа Эрүүгийн хууль гэж явсан. Сүүлд Эрүүгийн хуулийг өөрчлөхдөө гэмт хэргийн хууль гээд өөрчлөхөөр оролдсон. Гэмт хэргийн гэж яваад буцаад Эрүүгийн хууль гэж батлагдсан. Хуульчлалийн хүрээнд явбал гэмт хэргийн гэхээсээ Эрүүгийн хууль байх ёстой юм. Гэмт хэрэг гэдэг чинь өөрөө их сонин зүйл шдээ.

Таныхаар юу гэж?

-Машин барьж байгаад хүн мөргөж гэмтээгээд шоронд орох тохиолдол байна. Санамсаргүй тохиолдлоор бусдын амийг хөнөөх асуудал байна. Эдгээрт холбогдогчдыг гэмт хэрэгтэн гэж хэлэх хэцүү.

-Яагаад?

-Машиныг та захирч чадахгүй биз дээ. Тухайн хүн чинь Эрүүгийн хуулиар л ял авна. Жинхэнэ алуурчнаас маш их гэмшиж, харамсдаг юм. Тийм үү. Сайхан боловсролтой, хүмүүжилтэй хүн байгаад байна шүү дээ. Ард нь амьдрал нь байна. Сайхан машин унаад явж байтал тормос нь гацаад хүн дайрчихдаг. Тэр хүнийг гэмт хэрэгтэн гэж харах уу. Гэтэл багаасаа ядуу тарчиг амьдраад, хулгай дээрэм хийгээд өсчихсөн, дургүй хүргэсэн хүнийхээ аминд хүрдэг хүний хажууд өдөр шөнө шиг ялгаатай биз. Тийм учраас эрүүгийн ертөнц, хууль нь өөрөө гэмт хэргээс давсан үзүүлэлтийг авч хэлэлцдэг юм. Ер нь ийм байдаг юм. Бүх салбарын мэргэжилтнүүд ойлгох төвшний нэг асуудал байдаг. Нийт масст ойлгогддоггүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлсэн байдаг. ОХУ-ын Засгийн газрын гурван тулгуурын нэг нь эрүүгийнхэн шүү гэж. Дархлагдсан хулгайчууд байдаг юм шүү гэж орчуулагддаг. Их гүрнийг удирдаж байгаа, мэргэжлийн сөрөх тагнуулын ажилтан гэмт хэргийн ертөнцтэй тэмцэгч хүн зүгээр нэг ийм үгийг эх орныхоо уулзалтад амнаасаа унагахгүй. Үүнийг манайхан ойлгох ёстой. ОХУ-ын төр хүчирхэг болсны нэг шалтгаан нь дархлагдсан хулгайчууд. Японы төр засаг хүчтэй байгаагийн шалтгаан нь якуза. Хятадын оршин тогтнож байгаа тулгуур нь гэмт хэргийн ертөнцийнхөн. Гэрэл байж байгаа бол сүүдэр байж оршин тогтнодог юм. Манайд энэ систем байгаагаагүй учраас хүмүүс үүнийг ойлгоход хүнд байна.

-Социализмын үед ОХУ-аас хараат байдалтайгаар 60-70 жил явсан шүү дээ?

-Суурин соёл иргэншлийн сайн, муу тал нь хоёулаа бидэн төдийлөн орж ирээгүй. Зах зух нь л орсон. Уг нь суурин соёл иргэншлийн замаар бараг 100 жил явлаа. Түүнтэй нь цуг үүссэн нэг чухал сүүдэр байдаг юм. Тэр нь биеэ үнэлэлт. Гэтэл энэ нь манайд төлөвшөөгүй. Бусад улсад энэ талын асуудлыг зохицуулсан газрууд байдаг.

-2000 оны үед эрүүгийнхэн төрийн дээр гарчихсан байсан гэдэг. Харин одоогийн Хуулийн сайд Ц.Нямдорж энэ асуудлыг цэгцэнд нь оруулсан гэж ярьдаг?

-Гэмт хэрэгтнүүд төрийн толгойд гарах гэх оролдсон байдаг юм. Эрүүгийнхэн оролдоогүй шүү. Эрүүгийнхэн хэзээ ч төр рүү ордоггүй. Зарчим нь тийм. Тэртэй тэргүй төр гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болчихсон. Эрүүгийн ертөнцийнхөн хэзээ ч төрийн албанд ордоггүй юм. Үүнийг ойлгох ёстой. Өнөөгийн Монголын цагаан захтнууд бүгд дураараа авирлаж байна. Тэдэнтэй хэн ч тэмцэж чадахгүй байна. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. УИХ-ын даргыг солиод Монголд юу ч явсангүй. МАНАН оршдогоороо оршиж байна. АН, МАН хоёр хоёулаа төр барьж байна.

-Таны үүсгэн байгуулж байсан хөдөлгөөнөөс салбарлаж гарсан залуус МАНАН-гийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулсны үр дүн гарсан юм биш үү?

-Ийм юм. Угаадас их өгч байгаа газар золбин ноход их болдог байхгүй юу. Тэнд их цугладаг. Харин зэрлэг чоно, монгол ноход угаадас, хоолны шавхруу хаана ч асгасан тоож очдоггүй. Тал хээрээрээ тарвалзаад зээр, гөрөөсөө хөөцөлдөөд явдаг. Саяын болсон жагсаал, цуглааныг шударгаар асууж байвал хоолны шавхруу хайсан золбин ноход шиг хүмүүсийн жагсаал байсан. Яагаад гэвэл өөрсдийнхөө эрх ашгийн төлөө цуглая гэвэл очих хүн байхгүй. Хэдэн халтар төгрөг өгье, намын үүрийн гишүүд оч гэвэл цугладаг болсон байна.

Шударга асуудлын төлөө жагсаал хийе гэвэл хотын захиргаа ч зөвшөөрөл өгөхгүй, цагдаа нар, УИХ-ын гишүүд зөвшөөрөхгүй. Тэр олон гэрийг хэн өгөв. Барих зөвшөөрөл, туг далбаа, лоозон, өмсөх хувцсыг нь хэн өгөв. Энэ бүгд чинь мөнгө. Олон сая төгрөгийг зарцуулсан.

“Хөх Монгол”, “Даяар Монгол”-д тэрбум төгрөг өгчихвөл Засгийн газрыг, УИХ-тай нь тартал жагсаал хийж чадна. Яах юм.

-Тэрбум төгрөг байхад хангалттай гэсэн үг үү?

-Тийм ээ. Тоног төхөөрөмжөө авна. Талбайд загсах эрхийнхээ бичгийг авна. Цуглуулах хүмүүсээ худалдаж авна.

-Жагсаал цуглаан зохион байгуулахад цагдаагийн хамгаалалт дор явдаг. Тэгэхээр тийм байдлаар хүн цуглуулах бараг боломжгүй юм биш үү?

-Мөнгийг нь өгөөд, зөвшөөрлийг нь авчихвал цагдаатай, цагдаагүй хийгдэх асуудал. Мөнгө нь байх юм бол боломжгүй зүйл гэж байхгүй. Тийм учраас өнгөт хувьсгал гэдэг чинь гаднын санхүүжилтээр хийгддэг. Үнэгүй юм байдаггүй. Тэр нь хавханд л байдаг юм. Талбай дээр жагсаал хийгээд амжилтад хүрчлээ гэж яриад байгаа хүмүүс юу өөрчилснөө эргээд нэг харах хэрэгтэй. УИХ-д юу өөрчлөгдөв.

-Хүнийг нь л өөрчилсөн...?

-Юу ч өөрчлөгдөөгүй. Нөгөө ЖДҮ нэрийн дор баахан зээл авсан хүмүүс нь сууж л байна. Янз бүрийн ашигт малтмалын хүрээнд луйвар хийдэг нь сууж л байна. 50 гэрээ тарааж өгнө гээд орилоод байсан нь хаана байна. Аль дүүргийн ямар ядуу иргэн нь тэр гэрийг авчив. Энэ жүжгээ болих хэрэгтэй. Ингэж ярьснаараа би баахан хараалгана. Ж.Батзандан гэхэд Тан Лау гээд хятадуудын гар хөл болж яваад улс төрд орж ирсэн хүн.

-Та баримттай ярьж байна уу. Эргээд хүн гүтгэсэн хэрэгт орохоос эмээхгүй байна уу?

-Чамайг аравдугаар анги төгсөж байхад Монголд бужигнуулж байсан Хятадын хөрөнгө оруулалттай компани байдаг юм. Тэр компанийн хуулийн зөвлөх байсан хүн шүү дээ. Т.Аюурсайхан гээд нөхрийг Оюу Толгойг шалгах ажлын хэсгийн ахлагч болгоно гээд яриад байх юм. Н.Багабанди Ерөнхийлөгчийн цүнхийг барьж байсан, улс төрд оруулж ирсэн хүн. Оюу Толгойг шалгана гэж яриад байгаа нь Н.Багабандийн явуулж байгаа ажил. Л.Болд гээд гишүүн байна. “Алтангадас”-ын хүн. 1990 оноос хойш АН-ын нэрээр явсан. Түүнийг ардчиллынхаа өмнөөс “салаавч” өг гэвэл өгөх үү. Энэ жүжиг тавьж байгаа хүмүүс чинь энэ бүгдийг ургуулсан хүмүүс. Түүнээс цэцэглэж байгаа навчууд. Үүнийг ард түмэн харах ёстой. Тэдгээрийн хажууд гахай, нохойгоороо дуудуулж байгаа С.Жавхлан чинь ариун хүн. Ямар ч байсан Н.Багабанди бэлдээгүй, түүнийг. АНынхан бэлдээгүй. Бодитоор нь харвал асуудал өөр. Хийсвэрээр харвал өөр. Ард түмэн хийсвэрээр гэхээсээ бодитоор харах ёстой. Ирэх 5-10 жилийн хугацаанд Монголын төр цэвэрших ёстой. Өнгөрсөн 30 жилд бий бол хорноосоо салах ёстой. Хүний сэтгэлийг эмчлэхийн тулд цогцоор нь шийддэг. Тэгэхгүйгээр явахгүй. Үүн шиг төрийг эмчлэхийн тулд прокурор, цагдаа, шүүх, төрийн албыг бүхлээр нь шинэчлэх ёстой. Жишээ нь, У.Хүрэлсүхийн Засгийн газар 2020 оны сонгууль хүртэл зовлон их үзнэ. Магадгүй түүнээс өмнө огцорч магадгүй. Засгийн газар огцорч л байдаг. Нэг жилд хоёр Засгийн газар огцорч л байсан. Жинхэнэ тэмцэл хавар, намрын чуулганаар эхэлнэ. У.Хүрэлсүхтэй тэмцээд байгаа хүмүүс Засгийн газрыг нь огцруулж байж 2020 оны сонгуульд өрсөлдөх аргаа хайна. Түүнээс биш тахимаа өгчихөөд явна гэж байхгүй биз дээ.

-Таны хувьд аль талд нь зогсож байгаа юм?

-Улстөрчдийн ярьдаг брэнд болчихсон үг байдаг юм. Энэ бол миний анх хэлсэн үг. Юу гэхээр “Монгол Улсын төлөө чөтгөртэй ч найзална. Буруу юм хийвэл бурхан ч байсан тэрсэлдэнэ” гэж. Энэ үгийг Ж.Батзандан мэтийн улстөрч их өргөнөөр хэлдэг.

Анх хэлсэн хүнийг нь мартчихаад л тууж байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гээд хэлж л байсан. АН, МАН гэлтгүй аль зөв юм хийж байгаа талд нь зогсоно. М.Энхболд зөв юм хийвэл хоёр гараа өргөөд дэмжинэ. Буруу юм хийвэл салаавч өгөөд эсэргүүцнэ. У.Хүрэлсүх, Х.Баттулга ч мөн адилхан. Буруу юм хийж байвал агуу буянтан байгаад нэмэргүй.

Нэг жишээ хэлэхэд Монголд ганцхан хуварга байдаг юм шдээ. Хуварга хүн гэж ямар хүнийг хэлдгийг мэдэх үү. Буддын шашинд суралцаад эзэнгүй хээр газар очиж өөрийнхөө гэрийг бариад ард түмэн, шавь нараа цуглуулж ном айлдахыг хэлдэг юм. Түүнээс биш бусдын барьсан оронцог дээр суучихаад эзэн суухыг хэлэхгүй. Тэр нь Г.Пүрэвбат гэж лам. Юу ч үгүй газар юм барьсан. Гадаад дотоодынхон очиж байна. Түүн шиг хуварга байна уу. Ард түмнээс гуйж биш гуядаж нэр хүнд авдаг юм.

-Таны хувьд хуулиа хэр биелүүлдэг хүн бэ?

-Миний хувьд хуулийг ойлгодоггүй, хүндэлдэггүй, биелүүлдэггүй. Ганцхан зарчим байдаг юм. Тэр нь хүний ёсыг баримтлах. Хүний ёсыг зөрчөөгүй бол хүн. Хууль гэдэг бол хүний ёсыг зөрчигчдийг захирч байх луйварчдын дүрэм. Хүний ёс сахидаг хүнд хууль хэрэггүй. Түүнийг зөрчөөгүй хүнийг 1000 хууль байсан ч шийтгэх ёсгүй. Хүний ёс гэдэг асуудлыг өвөг дээдэс маань олон мянган жил баримталж ирсэн. Тэгэхээр хүний ёсыг эрхэмлэх нь чухал. Их засаг хууль гэж ярьж байгаагаас биш Их ёс гэдэг байсан юм.

-Хүний ёсыг мөрдөж байна гээд хуулийг хэрэгжүүлэхгүй байж болох юм уу. Уг нь таны эрхээр миний эрх хязгаарлагддаг, тэрийг хэрэгжүүлэхийн тулд хуулиа мөрдөх нь ардчилсан нийгмийн үнэт зарчим биз дээ?

-Эрх гэж юу юм. Ёс гэж юу юм. Эх хүн үрээ төрүүлж өгсөн хүн болгох нь хүний ёс. Төрүүлсэн үрдээ ангир уургаа хөхүүлж болохгүй гээд хуулиар хориглож байна Европт. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ алгадаж болохгүй гэж байна. Хууль нь ариун байна уу, ёс нь ариун байна уу.

-Тэрийг Монгол Улс дагах шаардлагагүй?

-Тэгвэл тэгээд ёсоо дагалдаа. Бид ёсоо дагаж ирсэн ард түмэн шүү дээ. Төрийнхөө ёсыг хүндэлж ирсэн. Ийм асуудалд бүдүүлэг зүйлийг оруулж ирж болохгүй. Хүний эрхийг эрхэмлэдэг нийгэм рүү бид 1000 жилийн өмнө орчихсон юм. Судлаачид бидний энэ заншлыг хамгийн гайхамшигтай асуудал гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Эцэг, эхээ асран халамжилдаг улс манайхаас өөр хэд байна. Бараг тэтгэвэртээ гарахад нь асрамжийн газарт аваачаад өгчихөж байгаа биз. Үүнийг ойлгох хэрэгтэй. Хуулийг хүн дагах ёстой гээд байх юм. Тийм бол Доржоо чи өвчин тусч болохгүй гээд хууль гаргачих. Жам ёсных нь юмыг түүгээр нь үлдээ.

-Таны хувьд одоо яг ямар албатай явна вэ?

-Би чинь талын цөөвөр чоно шиг дураараа л амьдарч явна. “Даяар Монгол”, “Хөх Монгол” гэсэн үндэсний үзэлтнүүдийн анхны төв байгууллагаа хариуцаад явж байна. Өмнө нь ч байсан, одоо ч байна, цаашид ч байх ёстой. Ямар ч улс орны оршин тогтнох асуудал нь үндэсний үзэл. Даган дуурайгч, баясагч нар олон бий. Өнөөдөр Монголоос үндэсний үзэлтэй байгууллага олоод ир гэвэл Даяар болон Хөх Монгол хөдөлгөөнөөс өөр ямар ч байгууллага гарч ирэхгүй. -Босоо хөх Монгол гэж байгаа? -Манай охин байгууллага гэж хэлж болно. Яагаад гэвэл “Босоо хөх Монгол”-ынхон гэж цээжээ дэлдээд байгаа тэр улсууд цагтаа “Хөх Монгол”-ын бүрэлдэхүүнд байсан юм. Цагийн эрхэнд урваад мөнгөтэй хүмүүсийг дагаж явснаа ичихгүй хэлэх ёстой. Яагаад гэхээр манай хөдөлгөөний гишүүн байж байгаад салаад гарсан нь үнэн.

-Тус хөдөлгөөнийхөнтэй ямар нэгэн харилцаа байхгүй гэсэн үг үү?

-Угаасаа би урвагч нарт дургүй. Тэд нарт эрх мэдэл, мөнгө төгрөг хэрэгтэй болсон юм билээ. Өөрсдийнхөө үзэл бодлоос урваж явсан хүмүүс. Гэхдээ би тэднийг шүүмжлэхгүй ээ. Намайг юу ч гэж хэлээд нэмэргүй. Босоо ч байна уу, ер нь миний урдаас салаавч өгөх нэг ч үндэсний үзэлтэй байгууллага байхгүй ээ. Яагаад гэвэл амьд сэрүүн байгаа үндэсний үзэлтэй залуусын толгой байгууллагын тэргүүн надаас өөр хүн байхгүй. М.Зэнээ, О.Дашбалбар гээд миний өмнө мундаг үндэсний үзэлтэй, агуу хүмүүс байсан.

Одоо Монголд миний өмнө гишгэх үндэсний үзэлтэн гаргаад ир гэвэл байхгүй. Хүмүүс намайг Хятадын эсрэг үзэлтэй гэж ойлгоод байдаг. Над шиг Хятадуудыг хүндэлдэг, соёлыг нь мэддэг, түүхийг нь сонирхдог хүн Монголд байхгүй.

Хятадыг арван хуруу шигээ мэддэг болж байж тэдний эсрэг юу хийх вэ гэдгээ ойлгоно. Түүнээс биш Хятад хүн хараад нүүр рүү нулимж, шүдийг нь цөм цохиод явж болохгүй. Өрсөлдөгчөө мэдэж байж үндэсний үзэлтэн болдог юм. Өрсөлдөгчийнхөө явуулж байгаа ажиллагааг мэдэж байж, ядаж өрөөндөө Чингис хаан, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал ядаж С.Зоригийн зургийг тавьж байж үндэсний үзэлтэн болдог юм. Өнөөдөр манай “Хөх Монгол” бүлгэмийн эмблэм нь хас тэмдэг. Үүнийг монголчууд байтугай дэлхий хүлээн зөвшөөрдөг.

-Хас тэмдэг гэхээр фашист Германы тухай ярьдаг, жишдэг хүн олон?

-Монголчуудын түүх соёлыг аваад үзэхээр манай газар нутгаас 80 мянган жилийн өмнө хас тэмдгийн дүрс байдаг. Хойд цэнхэрийн агуйд. МАХН-ын жишээг авч үзэхэд Ардын хувьсгал хийсэн журамт цэргүүдийн анхны батлах нь хас тэмдэгтэй байдаг. Цэргийн форум нь хас тэмдэгтэй байсан. Бидний өвөг дээдсийн олон мянган жил хэрэглэсэн зүйлийг XX зууны зүгээр нэг үндэстэн түр хэрэглэсний төлөө хас тэмдгийг үгүйсгэж болохгүй. Яагаад гэхээр бид өвгөдийнхөө соёлыг түгээж байгаа. Монгол Улсын төрийн сүлд нь хүртэл хас буюу түмэн насан хээтэй. Есөн хөлт цагаан туг чинь хүртэл хас хүрээтэй. Өөрсдийнхөө юмыг хэрэглэж байгаа болохоос харийн хүмүүсийг дуурайгаагүй.

Европын болон бусад оронд хас тэмдгийг хэрэглэвэл мэдээж инээдтэй. Хүн төрлөхтний хамгийн нигүүлсэнгүй Буддагийн цээжинд гэхэд хас тэмдэг байдаг. XX зуунаас өмнөх үеийн барималуудыг үзвэл цээж, хөлөн дээр нь хас тэмдэг байдаг. Бурхны шашин 2500 жилийн настай. Фашизм 100 хүрэхгүй жилийн настай. Тэгэхээр үүнийг ингэж ойлгож болохгүй.

-Таныг анх үндэсний үзэлтэй залуусыг нэгтгэж явсан үеийг өнөөгийнхтэй нь харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөн байдаг юм бол?

-Үндсэрхэг үзэлтэй залуучууд тараагүй, салбарлаа ч үгүй. Харин бидний нэрийг барьсан хүмүүс их болж. Даяар Монгол, Хөх Монгол бүлгэм байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Нэг ч удаа улс төрийн салбар зөвлөл нээж байгаагүй. Монгол Улсын аль нутаг дэвсгэрийн хүссэн иргэн манай салбарын гишүүн байдаг болохоос Дорнод, Хөвсгөлийн салбар гэж байх ёсгүй. Салбар байгуулаад ирэхээрээ л улс төрийн зорилготой болчихдог юм. Хөвсгөлд цагдаа, эмч байна уу хамаагүй энэ байгууллагыг дэмжээд явж болно. Үндэсний үзэл гэдэг бол ард түмний сэтгэхүйд үндэслэж бий болдог байгууллага. Түүнээс хэдхэн хүн өмчилж аваад тамга тэмдэгтэй байж болохгүй. Үндэсний үзлийн нууц нь эндээ байдаг. Олон хүний сэтгэлийг нэгтгэж байна гэдэг өөр. Миний харснаар хөдөлгөөнийг анх байгуулж байсан үеэс огт өөрчлөгдөөгүй байна. Үндэсний үзэл гэдэг их гүрний хувьд дарангуйлах хэрэгсэл байдаг. Жижиг улсын хувьд өөрсдийгөө хамгаалах зэвсэг болдог. Энэ ялгааг маш сайн ойлгох хэрэгтэй. Дэлхий даяар үндэсний үзлийн сэргэн мандал явагдаж байна. Багаар бодоход Монголын 2200 жилийн түүх нь үндэсний үзлийн суурь. Энэ хугацаанд тусгаар улс хэвээрээ оршин тогтнож ирсэн.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна
Цэргүүдээ эргэв
Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (103.9.89.18)
    Энэ алуурчинг ингэж сурталчлаад дэмжиж хөөргөөд байх хэрэггүй. Бушуухан үхэж далд ороосой
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • ааа (62.232.167.210)
    Монгол хүн бид, талын цөөвөр чоно шиг дураараа хээр талдаа очоод сайхан амьдарч болно оо, гэхдээ хуулийн хүрээнд, энэ нийгэмд амьдран суугаа бусад хүмүүст садаа болохгүйгээр. 21-р зууны Дэлхийн хөгжлийн ололт, амжилтаас хүртэлгүй, дэлхийн бусад зон олонтой хамтарч мөр зэрэгцэн амьдрах гэхгүйгээр, хээр очоод хэдэн малаа дагаад эрх чөлөөтэй амьдарч бололгүй яахав.
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • bat (64.119.27.172)
    энэ нэг гачин өвгөн алсуур өөрийгөө монголын хулгайчдын загалмайлсан эцэг гэж хэлэх гээд байх шиг санагдчилаа.байнаг л эрүүгийн ертөнцөд гээл бурах юм аа.яг атманууд нь энэ амьтаныг шооолоол суудаг байх даа
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Үхсэний хохь амьдын зол гэж мөн үнэн үг шүү.
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Новшийн алуурчин хуцаад бай.
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • zochin (202.9.43.98)
    Unen l khelj b.na...Odoo unenii tuluu yavaa zaluuchuudaa demjij ulsaa turiin khulgaich tednii ugaadasnii zolbinguudaas tseverlekh tsag ni bolson...
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Ган (119.40.98.162)
    Алуурчин өвгөн юунд ингэж тодроод байдгийн
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    ЭНЭ ХҮНИЙ ШҮДИЙГ БИ ТҮҮСЭН ЮМ. ИЙМ УЧРААС ХУУЛИЙН ДОР АМЬДРАНА ШҮҮ ӨВГӨН ГУАЙ
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • арслан (202.21.124.18)
    Аргагүй дээ, женко гэдэг монголын №1 дайсны далбаан доор цөөвөр байтугай арслан бар шиг байгаа биз. Ийм хүмүүс ихсэх тусам энэ улс мөхөлрүүгээ ойртоноо. Бид дэлхий дээр бөөс шиг эмзэг цөөхөн, 2 том гүрний дунд хавчуулагдсан үндэстэн гэдгээ ухамсарлаж илүү их ажиллаж хөдөлмөрлөж дэлхийгээс ирээдүйгээс суралцах ёстой. тэрнээс биш бид ийм тийм хүмүүс байсан гээд балар эртний үерүүгээ эргээд явж мөнхийн 2 хөршрүүгээ нулимаадбайж болохгүй болов уу?
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • бөаб (202.21.124.18)
    женкогийн захиалгаар нимгэн ухаантай хөөрүү зантай боловсролгүй бүдүүлэг тэнэг монголчуудын тархийг угаах, цөсийг хөөргөх зорилгоор хүн алсан ялаасаа эрт суллагдсан шоронгийн новш. энэ шоронгийн яриатай новшоор монгол улс дутахгүй. монголд хоосон эх орон гэж орилж хужааг үзэн яддаг дурак үхэр сүрэг хэрэггүй, хужаа нартай харьцаж тэд нарыг монжиж молигддог боловсролтой ухаантай хэлтэй 10 алхамын цаадахыг хардаг иргэн хүн хэрэгтэй.
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
    7 цаг 49 мин
  • Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
    8 цаг 11 мин
  • "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг ажлаас нь чөлөөлжээ
    8 цаг 41 мин
  • Д.Энхтүвшин: Монгол Улс одоогоор АИ-92 шатахууны 40 хоногийн буюу 85 мянган тонн нөөцтэй байна
    9 цаг 2 мин
  • Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
    9 цаг 3 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно
    9 цаг 23 мин
  • Т.Аубакир: Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ
    9 цаг 29 мин
  • В.Зеленский: Ойрхи Дорнодоос болж АНУ-ын анхаарал биднээс холдохыг бид огт хүсэхгүй байна
    9 цаг 34 мин
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
    9 цаг 51 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 10 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна
    10 цаг 46 мин
  • Цэргүүдээ эргэв
    10 цаг 55 мин
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
    10 цаг 59 мин
  • Израилчуудын гарт амиа алдсан Али Ларижани гэж хэн байв?
    11 цаг 33 мин
  • The MongolZ баг яагаад Senzu буюу М.Азбаярыг сэлгээнд суулгасан бэ? 
    12 цаг 52 мин
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
    12 цаг 58 мин
  • Изриалчууд Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн даргыг ХӨНӨӨЛӨӨ
    13 цаг 55 мин
  • The Guardian: Монголын улс төрчид шоронд хоригдох эрсдэлтэй нүүр тулав
    14 цаг 34 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
    14 цаг 47 мин
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
    14 цаг 49 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК