Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулж МАН-ын удирдлагууд жил бүр түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны бусад хүн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.