Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Гарамжав: Монголбанк зээл олгодог газар биш

2019-9-18
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Монголбанкны Эрсдэлийн сангаар зээлээ төлүүлж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх яриа гараад байна. Үүнтэй холбогдуулан түүнээс дараах зүйлийг тодрууллаа.


-Монголбанк, “Монполимет” компнийн хооронд үүссэн арилжааны гэрээний асуудал яригдаж байна. Тухайн үед та тус компанийн захирлаар ажиллаж байсан. Яагаад зээлээ Монголбанкны Эрсдэлийн сангаар төлүүлсэн бэ гэдэг асуудал яригдаж байна. Та үүнд тайлбар өгнө үү?

-Иргэдийн дунд Монголбанкнаас зээл авдаг юм шиг ташаа мэдээлэл гарч байна. Монголбанк зээл олгодог газар биш. Тухайн үед үүссэн асуудал нь 2001-2007 оны үед болсон юм. Манай улсын эдийн засаг маш хүнд байсны зэрэгцээ “Алт-1” хөтөлбөр хэрэгжиж байсан үе. Тухайн үед уул уурхайн хэд хэдэн томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдаг байлаа. Тухайлбал, “Монголросцветмент”, “Толгойт”, “Монполимет” зэрэг 10 орчим компани үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. Эдийн засаг тогтворгүй байсан учраас Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Чулуунбат агсан санаачилга гаргаж, уул уурхайн компаниудтай арилжааны гэрээ хийсэн юм. Энэ нь ямар гэрээ вэ гэхээр олон улсын зах зээл дээр хувийн хэвшлийн компанийн олборлосон металлыг барьцаалж, арилжаа хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголбанк ирээдүйд өсөх үнийн ашиг дээр арилжаа хийж ажилладаг байлаа. Энэ нь ч ашигаа өгч 2006 оны УИХ-аар сайшаагдаж байсан юм. Монголбанк үйл ажиллагаагаа олон улсын түвшинд гаргаж чадсан учраас тэр шүү дээ. Эндээс үзвэл, Монголбанк тухайн үед хувийн компаниудтай хамтран ажиллаад тодорхой хэмжээний ашиг олсон байдаг. Гэтэл дараагийн Ерөнхийлөгч гарч ирэн хамтран ажиллаж байсан компаниудад мэдэгдэлгүйгээр арилжааг зогсоосон байсан.

Үүнийг нь бид жил гаруйн дараа мэдсэн. Энэ шийдвэрийг нь мэдээгүй байсан компаниуд арилжаа хийх хүсэлтээ хүргүүлж, металлаа нэмж өгөөд л байсан байгаа юм. Энэ байдлаар жил гаруйн хугацаа өнгөрсөн. Мөн Монголбанк алдагдал хүлээсэн тухай компаниудад мэдэгдэж, тухайн алдагдлыг компаниуд хамтран төлөх мэдэгдэл ирүүлсэн. Тухайн үед анх удаа арилжаа хийж үзэж байсан учраас дүрэм, журмаа мэддэггүй байсан юм. Тиймээс мэдэгдэх хуудасны дагуу үүссэн алдагдлыг нь төлж явсан. Хожим өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад төлөх ёсгүй байсан гэдгийг ойлгож, төлөлтөө зогсоон, шүүхээр асуудлыг шийдвэрлүүлсэн. Хамгийн гол асуудал Монголбанкинд өөрт нь байсан учраас банк өөрийнхөө үйл ажиллагаагаар уг асуудлыг зохицуулсан юм.

Учир нь Монголбанк аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэрээгээ өөрөө цуцалсан. Өөрийнх нь дотоод зохион байгуулалтын алдагдал байсан гэсэн үг. Тиймээс үүнийгээ аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэх гэсэн санаа байсан гэдгийг ойлгосон юм. Мөн олон улсын зах зээл дээр Монголбанкийг алдагдалд орсон гэдэг бичиг байдаггүй. Энэ маргаан 12 жил үргэлжилж байна. Жил жилийн ханшийн алдагдлаар нэг тэрбум төгрөгийг хоёр тэрбум, 10 тэрбум болгон ханшийн зөрүүгээр Монголбанк их тоглосон. Аж ахуйн нэгж, компаниуд үйл ажиллагаа явуулж байхад янз янзын маргаан гардаг л даа. Ингэж шийдвэрлэгдэж явсан олон маргааны л нэг шүү дээ.

-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг айлган сүрдүүлсэн, нэр хаяггүй цахим сүлжээгээр дарамталсан, сайтыг нь хакердаж хаалгасан гэсэн хардлага олон нийтийн дунд байна. Энэ талаар юу гэх вэ?

-Цахим орчны талаар би мэдэхгүй байна. Бидний цаг үе ч хол шүү дээ. Уг асуудлаар шалгадаг газраар нь шалгуулах хэрэгтэй.

-Дарамт үзүүлээгүй гэдгээ та яаж батлах вэ?

-Түүнд хэлсэн үг бол зөвхөн камерын өмнө хэлсэн л үг бий. Өөр зүйл байхгүй. Би түүнийг дарамтлаагүй.

-“Монполимет” компани Хөгжлийн банк зэргээс томоохон хэмжээний зээл авахад таны оролцоо их байдаг гэж ярьдаг. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Намайг гишүүн болсноос хойш “Монполимет” компани нэмж зээл аваагүй байх гэж бодож байна. Өмнө нь тодорхой бүтээн байгуулалтууд их хийж байсан. Тухайлбал, Европын хөгжлийн банкнаас зээл авч “Монцемент” үйлдвэрийг байгуулж байсан. Ер нь олон улс болон улс орны хэмжээнд томоохон бүтээн байгуулалтыг хийж байсан. Өнөөдөр бидний хийж, бүтээж байсан зүйлээр манай улс импортыг орлуулах “Монцемент” гэдэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэртэй боллоо. Энэ нь Монгол Улсын бат бөх хөгжлийн суурийг тавьж байна гэж харж байна. Ялангуяа Хөгжлийн банкны зээл яг ийм бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрт зориулагдах ёстой. Хөгжлийн банк бодитой төслүүдийг дэмжиж, бага хүүтэй, удаан жилийн төлөлттэй зээл олгож байх ёстой гэж боддог.

-Ер нь “Монполимет” компани зээл авчихаад эргүүлэн төлөөгүй эсвэл хугацаа хэтрүүлсэн асуудал бий юү. Одоо үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон нийтийн дунд эргэлзээ гараад байна л даа?

-Бүх төслүүд л зээл авч хэрэгждэг. Зээлээ удаж төлж болно. Зээлээ сунгаж болно. Энэ бол зээлдэгчийн эрх. Хамгийн гол нь зээлийг зориулалтаар нь зарцуулсан уу, зээлийн эдийн засгийн тоо зөв байсан уу гэдэг асуудал. Зарим хүмүүс авсан зээлээ зориулалтын бусаар ашигладаг зүйл ажиглагдаж байна. Тухайлбал, үйлдвэр барина гэж зээл авчихаад уг мөнгөөрөө казино тоглосон асуудал яригддаг. Мөн зээл нь хүрээгүй гэсэн судалгаа байдаг. Тухайлбал, автозам байлаа гэхэд 1 км-ийг 1000 төгрөгөөр барина гэж зээл авчихаад сүүлд нь 6000 төгрөг болчихсон асуудал Хөгжлийн банкнаас гарч ирж байсан. Тэгэхээр анхнаасаа л тооцоогоо зөв хийх ёстой. Хамгийн гол нь зээл авсан хариуцлагаа хүлээж, үүргээ биелүүлэх учиртай.

-Т.Аюурсайхан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг 2017 онд Монголбанкинд ажилласан. Энэ үед уг асуудал яригдаж эхэлж байсан юм билээ. Мөн таныг уг асуудал дэгдэхтэй зэрэгцэн тухайн үеийн УИХ-ын даргаар томилогдон ажиллаж байсан М.Энхболд дээр орж уулзаж байсан гэсэн?

-Ажлын хэсгийн шалгалтаар уг асуудлууд мэдээж гарч ирнэ. Монголбанктай холбоотой бүх асуудал сөхөгдсөн. Хамгийн гол нь зөв, бурууг ялгаж дүгнэх шаардлагатай байсан. Ажлын хэсэг буруу мэдээлэл авсан байсан. Энэ нь залруулагдсан байх гэж бодож байна.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (202.55.188.87)
    Энэ авгай яаж баясан яаж улс төрд орсон гэдэг маш сонин түүх бий дээ. Нэгэн эрхэмтэй дотно харилцаанд орж түүнээс ХИД -1 дэлгүүрийн эзэн болоод ,дараа нь гэнтийн нэг юм болж далиманд нь эрх мэдэлтнээс 2 сая долларын маш бага хүүтэй зээл авах эрх эдлээд томрох гараагаа эхэлсэн байдаг. Ингэхдээ хар мөрөөр үү эсвэл цагаан мөрөөр замаа эхэлсэн үү гэдэг эргэлзээтэй
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.94)
    Гаднаас авсан зээлээс зээл аваад луу унжсан гэдэг биздээ
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • иргэн (202.179.25.204)
    Монголын баячууд бүгд улс орноо, татвар төлөгчдийн мөнгийг тонон дээрэмдэж баяжсан улсууд. Ариун цагаан хөдөлмөрөө баяжсан нэг ч хүн байхгүй бөгөөд тэгэх боломж лав Монголд байхгүй.Учир нь шударга өрсөлдөөн байхгүй учир шударгаар явсан хүн ад үзэгдэж, өөрөө хохирдог.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • 999 (103.87.255.66)
    ЗА ДАА ОДОО БОЛИМООР ЮМ ДАА. ХАНГАЛТТАЙ ИДЭЖ УУЛАА ТӨРӨӨС. МЭДЭХ НЬ МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. НЭГ ИХ ЭХ ОРОНЧ БОЛОХ ГЭЭД ХЭРЭГГҮЙ. ТИЙМ Л ЮМ ЭХ ОРОН ЧИНЬ ӨНӨӨДӨР ХӨГЖИЖ ҮҮ ЭРХ БАРИГЧДАА. ЯАГААД АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ДЭЭШИЛДЭГҮҮ ГАРАМЖАВЫН АМЬДРАЛ ДЭЭШЛЭЭД БАЙГААН. ХУДЛАА ЯРИХАА БОЛЧИХОЛДОО. ҮЙЛИЙН ҮРИЙГ ЧИНЬ ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ЭДЭЛДЭГ ЮМ ШҮҮ. ЭНЭ ХУУЛИЙГ ХЭН Ч БАТАЛДАГГҮЙ ЮМ АМЬДРАЛ ХАРУУЛНА.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.120.42)
    ЭНЭ ДООР БИЧЭЭД БАЙГАА ХҮМҮҮС УЛС ЭХ ОРОНД ЮУ БҮТЭЭСЭН БОЛ? 2000 ХҮНИЙ АЖЛЫН БАЙРЫГ ЗАСГИЙН ГАЗАР ГАРГАЖ ЧАДДАГГҮЙ ЮМ АА, ХАРИН ҮҮНИЙГ ТОМООХОН КОМПАНИУД ГАРГАДАГ, ТУХАЙЛБАЛ ГАРАМЖАВ ГАРГАСАН, ТҮҮНИЙ БАЙГУУЛСАН КОМПАНИД АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС ТЭДНИЙ ГЭР БҮЛ НИЙЛЭЭД ХОТЫН НЭГ ДҮҮРГИЙН ХҮН АМТАЙ ТЭНЦЭНЭ, НӨГӨӨ ЗЭЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ ЭНЭ Л БАЙХГҮЙ ЮУ ДАА ТА МИНЭЭ,
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • зочин (202.21.120.42)
    ЭНЭ БОЛ ЗЭЭЛ БИШ ГЭДГИЙГ ЗАРИГИЙН ТЭР ТОЛГОЙ МУУТАЙ ӨНӨРӨӨД ОЙЛУУЛАХ ХҮН БАЙНА УУ? МОНГОЛ БАНК ЗЭЭЛ ӨГДӨГГҮЙ ГЭДГИЙГ ХЭЛЭЭД БНА ШҮҮ ДЭЭ, ХАРИН ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛ ОЛГОЖ БОЛНО ТЭР ЗЭЭЛ НЬ УЛС ОРНЫ СТРАТЕГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЗОРИУЛАГДАЖ, ТҮҮНИЙ ЭРСДЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦДАГ ЮМ ШҮҮ.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    hudlaa yarihdaa sain, ynendee zeel ogoh erhgui gechiheed byh l umand orolzson baidag shdee mongol bank, ene avgai nar
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    ter chuluunbat ni yhchihsen umuu
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • zochin (122.201.23.84)
    Монгол банк зээл олгодог биш авсан зээлийг төлүүлэлгүй хаадаг газар юм байна л даа. Битгий элийрээд бай балай авгай минь
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • zochin (202.9.43.26)
    avsan ni batlagdaad b.khad guriigeed b.dag yadag muu luivarchin ve...tuluu ch novh oo...
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    Zeel olgodoggui Mongol bank ,zeel avagui geed baihad ni ugchihsun yum shig yriad bnada .ene n
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.88.202)
    Бүх л бизнес компаний ажил зээл дээр л явдаг биз дээ.гэрээ хэлцэлдээ ялагдал хүлээсэн монгол банк руу л хандан уу гэхээс энэ аж ахуйн нэгж Гарамжав ямар буруутай гэж
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (104.194.218.225)
    зээл биш гэдгийг хэлээд байгаа юм бишүү
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (45.56.153.247)
    ene deer mongolbank khariu ogokh yostoi
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    БИТГИЙН БАК РУУ БУРУУГАА НЯЛЗАА. ӨРӨӨ Л ТӨЛ. ӨӨР ОЛОН ДОЛООН ЮМ ЯРИХ ХЭРЭГГҮЙ..
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭРТХЭН ХӨРӨНГӨ ДАНС ЭНЭ ТЭРЭЭ БИТҮҮМЖЛЭХ ХЭРЭГТЭЙ ......... ИЙМ ИХ ӨР ЗЭЭЛТЭЙ ГИШҮҮН УИХ Д БАЙЖ БОЛОХГҮЙ
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ШААРДАЖ ЭХЭЛНЭ ШҮҮ
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ХУРДАН ЗЭЭЛЭЭ ХҮҮГИЙН ХАМТ ТӨЛ ӨӨ. .МОНГОЛ БАЙНК БАЙНА УУ ӨӨР БАНК БАЙНА УЖУ ХАМААГҮЙ . АВСАН Л БОЛ ХҮҮГИЙН ХАМТ ТӨЛ.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЗЭЭЛ ТӨЛӨХ БОЛОХООР ОЛОН ДОЛООН ЮМ ЯРЬЖ СУУДАГ УИХ ЫН ГИШҮҮН БАЙЖ БОЛОХГҮЙ . ИЙМ ИХ ӨР ЗЭЭЛТЭЙ БАЙЖ ЯАГААД СОНГУУЛИЙН ХОРОО БҮРТГЭСЭН ЮМ БОЛ ОО.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • АРД ТҮМЭН (103.9.90.98)
    МОНГОЛ БАНК БАЙНА УУ, ХӨГЖЛИЙН БАНК БАЙНА УУ, 2001 ОНД АВСАН ЗЭЭЛЭЭ 18 ЖИЛИЙН ХҮҮГИЙН ХАМТ ТӨЛ ӨӨ. ОДОО ЭНЭ АСУУДЛААР ХУУЛЬЧДИЙН БАГ АТГ Д ХАНДЧИХСАН БАЙГАА . ТЭДНИЙГ БАС ДАРАМЛАХ УУ, ХӨӨРХИЙ СЭТГҮҮЛЧ ДАРАМТЛУУЛДАГ БАЙЖ. ХАРИН АТГ Д ХАНДСАН ХУУЛЬЧДЫГ БОЛ БАРАХГЙҮ БАЙХ ШҮҮ
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЗЭЭЛ АВАХДАА ГӨЛӨГ ШИГ БОЛЧИХООД ТӨЛ Х БОЛОХООР ОО АРСЛАН МЭТ ААШЛАХ ЮМ . НААДАХ ЧИНЬ АРД ТҮМЭНИЙ МӨНГӨ . ХУРДАН ТӨЛӨӨ ӨӨ. ХУУЛЬЧИД АТГ Д ХАНСДАН НЬ МАШ ЗӨВ ШҮҮД ЭЭ. ХҮҮТЭЙ НЬ ТӨЛ. 13 ТЭРБУМ ТӨГРӨГ ЯДАРСАН АРД ТҮМЭНД ИХ МӨНГӨ ШҮҮ. НААДАХ ЧИНЬ АРД ТҮМНИЙ МӨНГӨ ШҮҮ
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ХАМАГ ХӨРӨНГИЙГ НЬ БИТҮҮМЖЛЭЭД , УИХ ЫН ГИШҮҮНЭЭС ЭГҮҮЛЭН ТАТАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • биндэръяа (202.21.103.139)
    яг зөв, улсад ийм томоохон бүтээн байгуулалтыг зориглож хийж байгаа хэдхэн газрын 1, ийм бүтээн байгуулалтыг зээлээр л хийнэ, зээл нь үр ашигтай байна уу гэдэгт зээл олгогч хяналт тавина, зээлийн үр ашиг маш өндөр үр өгөөжтэй байна, амжилт хүсье
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Монгол банк байна уу? хөгжлийн банк байна уу? төрөөс авсан , татвар төлөгчдийн мөнгө юм чинь төл өө төл. олон долоон юм ярилгүй. ЗЭЭЛ авсан чинь үнэн юм бол дуугүй төл. жирийн иргэн байсан бол одоо аль хэдийнээ шоронд суух байсан
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    АВАХДАА ДУУГҮЙ ЦАРАЙЛЧИХААД ӨГӨХ БОЛОХООР ОЛОН ДОЛООН ЮМ ЯРИХ АА БОЛЬЖ ЗЭЭЛЭЭ ХҮҮТЭЙ НЬ ТӨЛӨӨЧ ЭЭ.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • ард түмэн (103.9.90.98)
    татвар төлөгчдийн мөнгийг зээлж аваад татвар төлөгчдийн мөнгөөр эргэж төлөх нь гэмт хэрэг шүү дээ. өртэй хүн өөдлөхгүй гэж.... олон долоон юм ярилгүй авсан бол буцааж төлөөч.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    31 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    1 цаг 10 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    2 цаг 29 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    4 цаг 18 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    15 цаг 59 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    16 цаг 5 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК