Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүнийг хоёр гараа өргөөд ч болов дэмжье

2019-9-18
0
ЖИРГЭХ

"Та бүхэн минь туслаач"... Энэ үгийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан тэргүүтэй “Элэг нэгт монголчууд сан”-гийнхан уриалжээ. Энэ тухай сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Өнөө орой намайг энэхүү жижигхээн бичвэрийг бичиж , дараа нь та бүхэн үүнийг уншиж байхад Монгол Улсад минь 12-15 хүн хавдрын өвчний улмаас нас барж буй. Энэ үг үсгийг хэлхэж суухад хэн нэг нь хайртай бүхнийхээ элгийг эмтлэн энэ хорвоогоос буцсан ч байх. Манай улс элэг, ходоод, нойр булчирхай, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Жил бүр 6000 хүн энэ өвчнөөр өвдөж 4000 нь нас барсаар байгаа. Жил тутамд 4000 хүн нас барна гэдэг бол Халхын голын дайнд үрэгдсэн хүнээс олон байна гэсэн үг. Хамгийн аймшигтай нь, хамгийн харамсалтай нь энэ өвчнөөр өвдсөн бүхэн эмнэлгийн тусламж авч чадахгүй байна. Манай улсад хавдрыг илрүүлж эмчилдэг цорын ганц ХСҮТ нь ачааллаа даахаа больсон. Эмчид үзүүлэх, оношлуулах, хагалгаанд ороход 14 хоногоос хоёр сар хүртэл хүлээ шаардлагатай болдог. “Та хорт хавдраар өвдсөн” гэчихээд хоёр сар хүлээхэд хүн сэтгэл зүйн хувьд ямар болох вэ. Хөнгөвчлөх тасаг бол ёстой л азтай одтой нь хэвтдэг. Учир нь энэ тасаг ердөө 16-хан ортой. Уг нь хорт хавдраар өвдсөн л бол эмчилгээ нь төрөөс үнэгүй байх ёстой. Монгол Улсын иргэн бид өвдсөн бол эмчлүүлэх, амьд явах эрхтэй. Бас эмчлүүлж байгаад бурхны оронд очих эрхтэй. Гэтэл өнөөдөр энэ эрхүүд маань хөсөр хаягджээ. 1937 оны хэлмэгдүүлэлтээр айл бүхэн нэг хүнээ алдсан байдаг бол өнөөдөр өрх бүрт энэ өвчин сүүдрээ тусгажээ. Та бүхэн Хавдрын эмнэлгээр ороод харвал тэнд өр өвдөм нөхцөл байдлыг олж харах болно.

“Нарантуул” захаас ч олон хүн холхиж, дугаарлаж тэр бүхний харц бүгдийн доогуур бөхөлзөж, царайчлан нулимс нь тунарч , аргагүйдэн цөхөрч явааг үзэх болно. Учир иймээс сэтгүүлч миний бие өөрийн нөхдийн хамт “Элэг нэгт монголчууд сан”-гаараа мөн ХСҮТ-ийн хамт олонтой “Хавдрын шинэ эмнэлгийн цогцолбор” барих ажлыг эхлүүлж ТЭЗҮ-ийг нь хийж УИХ- ын гишүүн Х.Нямбаатарт хүлээлгэн өгсөн. Энэ эмнэлэг баригдвал Зүүн Азийн хэмжээнд оношилгоо эмчилгээний хамгийн том төв болох юм. Хорт хавдрыг өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө сэргийлэх боломж нээгдэнэ гэсэн үг. Мөн эрдэм шинжилгээний кабинетууд бий болно. Монголчууд бид гадагшаа өндөр үнэтэй эмчилгээнд явахгүй эх орондоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авч болох юм. Нийт өртөг 113 сая ам.доллар буюу 303 тэрбум төгрөг. 2020 оны төсөвт 60 тэрбум, 2021 оны төсөвт 120 тэрбум, 2022 онд 41,7 тэрбум төгрөгийг суулгахын тулд УИХ дээр лобби бүлэг байгуулахаар оролдож байна. Харин хамгийн том хүч бол ард түмэн та бүгд шүү дээ. Бид нэгдэж чадвал УИХ ын гишүүдийг, Засгийн газрын гишүүдийг хөдөлгөж чадна. Хайртай бүхнийхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө хорт хавдрын аюулыг цогцоор нь шийдэж чадах шинэ цогцолбор эмнэлгийн төлөө хамтын хүчээр зүтгэе.

Төрд мөнгө байхгүй биш, байгаа. Тэд Жастын Ш.Батхүү, Эрдэнэтийн Ч.Ганзориг нарын Эрдэнэт үйлдвэрийг “Стандарт” банкинд тавьсан 109 сая ам.долларыг энэ төр төлж чадсан. Нэг Хавдрын эмнэлэг барих өртөг байж. Оюутолгой татварын өр тэрбум 300 сая доллар байсныг Ч.Сайханбилэг хэрэгсэхгүй болгосон. 10 хавдрын эмнэлэг байж. Энэ төрд мөнгө бий, гагцхүү тэд ард олноо гэсэн сэтгэл үгүй учраас хөдлөхгүй байгаа юм.

Одоо бид өөрсдийнхөө төлөө хөдлөх хэрэгтэй. Бид эмчлүүлэх эрхтэй. Бид амьд явах эрхтэй. Бид өвдөхгүй байх эрхтэй. Бид эрхийнхээ төлөө тэмцэх эрхтэй. “Элэг нэгт монголчууд сан”-гийн тэргүүн, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Удирдах зөвлөлийн гишүүд ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, гавьяат жүжигчин поп дива Т.Ариунаа, МҮОНТ ийн хөтлөгч Б.Гантигмаа, ХҮСТ-ийн хүний их эмч Р.Мөнхбат, хүний их эмч Ч.Мөнхдэлгэр, БНСУ-ын Күүкминийн Их Сургуулийн хуулийн доткорант, багш Ц.Өнөрзаяа, хуульч О.Мягмарсүрэн нар та бүхнээс хичээнгүйлэн тусламж хүсч байгааг хүлээн авна уу” гэжээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хувьд хорт хавдартай холбоотой асуудлаар 2015 онд УИХ-ын гишүүдэд хандан захидал илгээж байсан удаатай. Агуулга нь улсдаа ганц Хавдрын эмнэлэгт сайн чанарын компьютер томограф байдаггүй тухай. Уг нь тухайн үед Эрүүл мэндийн яамнаас уг асуудлыг дэмжиж улсын төсөвт суулгасан ч Сангийн яам улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа хасчихсаныг тэрбээр ийн сануулсан хэрэг. Удалгүй түүний энэ санаачилгыг ардын уран зохиолч агсан Б.Лхагвасүрэн,  дархан аварга А.Сүхбат, сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга С.Батцэцэг, жүжигчин Б.Амарсайхан, дуучин Т.Ариунаа, яруу найрагч Ц.Хулан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа тэргүүтэй олон хүн хүч түрж, тэр хэрээрээ нийгэмд цочроо өгсөн байдаг. Араас нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйлт зохион байгуулж байв. Цаашлаад “Цензургүй яриа-Хавдрын эсрэг” арга хэмжээг 2016 онд Чингис зочид буудалд зохион байгуулж, өөрөө илтгэл тавьж байсан билээ.

Энэ үеэс л мэддэг хэрнээ мэдэхгүй мэт сэдэв болсон хавдартай тэмцэх асуудал олон нийтийн тэр дундаа төрийн анхааралд орж эхэлсэн. Улмаар Хавдрын эмнэлэгт шаардлагатай тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг нийслэлээс нийлүүлсэн билээ. Харин өдгөө тэд Зүүн Азийн хэмжээнд оношилгоо, эмчилгээний хамгийн том төвийг бариулах санаачилга гаргаснаа УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт уламжилсан нь энэ байв. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг. Тэр тусмаа хорт хавдар. Төрийн хэмжээнд эл асуудалтай тэмцэх дорвитой шийдвэр гаргахгүй яваа Л.Мөнхбаясгалан тэргүүтэй “Элэг нэгт монголчууд” сангийнхан эмнэлэг бариулах асуудлыг хөндсөн нь авууштай. Энэ удаад тэднийг, уг санаалчилгыг халаглаад буцаах биш, харин ч хоёр гараа өргөөд дэмжих учиртай юм.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • Зочин (192.82.72.189)
    Баттулгаасаа нэх бас шуналтай пзда их хуралд гарах санаатаы зовсон хүмүүсээр шоу хийхэн сарын 20сая цалин багадсан бөгс долоосон жингэр
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • Иргэн (202.126.89.151)
    ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар НЭГ САРТАЙ элэгний хавдартай ХҮҮХДИЙН элэг тайрах мэс заслыг өнөөдөр амжилттай хийжээ. https://www.facebook.com/100005715761570/posts/1207528459447668?sfns=mo
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Иргэн (66.181.190.196)
    #MunkhbayasgalanBayasgalan: 2019.09.12. Бид амьд явах эрхтэй -Бүх ард түмний давалгааг эхлүүлж байна- Манай улсад өдөрт 12-15 хүн хорт хавдраар нас барж буйг эрхэм дээдсүүд мэддэг болов уу. Хавдрын өвчнөөр зовсон өвдсөн жирийн иргэд минь эмчүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхээ бүрэн дүүрэн эдлэж ч чадахгүй хорвоог орхисоор байна. Эрхтэн дархтан, хөрөнгөтэй мөнгөтэй нь гадаад руу нисч очоод эмчүүлчихдэг харин ард түмэн нь улсдаа ганцхан байх ХСҮТ д дугаарласаар... ХСҮТ ачааллаа даахаа болчихоод байхад төрөөс харсан ч хараагүй юм шиг суусаар... Бид үхсээр л... Сэтгүүлчдээ , ард түмнийхээ эрхийн төлөө, монгол айл бүхэнд тохиож буй хорт хавдрын эсрэг бидний энэ үйл ажиллагааг дэмжиж сурвалжилж, хяналт тавьж туслаач . "Элэг нэгт Монголчууд "сангаас бүх ард түмний лобби давалгааг ийнхүү эхлүүлж байна. Энэ ажил бол манай сангийн зүгээс явуулж буй нийгмийг хамарсан гурав дахь том давалгаа билээ. Бид амьд явах эрхтэй. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Бидэнд Хавдрын шинэ эмнэлэг хэрэгтэй. Бид эмнэлэгт үзүүлэх гэж хоёр гурван сараар дугаарлах ёсгүй. Бид хүн. Хүний эрхээ эдлэх ёстой. Эрхийнхээ төлөө тэмцэцгээе. https://www.facebook.com/100007734933481/posts/2423968107870997?sfns=mo
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • Amjilt (139.5.217.132)
    Amjilt
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
  • ахмад инженер (202.9.45.175)
    Мөнх баясгалан чамд амжилт хүсье энэ эрчээрээ ажиллаад байгаарай чиний буу хоолой ард түмэнд тун хэрэгтэй шүү чамайг элдвээр хэлж муулж л байг бүү ай олны сэтгэл чамайг элдэв муугаас хамгаалж аврах болно, мөнгөнд хууртагдсан сэтгүүлч нэртэй бааснууд луйварчин офшорчин хулгайч хүчиндэгч эх орноо зарж баяжигсадыг өмөөрч элдвээр чиний нэр хүндийг унагаахыг цаг үргэлж хичээн шатаж байгаа үүнээс бүү ай тэд үйлийн үрээ эдлэх болно чамайг монголын сүү шиг цагаан сэтгэлтэй жирийн ард олон хамгаалж дэмжиж байгаа шүү
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • Иргэн (64.119.24.44)
    Тэнэг гичий. Нэр хүндээ зовсон зүдэрсэн хүмүүсээр сэргээх гэж их үздэг болжээ.
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
    • Иргэнд...
      Уучлаарай та, яг үнэнийг хэлэхэд та түүний ямар шалтгаанаар,яагаад ийм зүйл хийх болсон, мөн үйл ажиллагаанд нь нэг удаач болохноо оролцож, юу хэлэхгээд байгааг нь ойлгохыг хичээж үзвүү?, түмний төлөө хийсэн үйлийг нь дэнсэлж үзвүү?... Энэ бүгдийг судлаагүй ярьж байгаа бол судалж үзээд ойлгоно, судалчаад ингэж бичиж байгаа бол та өөрөө өөрийгөө мулгуу, тэнэг ер нь л муу хүн гэдэгээ түмэнд зарлаж байна гэсэн үг...
      2019 оны 09 сарын 19
  • zochin (202.21.101.186)
    Jonhuugiin bogs doloogch balai awgai
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • Zochin (66.181.161.34)
    Hudalch shouchin walai hvvhen
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • зочин (202.179.2.250)
    оффшор данстангуудаар хийлгэх хэрэгтэй. ард түмнийг өдөр бүр шулж байна. тэд ачааллаа даахгүй бөхөлзөж ядаж явахад нь дахин дарамт учруулах хэрэггүй. бүх л зүйлийн үнэ өслөө. 9 төрлийн татвар нэмэгдээд 3 жил шахуу боллоо. одоо ард түмнээс юм гаргуулах гэж шаардах хэрэггүй шүү.
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • зочин (66.181.161.108)
    ядарсан өвдсөн олон түмний минь хэрэгцээ шаардлага нэг хонхог ч алдмааргүй байгаа нь үнээн тэгэхэд хүрэлсүх театр музей хөгжим энэ тэрээд алтан загасны эмгэн шиг загнаж байгаа шүү дээ хэрэгтэй нь хэрэгтэй гэвч хүнээс илүү монгол хүний аминаас илүү тулгамдаад байгаа нь юу л бол хүн нь хөдөлмөрлөхгүй хөдлөхгүй хөгжинө гэж горьдооч их сансан газар есөн шөнө хоосон гэдэг болоод байна бид эх оронтойгоо хүн ардтайгаа хөх тэнгэр хөлөөр халиурах байгальтайгаа байсан цагт хөгжил ойрхон шүү дээ харин дураараа сэтгэлгүй улс төрчид бодлоггүй төр засаг авах идэхээс өөр шидгүй ард олонтой хөдлөх хөдлөмөрлөхийн бэрхшээл жаргалыг мэдэхгүй улс төржсөн олонтой хий эх оронч царайлсан үймүүлэгчдийн цугларалтай байсан цагт хий л цаг хугацааг өнгөрөөж нэг цаг доор хүний хоол болохоос сэрэмжилж баймаар байна
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.212.119.26)
    Сайханбилэг луйварчингаар бариул үгүй бол шоронд хий
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Zochin (202.9.43.3)
    Монголын төрд 20 гаран жил үүрлэсэн Элбэгдорж,Батүүл мэтийн хархнууд хамгиын сүүлд Эрдэнэтийг хулгайлах гээд чадаагүй.Харин улс 40сая $ төлөөд хохироод үлдсэн.Харин тий м хэмжээний мөнгөөр халдвартын эмнэлэг барьсан бол?!Эсвэл офшорт нуусан мөнгийг Баттулга хэзээ оруулж ирэх бол гэж харж хугацаа алдаж суухад хичнээн хүн Монголоос үүрд тэнгэрт хальж одох бол.Мөн ЭТТ н 1072 хувьцааны мөнгөөр санхүүжүүлсэн бол яах байсан бол гээд боломжуудыг яриад байвал хичнээн байсныг тоолохын аргагүй.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.21.35)
    Мянга сайхан хавдрын эмнэлэг тоног төхөөрөмж байгаад эмч ажилчдын өвчтөнд хандаж байгаа байдал авахын арга байхгүй газар бол Хавдар судлалын үндэсний төв . Тэртэй тэргүй тооноос хасагдсан гэдэг маягаар ханддаг эмч нартай . Энэ бол хэзээ ч зарагдахгүй . Би л лав ДЭМЖИХГҮЙ .
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • mash zov asuudal xondljee demjij bnaa (59.153.85.79)
    irgen bi
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Чимгээ (66.181.161.16)
    Дэмжиж б на яаж хандив өгөж болох вэ далайд дусал нэмэр гэдэг дээ ард түмэн минь
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • suren (202.126.88.53)
    Bayar saihanbileg bayartsogt elbegee jastiin bathuu bolon ylsiin mongo idsen hylgaich nariin horongiig hyraaj awd enehuu emnelegee barih heregtei. Gurelsuh battylgiin zasgiin gazart ter bymtangyyd ih bgaa ted sain dyraaraa mongo ogch bolno shuu dee.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • zoloo (202.126.88.53)
    Demjij ba. Tanii ajild amjilt husie. Garsmjaw gishuunii ersdeliin sangaar toluulsen 10ni ter bymiig ooroor ni toluulj emneleg barihad ni ogooch. Ter chini ard tumenii tatwariin mongo bizdee. Hurelsuh arga hemjee awaach. Awilgatai temtseh gazart shalgyylna gesen shuugch bgaa wum ba zow shuu.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (119.40.103.6)
    C1 телевизийн сар бүрийн орлогын 50 хувийг бас МӨнхбаясгалан
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Шударга бай (150.129.140.147)
    Дэмжиж байна Ерөнхийлөгч Х.Баттулгаас яагаад шаардахгүй байна.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • zochin (213.162.73.31)
    bas uvchin deer togloj uls turd orj irex ni
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • zochin (202.9.43.26)
    ulsaa tonon deeremdsen khulgaichuudaas bolj uls maani suirekh nee...
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Zochin (213.134.19.228)
    Ene ESERGUU ZUIL bicheed bga HUDUUNII ORK, HYATADIIN ERLIIZ HULGAICHUUD MONGOLOOS ZAILAH HEREGTEI.Ene HORT HAVDARAAR CHI bolood CHINII UR HUUHED AH DUU UHEH BOLNOO.UVCHIN HENIIG CH TOIROHGUI HULGAICHAA.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.34.47)
    бас с.эрдэнээс?
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.34.47)
    боломжуудыг хулгайлсан сайханбилэг элбэгдорж батүүл дорлигжав гарамгайбаатар ми.энхболд бадамжунай нараас гаргуул
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Тийм хариулт МАШ ЗӨВ байна.
      2019 оны 09 сарын 18
  • zochin (213.162.73.31)
    ene durvuljin avgai uls turuud zail
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • bi (202.9.43.219)
    demjineee
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • ёё (64.119.25.190)
    сан байгуулах луйвар солонгост 70-аад онд нэг хэсэг хөгжсөн ихэнх нь америкт цагаачилсан юм билээ
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • zochin (213.162.73.31)
    ene avgai bas ix xurald uzexnuu popchin
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • зөв санаа (66.181.177.62)
    Дэмжиж байна
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    demjinee.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.80.211.220)
    маш сайхан санаа бна амжилт
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    3 цаг 25 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    3 цаг 47 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    7 цаг 42 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    8 цаг 53 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    9 цаг 8 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    9 цаг 11 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    9 цаг 51 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    11 цаг 26 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    13 цаг 40 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    13 цаг 47 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    14 цаг 5 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    14 цаг 15 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    14 цаг 53 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    15 цаг 22 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    15 цаг 36 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    15 цаг 42 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК