Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мал, мах өгье. Хаалгаа нээ

2019-9-19
0
ЖИРГЭХ

"Блокон хашаа даваад хоёр хүн зугтаачихлаа" гэж нэг орилох чимээнээ гурван залуу хашааны булан тойрон араас нь хар эрчээрээ харайлгав. Төд удалгүй "Мотоциклтэй залуус ардаа суулгаад гүвээ даван зугтаачихлаа. Түй чорт, арай л гүйцсэнгүй. Дараа таарна аа” хэмээн өнөөх гурван амандаа үглэсээр ирэв. "Хэн байсан бэ" гэж нэгэн хүн асуухад "Мэдэхгүй ээ. Энэ хашаанаас гарч ирээд л зугтаачихлаа. Хятадууд болов уу" гэв. Энэ үед цагдаагийн хэд хэдэн алба хаагчид, гадаадын иргэн харьяатын ажилтан зэргэлдээхэн байсан ч яагаад ч юм бэ, хөдөлсөнгүй. "Ямар учиртай хүмүүс зугтаав. Хаалгыг нь нүдээрэй. Дотор нь хүн байна шүү” гэх хүмүүс “Мал, мах өгье өө. Хаалгаа нээ” хэмээн орилолдох аж.

 

Ийм дүр ажиглагдсан үйл явдал энэ сарын 17-нд Архангай аймагт болсон юм. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай ч бүх бичиг баримт нь Монгол Улсын иргэн буюу тэр дундаа Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан н.Баясгалан гэгчийн нэр дээр байдаг гэх мах боловсруулах "Найруулга" үйлдвэрийн гадаа нутгийн иргэд жагссан учирыг энд сийрүүлье.

 

Монголчууд 60 сая гаруй малтай. Гэвч махны үнэ тэнгэрт хадаж, барагтай айл өрх худалдаж авч дийлдэхээргүй болсон. Цагийн сайханд жилийн өдийд махны үнэ буурч, өвлийн идшээ бэлдэх таатай орчин бүрддэг байлаа. Үүнд мэдээж оюутан залуусын төлбөр нөлөөлдөг байсан нь үнэн. Гэвч цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдсэн. Дагаад махны ханш буухаасаа илүүтэй өсөх нь элбэг болов. Үүний цор ганц шалтгаан нь хятадууд малчдын махыг өндөр үнэ цохиж авдаг болсонтой шууд холбоотой.

Тэгвэл Архангай аймгийн нутгийн иргэдийн эсэргүүцлээ илэрхийсэн дээрх жагсаал энэ процессийг эсэргүүцэж, хятадын хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих ёстойг шаардсан шаардлагаар дүүрэн байв. Хамгийн хачиртай нь, хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа гэж нутгийн иргэд найдсан нь эсрэгээрээ байв. Тодруулахын бол, хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай мах ангилан боловсруулах “Найруулга” компанийн үйлдвэрийн хашаа руу одоогоос гурав хоногийн өмнө Баянхонгор аймгаас 500 үхэр оруулжээ. Тэнд мэдээж нялж, төхөөрөөд хятад руу гаргахыг нь гаргаж, үлдсэнийг нь Улаанбаатар хот руу нийлүүлсэн нь ойлгомжтой.

Хятадууд дээрх 500 үхэрийг Архангай, Баянхонгор аймаг дахь манхны ченжүүдээс илүү үнэ төлж авсан байна.

Үүний дараагаар нутгийн иргэд махны ханшийг зохиомлоор өсгөлөө гэж ийн эсэргүүцэх үеэр “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын салбар зөвлөлийн тэргүүн н.Банзрагч холбогдох албаны хүмүүсээс тус үйлдвэр зөвшөөрөлтэй эсэх, хэчнээн гаднын иргэд ажилладаг, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, үйлдвэрийн газрын зөвшөөрөлд “но”-той байгаа нь ямартай учиртай юм бэ зэрэг асуултыг Гадаадын иргэн, харьяатын Архангай хариуцсан алба болон тус аймгийн Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, газрын алба, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар зэргээс тодруулсан юм. Газрын албаны дарга н.Мөнхбаярын хэлснээр үйлдвэрийн газар байсан газрыг өмнө нь 4-5 монгол иргэн өмчилж байсан байж. Ингээд хятадуудад зарсан гэх бөгөөд худалдаж авсан хятадууд үйлдвэрийн газар барихдаа газраа томосгож барисан учир хашааг нурааж, татуулсан гэдэг тайлбар өгсөн. Хэдий ийм тайлбар өгсөн ч гэлээ монголчуудаас худалдаж авсан гэх газрын дундах гудамжийг бөглөж, хашаалсан нь хууль бус үйлдэл биш гэж үү гэдгийг тус төрийн бус байгууллагын салбар зөвлөлийн н.Банзрагч асуусан юм. Харамсалтай нь, одоогоор тодорхой зүйл хэлэх боломж алга. Нягталж шалгаад хариу хэлэх болно гэсэн.

Харин гадаадын иргэн харьяатын холбогдох ажилтан жагсагчид дээр ирсэн боловч ямар ч тоймтой зүйл хэлсэнгүй.

Ганцхан товч бөгөөд тодорхой зүйл хэлсэн албаны хүн нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын алба байв. Тус байгууллагаас “Найруулга” үйлдвэр нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй. Манай байгууллагаас дүгнэлт гарсны дараа үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн тодорхой хариулт өгсөн. Үүнтэй зэрэгцээд цагдаагийн алба хаагчид ирсэн учир дээрх тайлбарыг жагсагчид учирлаж, “Зөвшөөрөл аваагүй хэрнээ мал, мах нядалж байна. Шалгах ёстой” гэв.

Цагдаагийн албаныхан ч тоймтой зүйл хэлэхгүй байх хооронд хоёр хятад иргэн хашаа даван зугтаасан нь энэ.

Нутгийн иргэд үйлдвэр нь зөвшөөрөлгүй аваагүй хэрнээ мал нядалж байна. Энэ зугтаасан хятадууд лав Монголд ажиллах зөвшөөрөлгүй байсан байж таарна. Ямар нэг асуудалгүй бол юу гэж зугтаахав” хэмээн ам амандаа үглэнэ. Ингэх зуур цагдаагийн байгууллагаас тус үйлдвэрт шалгалт хийх болж, энгийн иргэдийг орохыг хориглов. 

 

Архангай аймагт ийм зүйл болж байна. Улаанбаатар хотод борлуулагдаж байгаа нийт махны дийлэнх хэсгийг баруун аймгуудаас нийлүүлэгддэг. Гэтэл сүүлийн жилүүдэд малчдын мал, мах махны ченжүүдийн гар дээр бус харин хятадын хөрөнгө оруулалттай гэх компаниудын хаалгаар шууд орох болсон нь үнэн. Малчид ийм сонголт хийсэн нь ганцхан шалтгаантай. Энэ нь хятадууд ченжүүдээс өндөр үнэ санал болгодог болохоор тэр. Хэдийгээр зах зээлийн хууль мэт боловч энэ нь эргээд махны үнэ тэнгэрт тултлаа өсөх шалтгаан болоод буй нь. Эмээлт захын ойр орчим дахиас эхлээд бусад аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хятадын бүх махны үйлдвэрүүд махны үнийг ийнхүү зохиомлоор өсгөж байна. Бүр хууль хяналтын байгууллагын алба хаагчдыг тохуурхаж, хашаа хайс давж, бүр замаас нь унаагаар үйлчилж зугтаалгадаг тоглоомын дүрэмтэй болчихож, тэд.

Тэдний эл бизнесийн тоглоомын урхагаар монголчууд авсан цөөн хэдхэн цалингаа тэдний халаасанд өөрийн гараар хавчуулж байна.

Гэсэн атал өнөө л муу хэдэн малчдаа “Ямар ч татвар төлөхгүй хэрнээ махны үнэ өсгөлөө” гэж хараана. Гэтэл хөшигний цаана хятад иргэдийн ийм булхайтай тоглоом өрнөж байна. Тиймээс л Монгол Улсын хууль, журмыг уландаа гишгэлэгч хятадууд стратегийн гол бүтээгдэхүүн болох махны үнийг тогтоосоор байх нь шударга гэж үү.

Би хэдий болтол “мал, мах өгье. Хилээ нээ” гэж орилох юм бэ.

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (202.126.89.205)
    Зах зээл, эдийн засаг бараа бүтээгдэхүүн гэдэг бол өөр зүйл... эрэлт ниилүүлэлтээрээ л явж байх ёстой о гэж, Аа.. харин төрийн бодлого хэрэгтэй э... Засгийн газрын мөнгө гэдэг бол ард түмний мөнгө мал бол бас л ард түмний өмч .. тэгэхээр зөв бодлого шийдвэр хэрэгтэй л байхгүй юу да.. Засгийн газрын бодлого шийдвэр бол улс төржилтөөр явахгүй э.... мөн гудамжны, хэдэн эрүүгийнхэн, барилдах нь байтугай, олигтойхон бааж шээж ч чадахаа байсан хэдэн "БӨХӨНЦӨРҮҮД" төрийн бодлого тодорхойлоод явдаг улс бдаг юм уу. .? Олигтойхон "ЗАСАГ " тай бол мөнгө гаргаж нөөцөө бэлдээд л.... нэг хэсгийг нь экспортонд гаргаж үнэтэй зарж ашигтай ажиллаад, нэг хэсгийг нь дотооддоо хямд зараад... явах ёстой о. Энэ бол энгийн л ойголт ш дээ... ???
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • иргэн (124.158.90.27)
    махны үнэ 30 000 хүрээсэй.Тэгвэл малын тоо толгой буурч ,цөлжилт багасна.эрчимжсэн мал аж ахуйтай болно.махны чиглэлээр эрчимжсэн фермерүүд бий болно
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зэв (202.180.216.162)
    Махаа экспортонд гаргамаар байна, манай махыг аваач, монголд хөрөнгө оруулаач гээд л 2 хөршөөсөө сүүлийн 20 жил гуйж явлаа. Тэгээд хөрөнгө оруулаад махыг нь аваад ирэхээр махны үнийг өсгөлөө хөөж гарга гээд байдаг. Ийм бодлогогүй улс оронд хэн хөрөнгө оруулж хамтран ажиллах вэ дээ. төрийн бодлого гэж үнэхээр алга.
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • Хангай (202.21.108.104)
    босоогийн пиздакууд арай дэндэж байна
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • Zochin (66.181.161.60)
    Guih nohoin umnuur guihgui nohoi Saad gegcheer uursduu yamarch mahnii uildver barij chadahgui bjeej baiguulsn uildveriig ingedgene yajaagaan bol do. Ene ih Mal mahiig chini tegeed haash ni daldruulhiin boljeenoo
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
    • Dald oruulah ugui ni chamd hamaagui novshoo mal bol zaazlah yumsan cham shig yumnuudiig
      2019 оны 09 сарын 19
  • Зочин (202.9.43.3)
    Ямар ч арчаагүй эздийн байгуулсан хүчгүй эзэнгүй төрийн алдаатай бодлого 20 гаран жил явж ирсэний лай ланчигийг ард түмэн нь үүрч явдаг.Хэдхэн нам дамжсан гудамжны гуйлгачингаас тэрбумтан олигархи болж өндийсөн Элбэгдорж,Батүүл,Баярцогт,Баяр,Дорлигжав нарыг дүүжил ч багадна.Ийм л нөхдүүд төрд үүрлэсэн учир Монгол улс үндэсний аюулгүй байдлаа Хятадад алдаад удаж байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа.
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    Arhangai archaagui zagdaatai um baina daa
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • Иргэн (103.57.93.81)
    Малчид л үнэ мөнгө хөөж махаа хятадуудад өгч байгаа нь илэрхий. Тэгээд татвар огт төлөхгүй байгаа нь үнэн ш дээ
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
    • иргэн
      Тэгээд яах уу монгол ченжүүддээ хямдхан өгөх үү
      2019 оны 09 сарын 19
  • Sambuu (103.212.119.125)
    Tor tomor nuuree haruulj mahni unee bariach ee Bi tetgeveriin hun tetgevriinhee talig ni mahand ogch bnaa Malchin arduud oilgoh baihaa
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
    • irgen
      Manaih maxaa bagasgasan
      2019 оны 09 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    9 цаг 37 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    11 цаг 35 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    12 цаг 14 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    13 цаг 33 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    15 цаг 22 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК