"Нур-Султан-2019" чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медалийн эзнээр шалгарч ДАШТ-ий хос хүрэл медальтан боллоо.
Б.Шоовдор медалийн төлөө Украины тамирчин Ангелина Лысактай хүч үзэхдээ илт илүүрхэн, эхний үеийг 6:0-ээр дуусгаж, харин хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад цэвэр дарж, дэлхийн аваргын хүрэл медалийн эзнээр дахин тодорлоо. Ийнхүү Монголын шигшээ баг “Нур-Султан 2019” ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртээд байна.
Б.Жаргал