Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг даалгаварын дагуу газрын наймааны асуудлыг эхнээс нь цэгцэлж эхэлжээ. Тодруулбал, Олон улсын хүүхдийн "Найрамдал” зуслангийн эзэмшил газарт олгосон хууль бус газрын зөвшөөрлийг цуцалж, барилгыг нь буулгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар өнгөрөгч тавдугаар сарын 29-нд гаргасан. Тэгвэл өнөөдөр буюу энэ сарын 20-нд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус зусланд газар олгосон хууль бус 24 захирамжийг хүчингүй болгосон талаар мэдээллээ.
Үүнээс гадна 69 газрыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хяналт шалгалт хийлгүүлэхээр шилжүүлсэн байна.
Г.Эрдэнэ