Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЙКОТООС эмээх шалтгаан буюу БУРХАНЧЛАЛААС АНГИД...!

2019-9-23
0
ЖИРГЭХ

-Ерөнхийлөгч өө, Монгол Улс таны хувьчлалаар эзэмшсэн “Талх чихэр”, “Мах импекс”, “Баянгол” зочид буудал чинь биш шүү. Бизнесийн шуналаа улс төрөөс татна уу-


Төгс ардчиллын загварыг эрж хайсаар төөрч будилж суугаа монголчууд та бидний итгэл алдарсан сэтгэхүй зарим нэг ойрын бодолтой, холын шуналтай улстөрчийн хувьд олз ашиг мэт санагдах болсоор удлаа. Тэр хэрээр 30 жилийг ардаа орхисон Монголын ардчилалд талархал илэрхийлмээр санагдах нь угтаа бол өөрчлөлт шинэчлэлтийн аз завшаан юм. Тэр дундаа, хаан болох хүсэл хийгээд хязгааргүй эрх мэдлийн төлөөх тэмүүлэлдээ шатаж, шархалж яваа Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн эрх ашгийг Монгол Улс цаашид хангаж дийлэх үү, цатгаж хүчрэх үү, ер нь тэр хүн цадах уу гэж бодвол аймшигтай төсөөлөл тархинд буух нь ч бий. Учир нь, тэрбээр Үндсэн хуулиар бэлгэ тэмдгийн хэмээн тодорхойлогддог Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өдгөө хаан болоод хаанчлалын гишгүүр болон ашиглахаар шийдсэн нь нэгэнт ил боллоо.

 

Энэхүү хүсэл мөрөөдөл, хувь хүний эрх мэдлийн шунал хүслээ хангах, цатгахын тулд “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг ард нийтийн санал асуулгаар асуу гэдэг шаардлагыг УИХ-д энэ сарын 9-ний өдөр тавьсан. Өдгөө УИХ-ын нэр хүнд олон нийтийн дунд унаж, ЖДҮХС-гаас эхлээд олон хууль бус үйлдэлд нэр холбогдсон гишүүдээс бүрдэж буй парламентыг тэрбээр энэ шаардлагаараа жинхэнэ утгаараа хүчирхийлэхээр шийдэж. Тэр дундаа ардчилсан улс орны Ерөнхийлөгчөөс ийм санал гарч, үүнийгээ тулгаж санаснаар нь болохгүйг мэдэхтэй зэрэгцэн “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа” хэмээн зарлаж ч байх шиг. Энэхүү огцом чанга мэдэгдлээтэйгээ зэрэгцэн Бүгд найрамдах Энэтхэг улсад айлчлал хийхээр аян замд гарч, хоёр алгаа хавсран бурханчлан залбирч буйг нь харахаар төгс хувирал гэдэг энэ байх хэмээн эгдүүцэн эсэргүүцмээр. Харин энэ хооронд нь нохдын дунд мах хаяж өгөх дайны бужигнаан Монголын улс төрд өрнөж байх жишээний. Ерөнхийлөгчийн саналд дагаар мордох уу, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үү гэсэн асуултын дунд яг үнэндээ улстөрчид талцаж,  зөрчилдөх нэг шалтгаан нэмэгдчихлээ. Саяхан л “Парламентын засаглалаа хамгаална” хэмээж байсан улстөрчид “Яагаад засаглалын хэлбэрээ ард түмнээсээ асууж болохгүй гэж” гэчихсэн хээвнэг хэвлэлээр хэрэлдэж байна.

 

Ерөнхийлөгчийн гарт зангидагдсан хууль, шүүхээс тэд айсандаа ийн чичирхийлж байна. Албан ёсны төрийн айлчлалд Монгол Улсын Ерөнхий прокурорыг утсан хүүхэлдэй шиг дагуулж явдаг Ерөнхийлөгчтэй учраас тэд айж байна. Ерөнхий прокурор нь Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монголын хууль хяналтын байгууллагын бодлого, шинэчлэлийг олон улсад зарлаж, “Шударга ёсыг тогтооно” гэж эмээхгүй, ичихгүйгээр хэлсэн, зарласан учраас улстөрчид Ерөнхийлөгчөөс айгаад байгаа юм. Тэр улстөрчдийг айлгахын тулд төрийн дэг жаяг, давж гишгэж болохгүй хууль хяналтын байгууллагын удирдлагыг тэжээвэр гөлөг шиг араасаа хөтлөөд АНУ-руу дагуулж явсан нь лавтай. Гэхдээ Ерөнхийлөгчийн айлгах тактик ганц энэ биш юм. Тэрбээр дөрвөн жил Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд хийхдээ ч, хоёр жил Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа ч ийм л байсан. Түүний тэрхүү үеийнх нь эрх мэдлээс үлдсэн эерэг шинэчлэл гэж Монголд байхгүй. Харин өөрийнх нь гурилын үйлдвэр, хүнсний үйлдвэр бол харин өргөжиж тэлсэн. Юу үнэн. Энэ үнэн. Барилгын салбарт ч гал голомтоо бадрааж, өргөжүүлж, тэлж чадсан. Наанаа хэлсэн шударга ёсоо цаашаа хараад мартдаг, Сайншандын аж үйлдвэрийн парк,  280 сая ам.долларын өртөгтэй “Шинэ төмөр зам” төслийн хэрэгт нь золиос болж шалгагдсан цөөнгүй залуусаа тэр хууль, хяналтын байгууллагын мөрдлөгөөс “хулгайл”-аад аваад үлдчихсэн. Монгол Улс Ерөнхийлөгч болох гэж өрсөлдөж суухдаа хүртэл дээрх төмөр замын төслийн зөвлөх асан, хэрэг үүсгэгдсэн шалгагдаж байсан Ч.Ганбат гэх залуугийн тухай “Би Ч.Ганбатыг Монголд битгий ир” гэж хэлсэн гээд зурагтаар ярьж байх жишээний.

 

Мөн л өөртэй нь холбоотой асуудлаар шалгагдаж байсан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нь өдгөө хоригдох бүү хэл, суллагдчихаад “Таван нүдэн” брэнд гэгчийг гаргаад бизнес хийсэн шигээ эрх чөлөөтэй алхаж байна. Ч.Ганбатын хамт шалгагдаж, эрэн сурвалжлагдаж байсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нь ч эрх чөлөөтэй хэвээр. Учир нь, Х.Баттулга гэж хүн Ерөнхийлөгч болохтой зэрэгцэн дээрх хэрэг замхарч, Өмнөд Солонгосын түншлэгч компани нь хариуцлага үүрсэн болоод хэрэг хаагдсан. Сайншандын аж үйлдвэрийн парк нэрээр 2013 онд Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 23 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, Дорноговь аймагт 7000 хүний ажлын байр бий болгоно гэж зарласан ч өнөөдөр шороонд булагдсан цэвэр, бохир усны хоолой, хэн ч явдаггүй хэрэглээгүй болсон зам л үлдсэн. Тэрхүү аж үйлдвэрийн паркад ажилд орох хүсэлтэй дорноговьчуудын нүүдлийн жим өдгөө мартагдаж үлдсэн. Тэд нүүсэн, харин аж үйлдвэрийн паркийн ажил зогссон. Гэхдээ мөнгө нь дууссан. Харамсалтай нь, энэ бол олны мэдэх хоёрхон л жишээ. Нүдэн дээр мөнгөний тооцоо нь дууссан ч ажил нь эцэслэгдээгүй хамгийн дуулиантай төслүүд. 

 

Ийм хүн өнөөдөр Ерөнхийлөгч болчихсон та бидний алдагдсан эрх ашгийг хамгаалах нэрээр өөрийнхөө хүсэл сонирхлыг хаанчлахаар улайрсаар хоёр жилийг ардаа үдлээ. Дахиад хоёр жил, магадгүй улиран сонгогдлоо гэхэд нэмээд дөрвөн жил, хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг ашиглаж амжилттай улс төр хийж, Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд бүх насаараа та бидний эрх чөлөөг төрийн нэрээр булааж, хулгайлж, өөртөө хувьчилж авах боломжтой болно. Иймийн учир бид Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай асуух нь бүү хэл үг унагахгүй болтол нь эсэргүүцэх ёстой юм. 

 

Үүний тулд ердөө өнгөрсөн хоёр сарын турш болж өнгөрсөн мэдээллийн түүврийг эргэн харцгаая. Учир нь, тэрбээр өнгөрсөн хоёр сарын хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн фанат, харилцан зөвшилцөгч нь байсан. УИХ-аас боловруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй нэгтгэж, зангидан нэгэн багц хууль болгохоор өөрийн зүгээс хангалттай олон заалт бүхий төслөө өргөн барьсан. МАН ч эрх баригч хүчний хувиар уг төслийг нь нэгтгэх, зөвшилцөх ажлыг эхлүүлсэн. Тэр ч бүү хэл, энэ дагуудаа Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Үндсэн хуулиар зөвшилцөх ажлын хэсгийг даргалж, орлогч даргаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллахаар болсон. Энэ бол ердөө нэг сарын өмнөх шийдвэр. Гэтэл гэнэт Зөвшилцлийн ажлын хэсгээс шийдвэр гаргасан. Үүнийгээ мөн л “Шударга бус өөрчлөлттэй санал нийлэхгүй” гэдгээр тайлбарласан.

Уг гоё үгнийхээ цаана жинхэнэ утгаараа “Би хаан болмоор байна. Намайг хаан болгоод өг” гэдэг тулгалтыг хийсэн.

Түүнийг хаан болгохын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжих эсэхийг асуух ёстой ард нийтийн санал асуулгын дундуур “Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих үү, үгүй юу” гэсэн асуулт оруулах ёстой юм гэнэ ээ. Гэтэл УИХ ч, МАН ч энэ асуултыг нь зөвшөөрөх боломжгүй гэж үзэхтэй зэрэгцэн дээр хориг тавьчихаж байгаа юм. Мэдээж хориг бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. 

Гэхдээ Х.Баттулга гэдэг хүнийг Ерөнхийлөгчөөр сонгосны төлбөрийг монголчууд засаглалаараа эрх чөлөөгөөрөө төлж болохгүй. Бүр яасан ч болохгүй. Үүндээ тулах юм бол жинхэнэ утгаараа Ерөнхийлөгчийн албанаас нь харин огцруулахын тулд үзэл санаа үнэт зүйлээ нэгтгэх ёстой. Яагаад гэхээр тэрбээр хэзээ ч улстөрч байгаагүй. Зөвхөн бизнесмэн л байсан. Ардчилсан хувьсгал эхлэхтэй зэрэгцэн хамгийн их хожсон монгол хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр үнэ цэнтэй үйлдвэр, зочид буудлыг өөрийн болгосон. Тэр хөрөнгөтөн болж чадсан. Харамсалтай нь, тэрбээр өнөөдрийг хүртэл өөрийгөө монголчуудад өртэй бус харин өөрт нь Монгол Улс өртэй мэтээр бодож сэтгэж яваа. Угтаа бол Монгол Улс түүний хувьчлалаар авсан “Талх чихэр”, “Мах импекс”, “Баянгол” зочид буудал нь биш юм. Бүр цаашилбал ард түмний хандив тусламжийг авч босгосон Чингисийн хөшөө, одоо босгохгээд байгаа Майдар цогцолбор нь ч бүр биш юм. Монгол Улс бол гурван сая гаруй хүний эрх ашиг, амь амьдралын үнэ цэн, хүсэл тэмүүллээр бичигдэх ёстой тусгаар тогносон ардчилсан улс орон. Ийм байхад УИХ-ын нуран унаж буй нэр хүндээр барьцаалж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг далимдуулан Ерөнхийлөгчийн засаглалыг хуульчлуулахын төлөө Монголоо барьцаалахаа болино уу, Ерөнхийлөгч өө.

 

Бизнесийн шуналаа улс төрөөс татаж, Үндсэн хуулийн олгогдсон бэлгэ тэмдэг байх ёстой албан үүргийнхээ буулганд захирагдаж ажиллахыг хүсье. Чихэр өгөхгүй бол нулимсаараа айлгаж аав ээжийгээ дарладаг айлын эрх хүүхэд шиг аашлахаа больчих. Монголын ардчиллаас олж авсан хувь хүнийхээ эдийн засгийн эрх чөлөөндөө баярла. Хэн хүний хүсээд ч олж авч чадахгүй эдийн засгийн эрх чөлөөг танд олгосон Монголын ардчилалд таларх. Эс бөгөөс нийгмийн зөрчил хагарал таны атгаг санаанд зангидагдаж, задрахад бэлэн болчихлоо. Харамсалтай нь, энэ дунд төрийн хамгаалалтад багтсан та тайван үлдэж, харин жирийн иргэд амьд золиос болж амьдралаараа хохирно. Долоон сарын 1-нд дарга нар зугтаж, харин шударга бус улстөрчдийн шударга ёсны урианд итгэж хөөрсөн залуус эндэж, алдаж хоцорсон байдаг юм. Иймд ганц удаа Үндэсний эв нэгдлийн тэргүүн гэдэг энэ том хүндлэлд эзэн болчих. 

Үгүй ядах нь ээ, Ерөнхийлөгчийн засаглалтай дэлхийн улс орнуудаас ямар дарангуйлагчид төрж, яаж улсаа сүйтгэж байгааг олж уншихыг бод. Хавь ойрын тань хөгжөөн дэмжигчид нүдийг тань хаасан байж магадгүй юм. Иймд танд тус болох үүднээс цөөн ч болов хэдэн жишээг үргэлжлүүлэн тоочин дурдая. Алдаа гаргахаас тань сэргийлсэндээ шүү. 

“Ялагч бүгдийг авна” гэдэг ганц зарчим Ерөнхийлөгчийн засаглалд үйлчилдгийн дээр нэг хүний алдаа нийт улс орны алдаа эндэгдэл болон буудгаараа харгис хатуу авторитар дэглэмийг үүсгэсэн байх нь элбэг. Жишээ нь, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Азербайжан зэрэг улс орныг хар. Үл буулгах, үл өөрчлөх гэдэг эрх мэдлийн зарчим үйлчилдэг эдгээр улс орны Ерөнхийлөгчид өнгөрсөн 20 гаруй жилийн турш төрийн эрхийг барьж буй. Тэр хэрээр, авлига хээл хахуул, эрх мэдлийн төвлөрлөөс үүдэлтэй эдийн засгийн алдаатай бодлого ноёлж, иргэдийн хяналт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэгч нь байхгүй болчихсон. Мөн тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг далимдуулан энэхүү эрх мэдлээ олж авсан байх бөгөөд Албанийн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр далимдуулан өөртөө хэмжээгүй эрх мэдлийг олж авсан байдаг. Армен улс ч мөн ялгаагүй. Эцэг хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч нь өөрт ашигтайгаар хувиргаж дөнгөсөн. Кыргизстанд хууль тогтоох засаглал гэж байгаа ч Ерөнхийлөгчийнхөө шийдвэрт хориг тавьж чаддаггүй тийм л сул дорой парламенттай болчихсон. Хэрэв бүр зайлшгүй шаардлагатай гэж үзвэл ял авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, хаанчилсан он жилүүдийнхээ төлөөсөнд эрх чөлөө, эд хөрөнгөө хураалгасан дэлхийн улс орнуудын Ерөнхийлөгч нарын тухай мэдээ мэдээллийг сөхөж үз. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мюн Бак 15 жилийн хорих ял, Бразилийн Ерөнхийлөгч асан Луйс ИнасиоЛула ДаСилва 10 жил, Израилийн Ерөнхийлөгч Моше Кацав долоон жил, Аргентины Ерөнхийлөгч асан Карлос Менем долоон жил, Перугийн Ерөнхийлөгч асан Альберто Фужимори 25 жилийн хорих ял авсан гээд Ерөнхийлөгчийн засаглалтай, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тэлсэн улс орнуудын удирдагчид эрх мэдлээ хэтрүүлэн эдэлснийхээ төлбөрийг хэрхэн төлж байгааг хар, унш, судла. Тэгээд өөрийнхөө алхах гишгэгдэл, эцэс төгсгөлгүй эрх мэдлийн шуналаа хязгаарла, Ерөнхийлөгч өө. Ерөнхийлөгчийн дутуу хагас эрх мэдэлд хэрхэн дарангуйлж байгааг тань харах тусам эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй Монголын ард түмэн тантай хариуцлага тооцно гэдэгт улам бүр итгэж байна. Учир нь, монголчууд бол эрх чөлөөний мэдрэмжээрээ нэг хүнийг тахин шүтэх бурханчлалаас ангид үнэт зүйлтэй ард түмэн юм шүү. Тэд таныг өөрийн шунал хүслийн төлөө арга саам ашиглаж бойкотлох тусам тэд, бид эсэргүүцэх болно. Учир нь, эрх чөлөөний мэдрэмж хэзээд бурханчлалаас, хувь улстөрчийг тахин шүтэх хандлагаас ангид байдаг нь өөрөө гайхмаар том давуу тал юм, Ерөнхийлөгч өө.

 

Л.Пүрэв

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (66.181.179.236)
    Eniig bichsen maanag novsh chin bur medrel muutai yum bainshdee. Iim medrel muutai yum odoo Shar Hadand hevtku iim yum bicheed yavaad bhin. Ali esvel Shar Hadnaas 4g tei utas oltson iim yum bicheed maanagtaad baigaa yumuu? Cham shig uhaan muutai golognuud yaagaad Mongold parliamentiin zasaglal zohihgui g hicheegeed ch oilgohguildee. Mongoliin tuuhend yurn cham shig malnuudiig neg negeern tsaash n haruulj baij huchirheg baij chadsan yum. Odoo onoodroos ehleed cham shig nohoinuudiig tsaashn haruulaad yoronhiilogchiin zasaglaltai boloh heregtei.
    2019 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.31)
    Битгий солиор тэгээд чиний тэр элбэгдоржийн чинь үед монгол орон яаж өөдөлсөн юм элбэгдоржийг бодвол үгүй яадахдаа хийн хоолойн гэрээг нааштайгаар эргүүлэх гээл үзэж байна чи үхсэн дээ үмхий амаараа хуцаж байдаг юм ганцхан баттулга бүх юмны эүэн нь болчихоо юу муу хөгын бөгөөд хогын хорчин гуай элбэгдоржийн идсэн уусаныг бас хамт бичиж бай !!!! Ерөнхийлөгчийн засаглалтай байлаа гээд хэнийг дарамтлах гээд байгаан юм төрд шургалсан хулгайчилыг дарлах байтугай л дарамтлах хэрэгтэй за юу му усан толгойлсон хүн хог оо !!!ерөнхийлөгч өө дандаа харлуулна хар пиарчин
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Жанжаа өвөө (202.55.188.83)
    Хаагдвал таарна энэ сайт. Хаачаасай олон юм онхолдоод байгаа энэ мөнгөний сайтыг.
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • G (202.55.188.88)
    Hvzvvgvi hawiin bugsiig olon jil dolooj tsadsan gahai iim utaggui yum bichij suugaa
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • зочин (103.57.94.133)
    Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрчлөлтийг сайжруулах талаар өөрийн саналаа илэрхийлсэн.илэрхийлсэн илэрхийлсэн. Тэр саналд ард түмний хүсэл шингэсэн. Ерөнхийлөгч Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй.эрхтэй. Хүлээж авах эсэх нь УИХ-н эрхийн асуудал. МАН-ын ард түмний түмний санал асуулгад асуулгад тавьж байгаа асуудал ньбуруу.3 асуудлаа зөв тавих хэрэгтэй.
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • Иргэн А (37.201.214.48)
    Талх,архины 50н цаасаар Намууддаа санал өгөөд өлбөрч үхэхдээ таарсан толгой нь эргэж ,тархиа угаалгасан хар хувхайнууд ... Талх махны үйлдвэрээр,татвар төлөгч 1 номер болоод үзээрэй та нар ...
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • зочин. (203.91.115.250)
    Ямар ч ёсзүйгүй хэрүүлийн чанартай нийтлэл уншчихлаа. Ядаж л хуулийн наад захын мэдлэггүй хүн бичсэн юм уу.
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • IRGEN (202.126.89.146)
    ийм шуналтай хүнээр ерөнхийлэгч яах гэж тависан юм бэ худлаа монгол2 гэчихээд өөрөө жинхэнэ хужаануудтай нөхөрлөж долигнож их тэнгэрийн аманд байнга хүлээж авч дайлж цайлж монголын юу байдаг бүхнийг бариж долигнож байдаг гэж мэдэх хүмүүс ни яридагшдээ дэндүү шуналтай худалч хүн хаанчлах юм бол монгол улсыг дуусгах ни ойлгомжтой, дарангуйлж иргэдийн эрх чөлөөг боож боомилох ни хязгааргүй болох ни тодорхой тул ерөнхилөгчийн засаглалаас монгол хүн болгон сэрэмжлэх түн!!!
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
    • Жанжаа өвөө.
      Хохь чинь.. Бүгдийг чинь дарангуйлж байвал таарна
      2019 оны 09 сарын 24
  • буяа (66.181.160.99)
    ардчилал гээч иим завхарсан 2 новшиин али нэгииг сонго гээ биздээ монгол новш сонгосон. их хурал н баахан новшнууд яаж ииж бгаад дахин дахин сонгогддог новшнууд .жириин монголчууд яах ёстоиг яруу тодоор хэлээд ѳгѳѳч .
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • ЗӨВ (66.181.184.159)
    ЗӨВ
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
  • Бб (66.181.182.32)
    Баттлагыг огцруул. Тэр хэмжээгээ аль хэдийн давсан
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
  • Иргэн (202.21.108.196)
    Энэ лаларыг байгаа цагт улс өөдлөхгүй. Энүүнийг дэмждэг эргүү нар байгаа цагт хэзээч хөгжихгүй.
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Хохь нь чи ч бас адилхан эргүүнүүдийн нэг нь байлгүйдээ
      2019 оны 09 сарын 23
    • Хохь нь
      2019 оны 09 сарын 23
    • Zochin
      Ebe ta2-g bga tsagt uls oodlohgvi oodloochgvi harin cham shig mal bga tsagt hogjighvi chi ter Ebegiinhee daalgawaraar gutsaj yawaa blgvi de.erunhiilugchiin zasaglalig demjij bna.
      2019 оны 09 сарын 23
  • зөв (202.131.247.12)
    Зөв зүйл бичсэн байна 100 % дэмжиж байна Хуlгайч Баттулгын санаархлыг оркууд даанч ойлгохгүй худлаа монгол ялна гэж хашгирсаар энэ улс устаж үгүй болох аюул ойртож байгааг ойлгох хүн олон байгаасай
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
  • ганаа (66.181.185.36)
    Ийм юм бичиж байдаг мөн ч хөөрхийлтэй амьтан юм даа ном сайн уншаач ээ пүрэвээ хуулийн талаар мэдлэггүй мал юм аа хуулиа судлаачээ эргүү дагзаа
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.82.66.152)
    Баттулгад энэ хийсэн үг үйлдлийнх нь төлөө огцруулж хариуцлага тооцож дараагийн Еоөнхийлөгчид ингэж болдоггүй юм байна гэдгийг мэдрүүлэх цаг ирсэн.Ингэх зоригтой аавын хүү ээжийн охин байна уу.Хуулийн дагуу тууштай тэмцэл хийж ард түмэн огцруулдаг юм байна гэдгийг ч бас мэдрүүоэх цаг ирсэн байна үүнд нэгдэх хэрэгтэй шүү Монголчуудаа.Хэн дуртай нь дарга сайд ерөнхийлөгч болоод Монгол төрөөр тонлодог боллоо.Үүнд цэг тавья Монголчуудаа.
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    Браво, олон түмэн ойлгохын дээдээр ойлгож байгаа, Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын тухай мэдрэмж дэлхийн аль ч үндэстэн, ястныхаас өөр гэдэгтэй санал нэг байна. Яагаад гэвэл хүний, өөрийнхний дарангуйлал, түүнээс улбаатай харгислал биднийг ийм онцгой гэмээр мэдрэмжтэй болгосон. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол ЖДҮ-ийн луйвар үйлдэгдэхгүй гэдэгт хэн ч итгэхгүй ээ. Хөршүүдээс минь эхлээд том гүрнүүдийн сонирхол, шохоорхол, шуналд нэг хэсэгтээ "наад асуудлыг чинь манай Парламент шийддэг юм аа гэсэн хариулт" хэрэгтэй гэдгийг Монгол хүн бүр улам сайн мэддэг болсон.
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
  • ДАРАНГУЙЛЛААС АНГИД НИЙГЭМ (202.9.43.46)
    МОНГОЛЧУУД БҮГД УНШИЖ УХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. БИД СОНГОЛТЫН ӨМНӨ БАЙНА
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
  • нараа (202.9.43.233)
    өмхий муу новшийг ингээд маяглаж байхад нь бөөсөг рүү нь буудчих аавын хүү алга гэж үү гэж нэг сайтад бичсэн байна лээ.
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
    • Zochin
      Chi ooroo zolbin nohoind bariulaasai.
      2019 оны 09 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    8 цаг 17 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    8 цаг 22 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    12 цаг 46 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    15 цаг 1 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    15 цаг 9 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    16 цаг 30 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    17 цаг 56 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    18 цаг 9 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    18 цаг 30 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    18 цаг 41 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    18 цаг 51 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    18 цаг 57 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    19 цаг 9 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    19 цаг 30 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    19 цаг 34 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    19 цаг 35 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    19 цаг 40 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    19 цаг 45 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    2026-10-24
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    2026-10-24
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК