Тайландын Таттая хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 18-27-д болж байна. 85 дахь удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор долоон эмэгтэй туйванч өрсөлдөж байгаа юм. Тэмцээн ид дундаа орж буй энэ үед эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Ч.Нямзул, 64 кг-д Г.Анужин, 67 кг-д Э.Мөнхдөл нар дасгалаа өндөрүүлсэн бөгөөд одоогоор хамгийн өндөр амжилтыг Ч.Нямзул (7) үзүүлээд байна. Тэгвэл үлдсэн өдрүүдэд манай гол найдвар болох насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, залуучууд, оюутны ДАШТ-ий алтан медальт М.Анхцэцэг, дэлхийн цомын хошой аварга Э.Билэгсайхан нар хүч үзэх юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)