Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Алтанзул: УИХ-ын тарааж, ээлжит бус сонгууль явуулна гэсэн асуудал байхгүй. Бид хуульд захирагдах ёстой

2019-9-24
0
ЖИРГЭХ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан ард нийтийн санал асуулгыг ирэх аравдугаар сарын 30, 31-ний өдөр товлогдсон. Үүнтэй холбогдуулан ард нийтийн санал асуулга хэрхэн явагддаг талаар хуульч, судлаач, А.Алтанзултай ярилцлаа.


-Ерөнхийлөгч Х.Баттулга ард нийтийн санал асуулгаар төрийн удирдлагын хэлбэрийг иргэдээс асуух саналаа УИХ-д хүргүүлсэн. Ард нийтийн санал асуулгаар засаглалын хэлбэр асууж болдог юм уу. Ерөнхийлөгчийн энэ үйлдэл Үндсэн хууль зөрчсөн гэж зарим хуульчид байр сууриа илэрхийлж эхлээд байна?

-Хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд ард нийтийн санал асуулгад асуудал оруулах эрхтэй субъект нь Ерөнхийлөгч мөн. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа энэ процесст төрийн удирдлагын хэлбэрийг сонгох тухай асуудал оруулах эрх байхгүй. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах анхдагч төсөлд төрийн удирдлагын хэлбэрийг өөрчлөх асуудал тусгаагүй. Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Эдгээр хуулиудад төрийн удирдлагын хэлбэрийг өөрчлөх болбол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр биш шинэ Үндсэн хууль батлагдаж байгаа тохиолдолд энэ процесс явагдах ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь бүтцэд халдахгүй гэж заачихсан. Тиймээс парламентын засаглалтай байх эсэх нь суурь бүтэц, үзэл баримтлалын асуудал шүү дээ. Энэ асуудлыг Ерөнхийлөгч өөрөө санаачилж, асуудал оруулах эрхгүй.

Мөн “Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрхийг өргөтгөх, хязгаарлах, эрх хэмжээг нэмэгдүүлэх талаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах, санал өгөхгүй” гэж заасан. Учир нь төрийн удирдлагын хэлбэрээр санал авна гэдэг нь өөрийн эрх хэмжээг өргөтгөх агуулгаар яригдаж байгаа юм. Тиймээс төрийн удирдлагын хэлбэрийг солих асуудлаар Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд санал оруулах эрхгүй бөгөөд хууль зөрчиж байна гэж үзэж байна.

-Ард нийтийн санал асуулга явуулах бэлтгэл ажлыг хэрхэн хангах ёстой юм бэ. Ялангуяа, мэдээллээс хол байдаг иргэдийн хувьд шүүн тунгаахгүйгээр санал өгөх үү гэдэг асуудал бий?

-Манай улсад ард нийтийн санал асуулга явуулж байсан практик байдаггүй. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процесс хоёр саналтай нэг асуудал боловч энэ нь өөрөө 30 орчим заалттай. Заалт, зүйлт бүрийг ард нийтийн санал асуулгаар асуух нарийвчилсан зохицуулалт байхгүй. Гуравдугаарт, зүйл, заалт бүрийг асуух боломжгүй. Мөн хуулийн төслийн мэдээлэл одоог хүртэл олон нийтэд нээлттэй биш байна. Уг нь иргэд зүйл, заалт бүрээр нь уншиж танилцаж байж төслийг дэмжих эсэхээ шийднэ шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зүйл, заалт бүрээр нь ойлгоно гэвэл дундаж боловсролтой хүнд ч ахадна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэлэлцүүлгээс иргэд мэдээлэл авах боломжтой. Гэхдээ төлөвлөгөөтэй байхгүй бол тэр бүр мэдээлэл иргэдэд хүрч чадах эсэх нь эргэлзээтэй. Нэмэлт, өөрчлөлт орох 30 орчим зүйл, заалтыг тайлбарлаж байж үүний үндсэн дээр хүмүүс сонголтоо хийх ёстой.

-Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал уначихвал яах вэ. Санал асуулгад сонгууль өгөх насны бүх иргэн оролцох уу?

-Тийм. Ард нийтийн санал асуулга авах хуулийн дагуу явагдах ёстой. Ард нийтийн санал асуулга явуулахын үр дүн нь юу вэ. Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 50+1 буюу олонх нь зөвшөөрвөл тухайн нэмэлт, өөрчлөлтийг шууд батлагдсанд тооцдог. Хэрэв энэ хувьд хүрч чадахгүй бол уг төслийг хааж, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Үндсэн хууль хэвээр үлдэнэ гэсэн үг. Мөн үүнээс хойшхи найман жилийн хугацаанд Үндсэн хуульд гар хүрэх процесс үүсэхгүй. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн үед зарим дүүрэгт ирц нь хүрээд заримд нь хүрдэггүй асуудал гардаг. Хэрэв иргэд санал асуулгын үеэр очиж саналаа өгөөгүйн улмаас ирц нь хүрээгүй бол “иргэд дэмжихгүй байна” гэсэн агуулгаар тайлбарлагддаг. Тухайлбал, “Ард нийтийн санал асуулгад иргэдийн олонх нь оролцоогүй бол санал асуулгыг хүчингүйд, санал асуулгад оролцогчдын олонх нь татгалзсан санал өгсөн бол уг хуулийг батлаагүйд тооцно” гэж заасан байдаг юм.

-Ард нийтийн санал асуулгын суур нь одоогийн хуультай хэр зохицож байна вэ?

-Хууль зөрчсөн асуудал байхгүй гэж харж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийгээд ард нийтийн санал асуулга явуулж байна. Процессын хувьд алдаа харагдахгүй байгаа юм. Хамгийн гол нь томьёоллын асуудал дээр Үндсэн хуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дэмжигдэх үү, үгүй юу гэдгийг сонгоно. Гэхдээ 30 орчим заалтын томьёоллыг иргэд мэдээд зүйл, заалт бүрээр нь асуугаад явах юм уу гэхээр боломжгүй. Ийм жишиг байхгүй. Үүн дээр иргэд хэр зэрэг мэдлэг, мэдээлэлтэй байх үр дагаврыг нь хэр зэрэг ойлгоод дэмжинэ, дэмжихгүй сонголтыг хийх нь эргэлзээтэй байна. Түүнээс процесс нь хуулийн дагуу явагдаж байна.

-УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүйгээр цаашид үргэлжлүүлэх магадлал өндөр байна. Яг энэ чигээр ард нийтийн санал асуулгыг явуулбал яах бол. Та урьдчилсан прогнозоор юу гэж харагдаж байна вэ?

-Судлаачийн зүгээс харахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлэг хийсэн нь дээр гэж бодож байсан. Гуравдугаар хэлэлцүүлгээр томьёоллын хувьд улс төрийн нам эсвэл гишүүд өөрсдөө тохиролцоод хийх боломжтой байсан. Гэтэл шууд ард нийтийн санал асуулга явуулж байгаа нь хариуцлагаас зугтаж байна уу гэж харж байгаа. Хууль хэлэлцэж байх хугацаанд зөвшилцөх процесс явагдаж байгаа нь ажиглагдаагүй гэж дүгнэсэн. Үүнээс гарах арга замаа ард түмнээс асууна гэсэн нэрийн дор асуудлыг үргэлжлүүлж байна. Ард түмнээс асууж болно л доо. Энэ бол маш чухал зөвшилцөл. Гэхдээ ард түмэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой зүйл, заалтын агуулга, үр дагаврыг нь мэдэхгүйгээс болоод өөрийн чухал эрхийг дордуулсан нөхцөл байдал бий болгочих вий. Уг нь мэргэшсэн парламентын гишүүн, улстөрчид нь үндэсний нийтийн эрх ашгаа бодолцсон бол өнөөдөр ийм асуудалд хүрэхгүй л дээ.

-Зарим гишүүд УИХ-ыг тарааж ээлжит бус чуулган явуулах ёстой. Уг сонгуулийг ард нийтийн санал асуулгатай явуулбал ирц илүү бүрдэхээс гадна төсөвт хэмнэлттэй гэж тайлбарлаж байна. Энэ асуудал боломжтой юу. Та хуулийн үндэслэлээр тайлбарлаж өгнө үү?

-Үндсэн хуулийн нээмлт, өөрчлөлтийн хүрээнд ард нийтийн санал асуулгатай холбоотой асуудлаар УИХ-ыг тараах, эсвэл төрийн удирдлагын хэлбэрийг өөрчлөх асуудал огт хамааралгүй. Магадгүй УИХ тараах асуудлыг өөрсдөө санаачлах асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ процесст хамаарахгүй. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд явагдах ёстой. Гэнэтийн шийдвэр, гэнэтийн томъёолол хийхийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиар хориглочихсон. Төсөлд байхгүй шинээр зүйл, заалт нэмэхийг хориглодог юм. Тиймээс УИХ-ын тарааж, ээлжит бус сонгууль явуулна гэсэн асуудал байхгүй. Бид хуульд захирагдах ёстой.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (203.91.115.41)
    Энэ мэтийн Цагаан солиотой, хуульчийн дипломтой хоосон толгойтой солиотонгууд Монголоор дуурэн, хол очиж хуцалд
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    Энэ мэтийн Цагаан солиотой, хуульчийн дипломтой хоосон толгойтой солиотонгууд Монголоор дуурэн, хол очиж хуцалд
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • ах (103.229.120.106)
    элийрэгч нэгэн
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • mgl (202.126.89.206)
    ene haanahiin hen geech balai avgai garaad irvee uruvdmuur amitan bndaa
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.142.183)
    t1
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    bitgii hudlaa buraad bai chi, huuli baihgui ch geh shig…baij l baigaa shdee, 51 % zurval geed …hudlaa huulch
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • zochin (150.129.143.137)
    Ene bid hoeriin meddeg gej yu baihav dee bas neg tsetserhegch
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • зочин (203.6.176.27)
    Бас л нэг хоосон цэцэрхэгч байна даа. нийтийн санал асуулга явуулж яах юм, тодорхойгүй бол эхлээд тодорхой болгоод санал асуулга явуулах хэрэгтэй шүү дээ.
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.39.41)
    чамд ямар хамаатай юм бэ?
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    1 цаг 13 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 34 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 39 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 44 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 9 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    20 цаг 11 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 14 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    21 цаг 52 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    22 цаг 8 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    22 цаг 29 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    22 цаг 32 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    23 цаг 33 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 43 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК