Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Мөнх-Эрдэнэ : “Global Investor” сургалт таныг гадаад зах зээлд хөтөлнө

2019-9-24
0
ЖИРГЭХ

Голомт банк “Global Investor” арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулсан билээ. Хөрөнгийн зах зээл сонирхогч, хөрөнгө оруулагчдад зах зээлийн нөхцөл байдал, шинэ мэдээ мэдээлэл болон хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг олгодог тус арга хэмжээний талаар Голомт банкны ахлах дилер Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


 

-Энэ удаагийн арга хэмжээний онцлог юу байв?

-Гадаад худалдааны дайн ид өрнөж байгаа энэ цаг үед Хятадын санхүүгийн зах зээлд ажиллаж буй Данийн Саксо банкны Хятадын арилжаа хариуцсан захирал болон Чикагогийн Мерчант Бирж Группын итгэмжлэгдсэн илтгэгч нар ирж “Гадаад худалдааны дайн ба алтны ханш”-ийн талаар илтгэл тавьсан нь хамгийн онцлог байлаа. Тэдний байр суурь, дүгнэлтийг сонссон нь хүрэлцэн ирсэн хүмүүст шинэ соргог мэдээлэл болж чадсан болов уу гэж бодож байна.

-Арга хэмжээний үеэр “Гибрид хадгаламж”-ийн амжилтын тухай танилцуулж байсан. Харилцагчид хадгаламж дээрээ өндөр хүү авсан тухайгаа ярьсан. Энэ талаар тодруулбал?

-Тийм ээ. Гадаад худалдааны дайнаас үүдээд сүүлийн нэг жилийн хугацаанд алтны ханш хамгийн ихдээ 30 хувиар өссөн. Тодруулбал сүүлийн 6 сарын дотор гэхэд л 21 хувиар өссөн байна. Гибрид хадгаламж бол алт, хувьцаа гэх мэт гадаадын санхүүгийн зах зээлд арилжаалагдаж буй хэрэгслийн ханшаас хамаарч хүү нь бодогддог хадгаламж юм. Жишээ нь 6 сарын өмнө алтны ханш 1,275 байхад ханшийг “өсөх” таамаглалтайгаар хадгаламж нээсэн харилцагч өнөөдөр 21 хувийн хүүг 6 сар хугацаандаа авна гэсэн үг. Жилээр тооцвол 40 гаруй хувийн хүүтэй хадгаламж хийжээ гэсэн үг. Харин энгийн хугацаатай 6 сарын хадгаламжийн хүү 12 орчим хувь байгаа юм.

-Тэгэхээр ийм өндөр хүүг харилцагчид үнэхээр хүртсэн гэсэн үг үү?

-Алтны гибрид хадгаламжаас хамгийн өндөр хүү авсан харилцагч маань жилийн 34 хувийн хүү хүртсэн. Хамгийн бага нь 15 хувь. Дунджаар 26 хувийн хүү авсан байна. Энд нэг зүйлийг заавал хэлэх ёстой. Хадгаламж бүхэн ийм өндөр хүүтэй байж чадахгүй. Хэрэв ханшийн таамаглал биелэхгүй бол хүүгүй болох эрсдэл бий. Бид өнгөрсөн жил хагасын хугацаанд алтны гибрид хадгаламжийг харилцагчдадаа 4 удаа санал болгосон. Үүний нэгт нь бидний таамаглал биелээгүй. Харин гуравт нь маш сайн буюу давж биелсэн. Хамгийн эхний тохиолдолд хадгаламж хийгээд дахиж хадгаламж хийгээгүй харилцагч ямар ч хүүгүй үлдсэн бол дөрвөн удаа хадгаламж хийсэн харилцагч эцсийн нийлбэр дүнгээрээ энгийн хадгаламжийн хүүнээс хоёр дахин их хүү авсан. Иймд уг хадгаламжаас ашиг хүртье гэвэл “тэвчээр” хэрэгтэй. Мэдээж бид таамаглалыг зөв хийхийн тулд бүх хүчээ гарган ажилладаг. Гэвч ерөнхийлөгч Трамп хэзээ ямар утгатай жиргээ хийж ханшийг яаж орхихыг таамаглахад маш хэцүү. Жишээ нь өнгөрсөн жил гадаад худалдааны дайнаас үүдэн хувьцааны ханшийг таамаглахад үнэхээр хүнд байсан. Оны эхний хагаст нээсэн хувьцааны гибрид хадгаламжуудын хүү бага байсан бол хоёрдугаар хагаст нээсэн хадгаламжууд 25-35 хувийн хүү авсан байх жишээтэй. Энэ нь өнөө л гадаад худалдааны бодлогын тодорхой бус орчноос үүдэлтэй урт хугацааны шийдвэр гаргахад хэцүү байсантай холбоотой. Харин одоо бол өөр. Трампын тааварлашгүй жиргээнүүд, огцом үг хэл, хурц ааш авир дундуур бид жил хагас явсны эцэст “ер нь ийм тодорхой бус орчинд харилцагчийг хэрхэн ашигтай гаргах вэ?” хэмээх асуултад хариулахуйц стратеги, тактикийг амжилттай боловсруулж хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ маань ч үр дүнгээ ч өгч байгаад бид их баяртай байгаа. Цаашдаа илүү их ашгийг гадаад зах зээлээс хүртэж харилцагчдадаа өгч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

 

-Гадаад зах зээлээс ашиг олох боломж өргөн байгаа ч эрсдэл их байдаг. Аль гарц, арга аргачлал нь оновчтой юм бэ?

-Тийм ээ. Маш өргөн боломж бий. Би саяхан өөрийн хувийн маржин арилжаа /өөрт байхгүй мөнгийг брокероосоо зээлж аваад арилжаа хийхийг хэлнэ/ дээрээ 20-ийн хөшүүрэгтэйгээр газрын тос авчихсан явж байлаа. Гэтэл өнгөрсөн бямба гаригт Саудын Арабын газрын тосны компани халдлагад өртсөн. Ингэснээр дэлхийн газрын тосны нийт нийлүүлэлтийн 5 хувь зогсонги байдалд орсон. Энэ даваа гаригийн өглөө зах нээгдэхэд ханш оргил үедээ 15 хувиар өссөн. 20-ийн хөшүүрэг гэхээр би өөрт байгаа мөнгөнөөсөө 19 дахин их мөнгийг брокероосоо зээлээд газрын тос авчихсан гэсэн үг.  Өглөө 06:05 минутад арилжаагаа хартал мөнгө маань цэврээр 2 дахин нугарсан байв. Би ч хангалттай гэж тооцоод WTI төрлийн газрын тосны үнэ 61-тэй байхад арилжаагаа хааж ашгаа авсан.

 

Ханш дараа нь 59 хүртэл унана лээ. Ингээд сонсохоор яах аргагүй шунал хөдөлж байгаа биз. Гэтэл ханш эсрэгээр унасан байвал яах вэ? 2018 оны хавар Facebook-ийн ханш нэг өдөрт 20 хувиар унасан. Шалтгаан нь ердөө орлогын хэмжээ нь шинжээчдийн таамаглалд хүрээгүйтэй холбоотой.

 

Орлого нь өмнөх улирлаасаа өссөн үү гэвэл өссөн. Гэвч шинжээчдийн таамаглалд хүрээгүй. Энэ үед 20-ийн хөшүүрэгтэй Facebook-ийн хувьцаа авчихсан байсан бол дуусах нь тэр. Бүх мөнгөө алдана. Учир нь ханш өсөхөд ашиг чинь 20 дахин хурдан өсөхтэй адил ханш унавал алдагдал чинь 20 дахин хурдан нэмэгдэнэ. Хамгийн аюултай нь ханш унахаар танд мөнгө зээлсэн брокер өөрийн зээлсэн мөнгийг буцаан авахын тулд таны хувьцааг хүчээр шууд зарна. Ингээд та алдагдлаа хүлээгээд гарахаас өөр гарцгүй. Үүнийг “маржин колл“ гэнэ. Ингэж мөнгөө алдсан хүмүүс Монголд маш их бий. Миний мэдэхийн 120 сая төгрөгийг 5 минутад алдсан хүнтэй би уулзаж байсан. Иймээс гадаад зах зээлээс ашиг олъё гэвэл эхлээд сурах юм их бий. Бас оновчтой гарц, арга, аргачлал маш чухал. Хэцүү гээд бид гадаад зах зээлийг мэдэхгүй чигээрээ орхиж болохгүй. Дэлхий даяарчлагдаж байхад бид дангааршаад суугаад байж болохгүй. Иймээс эхлээд тодорхой эрсдэл гаргаад суралцаж эхлэх нь нь чухал. Иймд Голомт банк харилцагчдадаа зориулаад 10-р сараас эхлэн “Global Investor” сургалтын хөтөлбөрийг эхлүүлэх гэж байна.

“Global Investor” сургалтын хөтөлбөр гэхээр та бүхэн хичээл орно гэсэн үг үү?

Тийм ээ. Манай хамт олон харилцагчдадаа зориулаад тогтмол хичээл орохоор төлөвлөсөн. Гэхдээ энэ хичээл нь их сургуульд заадаг шиг онол, тоо, томъёо төдийлөн их ярихгүй. Харин зах зээлийг хэрхэн томоор нь зөв харж сурах, санхүүгийн зах зээл хоорондын уялдаа холбоог яаж зөв ойлгох, хувьцааны үнэ, түүхий эдийн үнэ, валютын ханшид голчлон нөлөөлдөг чухал хүчин зүйлс юу байдаг гэх мэт мэдэх ёстой чухал зүйлсийг заана. Үүний зэрэгцээ хувьцааны анализ хийх суурь шинжилгээний аргачлалууд болон техник шинжилгээний үндсэн мэдлэгийг олгоно. Мөн дан ганц сургалт хангалтгүй. Харилцагч маань бодитоор шийдвэр гаргаж хөрөнгө оруулалт хийх ёстой. Ингэж байж зах зээлтэй илүү ойртож, юу болоод байгааг нь биеэр мэдэрч, илүү туршлагатай болно. Бид ч харилцагчид болон сургалтад оролцогчдоо мэдээлэл, судалгаагаар тогтмол хангана. Тэгэхээр сургалтын хөтөлбөр маань мэдлэг ба туршлагыг зэрэг олгоно. Эцэст нь хэлэхэд хувьцаанд хөрөнгө оруулахаасаа өмнө оюундаа хөрөнгө оруулах хэрэгтэй юм.

Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл?

70127676, 99664477 дугаарт холбогдож бүртгүүлнэ. Утсаар бид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Баярлалаа, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж буй Голомт банкны хамт олон та бүхэнд ажлын амжилт хүсье!

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    6 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    1 цаг 25 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    3 цаг 14 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    14 цаг 55 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    15 цаг 1 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК