Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аудитаар 12 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлжээ

2019-10-03
0
ЖИРГЭХ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны  өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9,3 их наяд тэрбум төгрөгт, нэгдсэн төсвийн зарлага 9,3 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 0.09 хувьтай тэнцсэн байна. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагддаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын багцын 90 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит 9 аж ахуйн нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй 9 төслийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. 

Үргэлжлүүлэн тус Байнгын хороонд харьяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн болон гүйцэтгэлийн тайланд хийсэн аудитын талаар Монголын Үндэсний аудиторын орлогч, тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 5 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн. Аудитаар илэрсэн 0.1 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 4 зөвлөмж, 1 албан шаардлага хүргүүлсэн.

Улсын Их Хурлын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” гэсэн санал, дүгнэлт өгсөн. Аудитаар 0.5 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 0.1 тэрбум төгрөгийн бүртгэл тайлагналын алдааг залруулан, 0.4 тэрбум төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 3 зөвлөмжийг хүргүүллээ.

Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 17 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн байна. Аудитаар 12.0 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 8.9 тэрбум төгрөгийн алдааг залруулан, 1.2 тэрбум төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 27 зөвлөмж, 1.2 тэрбум төгрөгийн акт тогтоож, 0.7 тэрбум төгрөгийн албан шаардлагыг хүргүүлсэн гэж байлаа. 

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгүуллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 93 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 81 байгууллага аудитад хамрагдсан байна. Аудитаар 15.5 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 10.2 тэрбум төгрөгийн алдааг залруулан 30.0 тэрбум төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 128 зөвлөмж, 2.3 тэрбум төгрөгийн 62 албан шаардлагыг хүргүүлсэн байна. Харьяа байгууллагуудаас Стандарт, хэмжил зүйн газар, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны санхүүгийн тайланд “Хязгаарлалттай”, Говь-Алтай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст “Сөрөг” санал, дүгнэлт өгсөн. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн  гэдгийг тэргүүлэх аудитор танилцуулгадаа онцлов. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 14 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн. Аудитаар 5.5 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 5.3 тэрбум төгрөгийн алдааг залруулан, 77.8 сая төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 21 зөвлөмж, 79.8 сая төгрөгийн 5 албан шаардлагыг хүргүүлэв.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 2 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж "Зөрчилгүй" санал, дүгнэлт өгсөн. Аудитаар 0.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 0.1 тэрбум төгрөгийн алдааг залруулан, 26.4 сая төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 4 зөвлөмжийг хүргүүлсэн. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн гэдгийг тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжив.  Энэ талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  Н.Амарзаяа Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд  танилцуулахаар тогтлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.57.93.96)
    naadxaas chin iluu yum baigaa daa er hi unen bol unen baix xeregtei unuudu8r mongol said darga nar ni bugd avligad idegdchixsen ene bol 90 onoos uudeltei terneesee bolood bux mongolchuud xulgai ch ner zuusen odoo bur xar tamxixi zuuvurlusun xuuxed xuchindsen ene bugded naad muusain uix in gishuud said darga nar chin xolbootoi yum bishuu tiim bish bol arga xemjeegee changatmaar yum yamar ch xund iim bodol turn biz dee
    2019 оны 10 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    1 цаг 29 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    6 цаг 32 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    8 цаг 2 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    8 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    8 цаг 40 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    9 цаг 0 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    9 цаг 14 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    9 цаг 53 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    10 цаг 7 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    10 цаг 18 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    10 цаг 30 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    10 цаг 30 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    10 цаг 33 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    11 цаг 0 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    11 цаг 3 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    11 цаг 3 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    11 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Өчигдөр 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК