Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Е.Даваасүрэн: Хүн шиг амьдрахыг харуулахыг зорьсон нь “МАМ” киноны онцлог

2019-10-05
0
ЖИРГЭХ

“Хамба” фильм , “Событ” продакшн , “Рояль мюзик”, “Номадиа” пикчерсийн уран бүтээл “МАМ” кино аравдугаар сарын 11-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Түгшүүрт аймшгийн төрөл жанрын энэхүү киноны гол дүр дээр ажилласан Е.Даваасүрэнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.  


-Монголын кино урлагт шинэ залуу гарч ирж байгаа жүжигчдийн нэг нь та. Энэ дүр таны анхны дүр үү?

-“МАМ” кино миний тав дахь уран бүтээлийн дүр. Анх “Анги” телевизийн олон ангит кинонд анхны дүр дээрээ ажиллаж байсан. Дараа нь “Ноход”, “Хүний цаана”, “Цуурхал” зэрэг уран бүтээлд тоглосон.

-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгосон бэ? 

- Би Эрдэнэт хотод төрж өссөн. Сурагч байхаасаа л  урлагийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог байлаа, манай үеийнхэн сайн мэднэ. Найзуудаараа хамтлаг хүртэл байгуулж байлаа. Ер нь урлагт дуртай хүүхэд байсан даа. Жүжигчин болох нь миний багын мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээж явна. КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөөд одоо найзуудтай хамтран “Событ фильм” студийг байгуулаад кино урлагийн салбарт ажиллаж байна даа.

-Яг тэр жүжигчин шиг болно гэж бодож байв уу?

-Анх жүжигчин л болно гэсэн гэнэн дэврүүн мөрөөдөл л байсан. Харин сургуулиа төгсөөд жүжигчин болсноос хойш тийм бодол төрж эхэлсэн.

-Ямар?

- УДЭТ-ын   жүжигчин С.Болд-Эрдэнэ. С.Болд-Эрдэнэ ахыг олон сайхан дүр  бүтээсэн гайхалтай уран бүтээлч гэж боддог.

Яагаад “МАМ” гэж нэрлэх болсон юм бол?

-Киноны нэрийг ерөнхий найруулагч Б.Ганболд ах өгсөн. “МАМ” гэдэг нь үлгэр домгийн шумнус гэсэн утгатай. Энд нэг хөгжилтэй зүйл хэлэхэд нэг үзэгч маань” ээж минь намайг загнахаараа яадаг мам бэ гэдэг байсан, одоо мам гэж юу байдгийг энэ киноноос л харъя даа” гэсэн байсан. Энэ бол монгол үг. Маам, мама гэхмэтээр уншиж ойлгоод байгаа хүмүүс “Монгол хэлний хуучин үгийн толь” номноос харах боломжтой.

-Киноныхаа талаар товчхон ярьж болох уу?

-"Номадиа" пикчерс, "Хамба" фильм студи, "Событ" фильм, "Рояаль" мюзик хамтын уран бүтээл “МАМ” УСК 7-р сараас эхлэн  зураг авалт  хийгээд одоо эвлүүлэг дуусч, 10-р сарын 11-нд нээлтээ хийх гэж байна. Киноны товч агуулга гэвэл үйлийн үрийн тухай. “Чи энэ насандаа  хэрхэн яаж амьдрана, тэр үйлийн үр чинь  хэзээ нэгэн цагт өөрт юм биш гэхэд үр удамд  чинь ирнэ,  сайн ч бай муу ч бай үйлийн үрээс зугтаах аргагүй” гэсэн агуулгыг харуулсан.

Киноны дууг реппер Гинжин дуулсан нь анхаарал татсан?

-Гинжин бол энэ цаг үеийн сайн уран бүтээлчдийн нэг. Дуу уран бүтээлийг нь сонсдог бүхэл бүтэн үе байна. Кионы дуун дээр хамтран ажиллах болсон шалтгаан нь Гинжингийн уран бүтээлчийн характер, онцлог нь манай кинотой тохирохоор санагдсан тул хамтран ажиллах санал тависан. Манай саналыг сайхан хүлээн авч “Үхэл төгсгөл үү?” нэртэй дуугаа хийсэн. Дууны нэр, үг агуулга нь яг л “МАМ” киноны гол санаа болох үйлийн үрийн тухай юм. Хэн нэгэн үхлээ гээд бүх юм дуусчихгүй, хийсэн үйлийн үрээ өөрөө эдлээд зогсохгүй үе удамд нь хүртэл дамждаг гэсэн санаатай. Үг нь энгийн, хийц хэлбэр нь орчин үеийн сонсогчдын сонирхдог хэв маягтай “гоё” дуу болсон. Клипний зураг авалтыг киноныхоо уур амьсгалтай ойртуулж хийсэн.

-Таны ажилласан дүрийн онцлог юу байв? Өөр ямар жүжигчид кинонд оролцсон бэ? Дүр сонголтын тухайд...

-Дүр сонголт дээр “Хамба фильм” студийн продюсер Д.Золзаяа эгч ажилласан. Би "Событ фильм” студид харьяалагддаг. Дүрийн хувьд гэвэл өмнөх ажиллаж байсан дүрүүдээс ялгаатай.Түгшүүрт аймшгийн төрлийн хувьд ч гэсэн анх удаа ажиллаж байна. Миний дүр сэтгэлзүйн дарамттай, түгшүүрт далдын айдастай түүнийгээ бусдад илэрхийлэхэд зөрчилтэй учраас олон зүйлийг дотроо бодож тоглох хэрэгтэй байсан. Энэ дүр надаас жүжигчний хувьд сэтгэлзүй, бие махбодийн аль аль талаасаа өндөр шалгууртай,   ур чадвар шаардсан сорилт болсон. Найруулагч Тука ах надад маш их зүйлийг зааж зөвлөж, сургуулилт хийж, шаардлагаа ч өндөр тавиж хамтран ажилласан. Төрийн соёрхолт МУ-ын Гавъяат жүжигчин  Ц.Төмөрбаатар, СТА Л.Эрдэнэ-Очир, УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж, мөн манай “Событ фильм” студийн жүжигчин Б.Пүрэвдорж, залуу жүжигчин О.Золжаргал,  ВГИК-ийн жүжигчний ангийн оюутан Т.Дашсурмаа гээд ахмад дунд шинэ залуу үе үеийн уран бүтээлчидтэй хамтдаа ажиллалаа.

Найруулагчийн тухайд юу хэлэх вэ?

Найруулагч Тука ахын уран бүтээл кинонуудыг өмнө нь мэддэг, өөрийн гэсэн өнгө төрхтэй, драм киног сайн хийдэг найруулагч гэж бодож явдаг. “Улаан дөрвөлжин”, “Орхидос”, “Хоёр амь” зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн кино хийсэн. Тэр мундаг найруулагчийн уран бүтээлд тоглоно гэдэг нэг талаасаа асар их үүрэг хариуцлага тул сандарч байсан. Нөгөө талаасаа их урам авсан. Тука ахыг асар туршлагатай уран бүтээлч юмаа гэдгийг нь өдөр бүр зургийн талбайд мэдэрдэг байсан. Жүжигчидтэйгээ маш их тулж ажилладаг. Зохиол задлахаас эхлээд ширээний уншлага, зааварчилгаа өгөх, зарим тохиолдолд өөрөө тоглож үзүүлэх гээд ур чадвар, туршлагыг нь үнэхээр бахархсан.

-Киног багийн ажиллагаа гэж хардаг. Та бүхний хамтарсан баг хэр гар нийлж ажилласан бол? Энэ бүхэн нь мэдээж уран бүтээлийн чанарт нөлөөлдөг байж таарна.

Тэр мэдээж хэрэг. Манай хамтрагчид болох “Номадиа пикчерс”, “Хамба фильм” студи, “Событ фильм” студи, “Роял мюзик” продакшн бүгд бүх уран бүтээлчид, арын албаныхан сэтгэл зүрхээ нэгтгэн ажиллаж чадсан. Одоо ч ажиллаж л байна. Кино бэлэн болмогц дуусчихдаг ажил биш. Бид газар нутгийн онцлог, зураг авалтын талбайн хувьд тохирч байсан учраас Булган аймгийн Хялгант тосгонд очиж зураг авалтаа хийсэн. Киноны нэг л хэсгийг авахад кино багийнхнаас гадна  мэргэжлийн байгууллагууд, жирийн ард иргэдийн туслалцаа хөдөлмөр ч бас шингэдэг. Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн засаг дарга Б.Ууганбаяр, Гал түймэр унтраах 50-р анги, Цагдаагийн хэлтэс, дунд сургуулийн захиргаа, багш, ажилчид гээд олон хүн өөрсдийн нөөц боломжоороо тусалж оролцсон.  Тэр бүгдэд маш их баярлалаа гэдгийг одоо ч бас хэлье. Хэдийгээр хамтын хөдөлмөр ч гэсэн ял гавъяаны аль аль нь найруулагч үүрч явдаг, бүтэн багийг удирдан толгойлж явна гэдэг маш том хариуцлага байдаг. Найруулагч Тука ах энэ үүргээ үнэхээр сайн мэддэг бас сайн гүйцэтгэж чаддаг юм билээ.

-Түгшүүрт аймшгийн киноны төрлөөр Монголд гарсан уран бүтээл цөөн байх?

-Миний мэдэхийн цөөхөн. Бид уран бүтээлчдийнхээ хувьд кино урлагийн бүхий л төрөл жанраар уран бүтээл хийж өөрсдийгөө сорьж, нөгөө талаас үзэгчдэд сайн бүтээл үзүүлэхийг хичээж явах учиртай. Тиймээс бид “МАМ” гэдэг киног түгшүүрт аймшгийн төрлийг сонгож хийсэн нь бас нэгэн алхам урагшилж, алдаж онож, суралцаж яваагийн илэрхийлэл боллоо гэж бодож байна.

-Уран бүтээлчдийн хувьд нэг бүтээлээр хязгаарлагддаггүй. Дараагийн уран бүтээл мэдээж бий байх?

-Тийм ээ. Дараагийн уран бүтээлээ хийж гаргах төлөвлөгөө гаргаад явж байгаа. Зохиол нь гараад дууссан. “МАМ” киноны  дараа ирэх хавраас зураг авалт нь эхлэх болов уу гэсэн төлөвтэй байна.

-Монголын кино урлагийн салбар олон бүтээл нээлтээ хийж байна. Үүнийгээ дагаад өрсөлдөөн бий болох байх. Жүжигчин, хувь хүний хувьд кино урлаг манайд хэр хөгжиж байна вэ?

-Энэ бол кино урлагийн салбарын өөрийнх нь хөгжил явж л байгаа асуудал. Олон кино гарч байна. Зарим нь үүнийг зөв гэдэг. Өөр нэг хэсэг нь буруу гэдэг. Миний хувьд зөв. Олон киноны өрсөлдөөн дундаас чанаржина. Үзэгчид шилж үздэг болж байна. Алдсан нь  алдаан дээрээ суралцаад явах байх. Тэгэхээр хувь хүнийхээ хувьд хэлэхэд олон уран бүтээл гарч байгаа нь сайн хэрэг. Зарим хүнд энэ нь таалагдахгүй байж магадгүй.

-Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

-Танд бас баярлалаа. Үзэгчиддээ хандан хэлэхэд үндэсний контент, монгол уран бүтээлээ дэмжиж байдагт чинь талархаж явдаг шүү. Та бүгд бидэнд урам өгдөг, дүн тавьдаг хамгийн том хүч шүү. Баярлалаа.

 

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    21 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 2 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 18 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 39 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 42 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 43 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    3 цаг 53 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 47 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    4 цаг 50 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 7 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    5 цаг 51 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 38 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    6 цаг 53 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 34 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    7 цаг 58 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 1 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 7 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    8 цаг 14 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК