Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Пүрэвдорж: “Үйлийн үрд дуусах хугацаа гэж байхгүй” гэдгийг “МАМ” киногоор дамжуулан өгүүлэхийг зорьсон

2019-10-07
0
ЖИРГЭХ

“МАМ” сэтгэлзүйн аймшгийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. Тэгвэл энэхүү кинонд тоглосон залуу жүжигчин Б.Пүрэвдоржтой сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.


-Хамгийн сүүлд “МАМ” уран сайхны кинонд тоглосон юм билээ. Энэ удаа талаар ярилцлагаа эхэлье?

-“Хамба фильм”, “Nomadia pictures”, “Событ фильм”, “Royal music”  студийн уран бүтээлчид “МАМ” хэмээх уран сайхны кинонд нэг баг болж ажиллалаа. Би энэ удаа  олзны япон цэргүүдийг хянаж байсан цэргийн офицерийн дүр дээр ажиллалаа.

-Аймшгийн кинонд анх удаа тоглосон уу.  Өмнөх кинонуудаас ямар ялгаатай байсан бэ?

- Жүжигчин хүн бүхий л жанрын кинонд тоглож, өөрийн ур чадвараа сорих хэрэгтэй. Тиймээс найруулагчийн өгсөн үүрэг даалгаврыг чадах чинээгээрээ биелүүлж, дүрээ амьдруулахыг хичээсэн. Миний хувьд өмнө нь 2015 онд “Ноход” МУСК, 2018 онд “Хүний цаана”, “Цуурхал” зэрэг кинонд  ажилласан.  Уран бүтээл бүрт өөр өөрийн онцлог хэв шинж бий. Тэгэхээр тэр бүрт  хувирч,  өөрийгөө дайчилж, гаргах дүрийнхээ онцлогийг харуулахын тулд хичээж ажиллаж ирсэн. Тиймдээ ч өөртөө бага ч гэсэн хуримтлуулсан туршлага  маань энэ дүрд тоглоход  хэрэг боллоо. Энэ кино надад дахиад нэг туршлага, мэдлэг болж үлдэнэ.

-Бэрхшээл, хүндрэл хэр  гарав?

-Кино бол өөрөө дүрд бэрхшээл учруулж зөрчил үүсгэж түүнийг даван туулж буй хүмүүсийн тухай үзүүлдэг. Тийм дүрүүдийг үзэгчид дотночлон хайрладаг. Түүнтэй л адил хүн бүрийн амьдралыг кино гэж бодвол би өөрийнхөө ажил амьдралд тулгарсан саадыг давж бэршээлийг туулан үр дүн амжилтанд хүрэх ёстой гэж боддог.  Амжилт олохгүй бүдэрсэн ч тэр алдаан дээрээ суралцах нь чухал байх. “Мам” киног хийж байх явцад бэрхшээл тулгараагүй биш тулгарсан гэхдээ одоо бид киногоо дуусгаад театрын дэлгэцэнд шилжүүлж үзэгчдэд хүргэх гээд тантай ярилцаад сууж байгаа маань тэр бүгдийг шийдээд даваад ирсэн үг.  Энэ бүгдэд кино  багийнханы гар нийлсэн ажиллагаа, хамтрагч жүжигчдийн дэмжлэг, ар гэрийн тусламж гээд олон хүний сэтгэл зүтгэл шингэсэн. Ямар ч байсан бүх хүчээ дайчлаад, хичээгээд тухайн уран бүтээлийнхээ ард гарах л чухал гэж боддог учраас энэ удаад ч бас тэгж ажилласан.

-“МАМ” киноны онцлог, үзэгчдэд өгөх мессэжийг юу гэж харж байгаа вэ?

-Ерөнхийдөө энэ кино үйлийн үрийн тухай өгүүлсэн. Хүн гэж амьтан үйлийн эрхээр төрж, үйлийн эрхээр үхдэг. Энэ насны амьдралаас хагацлаа гэхэд үйлийн үрд  харин дуусах хугацаа гэж байхгүй, магад таны хойд нас эс бол ард үлдсэн үр удам чинь таны буян нүглийн өглөг, авлагыг эдлэх л жам юм гэдгийг  үзүүлэхийг зорисон.  Гол санаа нь үүнд тулгуурласан  ч үзүүлэх хэлбэр хийц нь орчин үеийн үзэгчдэд зориулсан. Үйлийн үр гэхээр л том сэдэвтэй хүнд кино гэж ойлгож болохгүй.

-Кинонд хамтран ажилласан баг хамт олон хэр байв. Залуу уран бүтээлчид голлох үүрэгтэй байсан юм шиг санагдсан?

Залуучуудад зориулсан кино учраас гол дүрүүдэд залуу жүжигчид тоглосон. Залуу уран бүтээлчдээс гадна туршлагатай ахмад дунд үеийн жүжигчид ч мөн оролцсон. Тухайлбал Төрийн соёрхолт МУГЖ Ц.Төмөрбаатар, СТА Л.Эрдэнэ-Очир,  Кино багийн хувьд гэвэл олон кинонд ажилласан найруулагч, зураглаач, дууны найруулагч, хөгжмийн зохиолч гээд туршлагатай хүмүүс. Тэдний мэдлэг туршлага олон зүйл дээр мэдрэгдэж, бидэнд бас суралцах мэдэх их зүйл байгааг ойлгуулж өглөө.

-“Орхидос”, “Улаан дѳрвѳлжин” зэрэг киногоороо алдартай найруулагчийн шалгуур хэр ѳндѳр бсан бол. Хүмүүс тэр хүний арга барилаас нэлээд эмээдэг юм билээ?

- Найруулагч маань өөрөө залуу уран бүтээлчдийг дэмжиж, шинээр жүжигчин гаргаж ирэх тал дээр анхаардаг маш туршлагатай. “Орхидос” киноны гол дүрийн охин, хойд ээж хоёрыг мэдэхгүй үзэгч бараг байхгүй. Ялангуяа зарим хүмүүс тухай үед жүжигчин Г.Отгонцэцэгийг  өөрийг нь бараг тэр хойд ээж юм шиг л жижгшиж зэвүүцэж хардаг байсан байх. Найруулагчийн сонголт, ажиллагаа жүжигчний ур чадвар хосолж байж киноны дүр хүнд хоногшиж үлддэг. Б.Ганболд найруулагч жүжигчидтэй ажиллах арга барилын хувьд үнэхээр өвөрмөц санагдсан. Анх яг таны асуусан шиг бас эмээж л байлаа. Харин Тука ах юу юугүй загнаж зандчаад байдаг найруулагч биш юм билээ. Харин ч зохиолын задаргаа, дүрийн онцлог, ширээний уншлага гээд цаасан дээрх ажиллагааг маш нягт хийж тухай сцений анхаарах зүйлс, тоглолтын онцлог зэргийг тайлбарлаж зургийн талбай дээр сургуулилт хийсний дараа “ ойлгосон уу?,   одоо харин ойлгосон гэж хариулчихаад  мотор явсны дараа  алдаад буруу зөрүү тоглоод байвал харааж загнах эрхээ би авсан гэсэн үг шүү” гэж анхнаасаа хэлж байсан. Тийм ч учраас найруулагчийн хэлсэн, ярьсан зөвлөгөөг ойлгож, өөртөө тусгаж авч ажиллахыг хичээсэн. Маш сонирхолтой, их ч зүйл сурч мэдсэн, ойлгож таниулсан уран бүтээл байлаа.

-Жүжигчин бүрт тоглож үзэхийг хүсдэг дүр байдаг.  Өѳрийн тань хувьд ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?

-Яг тоглохыг хүссэн дүр гэж байдаггүй. Сонгогдсон дүр дээрээ мэргэжлийн дагуу сайн ажиллах юмсан л гэж боддог. Харин тайзны бүтээлд тоглож, энэ тал дээр өөрийгөө сорьж үзэх хүсэл бол бий шүү.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.66)
    Saixan yriltslaga boljee. Ahdaa amjilt xvsii. Dvv nariinhaa vlger jishee shildeg manlailagch ah shvv.
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    14 цаг 50 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    16 цаг 48 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    17 цаг 26 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 цаг 45 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    20 цаг 35 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК