Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Саарал төр

2019-10-08
0
ЖИРГЭХ

Монгол Улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ (FATF) -ын “эрчимтэй хяналтанд” 2017 оноос орчихоод байгаа билээ.

Тэгвэл саяхан 9-р сарын 9-10-нд Бангкокт болсон ФАТФ-ийн Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын хуралд манай төр засгийн төлөөлөл өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, урьдчилсан дүнгээ тавиулжээ. Монгол Улс ФАТФ-ийн 20 зөвлөмжөөс 15-ыг нь хэрэгжүүлж, үр дүнгийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4-ийг нь биелүүлээгүй учир “дунд” авжээ. 

Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, тагнуул, цагдаа зэрэг монголын төрийн гол гол байгууллагуудын төлөөлөл өнгөрсөн оных шигээ бөөнөөрөө Тайландад очиж “дунд” тавиулсан тэр дөрвөн зүйл юу болох, яагаад монголчууд энэ асуудлуудыг шийдэж чадахгүй байгааг иргэд мэдэх эрхтэй.

ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БИЕЛЭГДЭЭГҮЙ 4 ЗҮЙЛ 

Санхүүгийн систем, нийт эдийн засгийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс хамгаалахын тулд санхүүгийн салбараа зохистой ажиллуулж, улс орныхоо аюулгүй байдал, хамгаалалтыг хангасан байх тухай ФАТФ-ийн зөвлөмжүүдийг биелүүлж, нэн даруй гарсан байх 11 үр дүнгийн биелэгдээгүй тэр 4 зүйл нь гэвэл:

Нэгдүгээрт: “Хяналтын байгууллагууд санхүүгийн инститүцүүдийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх.” гэсэн 3 дахь заалтыг Монгол улс хангаагүй хэвээрээ байна. Монголд банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны хяналт шалгалт нэр төдий, маш сул байгаа нь мөнгө угаах боломжийг олгож байна гэж дүгнэжээ.

Хоёрдугаарт: “Санхүүгийн байгууллагууд сэжигтэй гүйлгээ илэрвэл мэдээлэх...”) гэсэн 4 дэх заалтыг хангаагүй хэвээрээ байна. Монголын төр үнэт чулуу, үнэт металл олборлож, борлуулж, хил давуулж байгааг хянаж чадахгүй байна. Татвар нь нэмэгдэхээр тонн тонноороо алга болдог алт үүнийг гэрчилнэ. Хянаж чадахаа байсан нинжагийн алтны олборлолт, алтыг нинжагаас газар дээр нь худалдан аваад байгаа “тусгай хамгаалалттай” нууц эздийг энд хэлж байна. Мөн тонн тонноор нь хил нууцаар давуулж байгаа чулууны наймаачид энд орно.

Гуравдугаарт:“Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах” гэсэн 7 дахь заалтыг монголын төр хэрэгжүүлж чадахгүй байна. Энд монголын төр засаг авлигатай тэмцсэн дүр эсгэж, хааяа хааяа төр засгийн өндөр албан тушаалтан, том банк, компанийн захирлуудыг баривчилдаг ч, эдүгээ ямар ч хэрэг, хэн нь ч шүүхээр дуустлаа ороогүй, ямар нэг шалтгаанаар суллагдсан, ял шийтгэл аваагүйг иргэд харсаар сууна. Энд хоёр ч Ерөнхий сайд, Сангийн сайд агснуудыг, Эрдэнэс Монгол компанийн захирал, Худалдаа Хөгжлийн банкны эзэн гэх мэт олон цуутай хүмүүсийг баривчлаад сулладаг, төдөлгүй чимээгүй болчихдог тухай ярьж байна.

Дөрөвдүгээрт:“Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх...” гэсэн 11 дэх заалтыг Монгол Улс зөрчсөөр байна. Цөмийн зэвсгийн туршилтаараа дэлхий нийтийг айлгаж, иргэдээ өлөн зэлмүүн амьдруулж байгаа Хойд Солонгос улсад тавьсан олон улсын эдийн засгийн хоригийг манайх биелүүлэхгүй байна. Сүүлийн үед тоо нь буурч байгаа ч Хойд Солонгосын 300 орчим иргэд монголд ажиллаж, цалин хөлсөө элчин сайдын яамдаа тушаадаг.

Монголын төр засгийн үнэн нүүр царайг илчилсэн бодит үнэлгээг олон улсын байгууллагаас ийнхүү өгчээ. Саарал ордонд байрлах “саарал” төр маань улс орноо “саарал жагсаалтад” оруулж, ард иргэдийнхээ амьдралыг “саарал болгох” үйлдлээ хэзээ зогсоох юм бэ?

Саарал жагсаалтад ормогц төгрөгийн ханш шууд унаж, горыг нь дахиад л иргэд, жирийн бизнес эрхлэгчид амсах юмаа.

Бүс нутагтаа “дунд” дүн авсан монголын төлөөлөгчид 10 дугаар сарын 12-нд Парист очиж ФАТФ-ийн жилийн хурлаас “саарал жагсаалтад” орох эсэхээ сонсоно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    38 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    12 цаг 19 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    12 цаг 25 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    22 цаг 51 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК