Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Тавантолгой түлш” компани Эрчим хүчний яаманд  харьяалагддаг

2019-10-09
0
ЖИРГЭХ

Сайжруулсан хатуу түлшийг үйлдвэрлэж, нийслэлийн иргэдэд нийлүүлж байгаа төрийн өмчит “Таван Толгой Түлш” ХХК үйлдвэр дээр нийслэлийн онцгой комисс хуралдлаа. 

Энэ үеэр Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд угаарын хийнд хордож хүний амь нас эрсдэж, иргэд хордлогод өртөж эмнэлэгт хүргэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс өнгөрсөн бямба гарагт хуралдаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, 24 цагаар ажиллах шуурхай штабыг байгуулан ажиллаж байгаа.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлсэн. Дотоодын итгэмжлэгдсэн лабораторуудад шинжилгээнд хамруулснаас гадна БНХАУ, Солонгос улсад дээжийг хүргүүлсэн. Цаашид ОХУ, Япон зэрэг улсуудад шинжлүүлэхээр болсон” гэлээ. Мөн 2019 оны аравдугаар сарын 3-наас 8-ны өдрүүдэд 118 иргэн хордлогын шинж тэмдгээр эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэж биеийн байдал тогтворжсон 110, хэвтэн эмчлүүлж байгаа 8, нэг иргэний биеийн байдал хүнд байгааг шалгаж байна гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Шахмал түлш, барьцалдуулагч бодисноос шинжилгээ авч лабораториудад шахмал түлшний техникийн үзүүлэлтүүдийг шинжлүүлэхэд Ашигт малтмалын төв лабораторид 12 дээж, Геологийн төв лабораторид 9 дээж өгсөн. Эдгээр дээжүүд Улсын чанар стандартыг хангасан гэж гарсан. Барьцалдуулагч бодисын бүтцийг шинжлүүлэхэд Гаалийн ерөнхий газрын төв лабораториос хортой бодис илрээгүй цардуул бөгөөд шаварлаг эрдэс агуулагдсан гэх дүгнэлт гарсан. Мөн Хими технологийн хүрээлэнд шахмал түлш, барьцалдуулагч хоёрын химийн бүтцийг шинжлүүлэхээр өгсөн байгаа” хэмээн мэдээлэл хийлээ.

Хуралдааны үеэр сайжруулсан түлш тойрсон асуудлуудаар Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөл, нийслэлийн Агаарын бохирдолт тэмцэх газар, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, Хордлогын үндэсний төв болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төлөөллүүд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Тодруулбал, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн н.Ганзориг “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх ТЭЗҮ-г Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн  хурлаар дэмжсэн. Лабораториудын дүгнэлтийг үндэслэж шахмал түлшний норм стандартад нийцэж байгаа учраас үйлдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга хэлэхдээ “нийслэлийн Мэргэжлийн хяналтын шинжилгээний дүгнэлтээр сайжруулсан түлш норм стандартын дагуу химийн ямар нэгэн бодис илрээгүй гэж гарлаа. Сайжруулсан түлшин дээр нарийн туршилтууд хийгдэж ирсэн одоо ч хийгдэж үйлдвэрлэгдэж байгаа. Иргэд олон нийтэд түлшинд буруу байна уу, зууханд асуудал байна уу гэдэг олон эргэлзээг тайлсан хурал болж байна. Түлшинд буруу тохоход арай эрт байна. Энэ төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал байна. Тиймээс зөвлөмж зөвөлгөөгөө сайн хүргэж ажиллах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд “Тавантолгой түлш” ХХК хаана харъяалагддаг талаар болон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон уу гэх асуулт асууж, холбогдох албан тушаалтнаас хариулт авлаа. “Тавантолгой түлш” ХХК-ний ахлах зөвлөх н.Бадамхатан үйлдвэрлэлийн явцын талаар мэдээлэл өгч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өдөр бүр манайд үлйдвэрлэгдэж байгаа түлшнээс дээж авч  шинжилдэг. Өнөөдрийн байдлаар түлш үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт хэвийн явагдаж байна” гэв.

Мөн “Тавантолгой түлш” компани нь Нийслэлийн харьяа компани юмуу, Эрчим хүчний яамны  харъяа компани юм уу гэсэн сэтгүүлчийн асуулт Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн н.Ганзориг “Тавантолгой түлш” компани Эрчим хүчний яаманд  харьяалагддаг төрийн өмчит компани гэв.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарт болон Онцгой комиссын гишүүдэд хандаж, айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьчилсан сэргийлэх зорилгоор  сэрэмжлүүлэг мэдээллийг өрх бүрд орж өгөх, Мөн  “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрийн бүсийг нийслэлийн онцгой объект болгож, компанийг дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг судлах, компанийн удирдлагуудад дотоод үйл ажиллагаагаа сайжруулж, жижиглэнгийн болон дундын агуулахуудад түлш нөөцлөх ажлаа эрчимжүүлэх,  Засгийн газрын хуралдаанд гэр хорооллын айл өрх бүрт угаар мэдрэгч дохиолол суурилуулах боломжийг судлан танилцуулах ажлын бэлтгэлийг хангахыг даалгалаа. Түүнчлэн дүүрэг, хороодын Засаг дарга нарын дүүрэг, хорооддоо хүрч ажиллаж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг газар дээр очиж шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (202.21.118.174)
    amarbayasgalan ganbaatar nariig ajliin hariuclaga aldsan hergeer shyyhed uguh heregtei!!!!aldaa gargasan bol shuurhai shiitgel onooj surmaar baina!!!byh tuvshind goe yarij chadsanch gyicetgel shiidver baihgyi bolson bolohoor hii yarihaas shiidvertei ajild ormoor yumaa!!!!
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    8 цаг 20 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    11 цаг 41 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    11 цаг 46 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК