Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Цэрэнбат: Шахмал түлшийг зогсоохгүй. Угаарын хий мэдрэгч үнэгүй олгоно

2019-10-09
0
ЖИРГЭХ

Угаарын хийнд хордсон гэх иргэдийн асуудлаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Угаарын хийнд хордсон зургаан иргэний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажилд сүүлийн 20 орчим жил олон ажил хийж, хэрэгжүүлж байсан боловч аливаа ажлыг цогцоор нь хийлгүй явсаар өдийг хүрсэн. Ингээд Засгийн газраас 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр нийслэлийн зургаан дүүргийг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон 62 дугаар тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшийг “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэлээр хийж, ард иргэдэд түгээн явж байна. Цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлыг эрчимжүүлнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэе.

Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн сайжруулсан түлшийг ард иргэд хэрэглэх явцдаа аюулгүй байдлаа хангаагүйгээс угаарын хийнд хордох үзэгдэл байгаа учраас иргэдэд зориулж угаарын хий мэдрэгч тоног төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй олгох шийдвэр гарлаа. Ингэхдээ нийслэлийн зургаан дүүргийн иргэдэд олгоно” гэв.

-Угаарын хий мэдрэгч тоног төхөөрөмж тараах шийдвэр гарсан гэж байна. Хэзээнээс тарааж эхлэх юм бэ?

-Бид бүх төрлийн зуухны битүүмжлэлийг сайжруулах, стандартын бус, техникийн бус зуухыг хэрэглэхгүй байх шаардлагатай байна. Тухайлбал, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны урьдчилсан байдлаар авсан 110 гаруй өрхийн судалгаан дээр 51.4 хувь нь уламжлалт зуух хэрэглэж байна гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс иргэд битүүмжлэлтэй зуух хэрэглэх хэрэгтэй. Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө ард иргэдэд түгээх үүрэг өгсөн.

-Уг ажилд зарцуулах төсөв хөрөнгийг хэрхэн шийдэх вэ?

-Холбогдох тооцооллыг гаргаж, танилцуулах ёстой. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны төсөвт зохицуулалт хийх мөн нийслэлийн төсөвт зохицуулалт хийх үүрэг өгсөн.

-Шөнийн тарифын үнийг хөнгөлөхийг зогсоох гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Үнэхээр ийм асуудал яригдаж байгаа юм уу?

-Тийм зүйл байхгүй. Засгийн газрын зүгээс агаарын бохирдлыг бууруулахад иргэдийг аль болох боломжтой нөхцөлөөр хангая. Гэхдээ цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх зүйл байхгүй. Засгийн газрбн зүгээс 80 гаруй тэрбум төгрөгөөр нийслэлийн 42 мянган айл, өрхийг цахилгаан халаагуур ашиглах боломжийг олгосон. Гэвч орлогын нөхцөл байдлаасаа хамааран шууд цахилгаан халаагуурт шилжих боломжгүй айл, өрх ихээхэн хувийг эзэлж байна. Тиймээс энэ асуудлыг үе шаттай ярихгүй бол болохгүй байна.

-Шахмал түлшийн найрлагад орох ёсгүй бодис орсон талаар яригдаж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Шахмал түлшийн орц найрлагыг гаргахдаа олон улсын байгууллага болон тусгайлсан “Тавантолгой түлш”-ийн мэргэжлийн хүмүүстэй хийж гаргасан. Нэгдүгээрт, энэ бол туршилт гэж буруу мэдээлэл гаргаад байна. Лабораторийн шинжилгээгээр батлагдсан бүтээгдэхүүнийг ард иргэдэд хүргээд явж байгаа. Сар тутамд шинжилгээнд ордог байсан. Албан ёсны шинжилгээний урьдчилсан дүнгээр түлшний найрлагад стандарт зөрчсөн хор холбогдолтой зүйл гараагүй учраас уг ажлыг цааш үргэлжлүүлэх ёстой.  Тиймээс иргэдээсээ зуухныхаа битүүмжлэлийг сайжруулъя. Орчны бохирдлын эсрэг хамтдаа тэмцье гэж уриалж байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Тэнэг Цэрэнбат (202.131.236.250)
    Утаа багасах сайн боловч. Энэ шахмал түлшээ гүйцэт шатдаг болгох талаар ажилаачээ. СО мэдрэгч тавиад СО ялгарах нь багасахгүй шүү дээ. Ахиад хүн угаартаж үхэх эрсдэл хэвээрэй бна. Энэ эрсдлийг арилгах тал дээр гүйцэт шаталт явж СО2 ялгаруулах талаар анхаар. Эргүй Н.Цэрэнбат аа
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.89.123)
    Утаа багассан байнаа хүмүүсээ.
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.123)
    Утаа багассан байнаа хүмүүсээ.
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • Ганбаа (139.5.218.244)
    Нийслэлийн гэр хороололд Монгол улсын нийт хүн амын 1/4 нь амьдарч байгаа. Мэдрэгчийг үнэгүй тарааж өгөх нь зүйтэй. Гэхдээ санхүүжилтийг төсвөөс биш хахууль авсан түшмэлүүд, төрийн өмчийг барьцаанд тавьдаг хүмүүсээс албадан гаргуулж босгох нь зүйтэй мэт санагдана. Энэ ажлыг ингэж нугалж чадвал Хүрэлсүх сайд та баатрын алдрыг хүртэнээ
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.35.248)
    яндангаа ч хөөлдөггүй пийшингээ засдаггүй орцонд баадаг ооркуудыг Зайсанд алтан жорлонд бааж амьдардаг АН нам Батүүлтэнгүүд сайхан ашиглаж хатгаж турхирч 20 оны сонгуулийн шоугаа хийх шиг л болж байна.
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • бас нэг шахаа (195.220.58.236)
    төсөвт бас нэг шахаа гараад ирлээ гээд л баярлаад сууж байна уу
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    8 цаг 10 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    8 цаг 16 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    18 цаг 43 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    22 цаг 4 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    22 цаг 9 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК