Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бяцхан үрсийн дотны туслах “JESO BABY”

2019-10-10
0
ЖИРГЭХ

Хүүхдэд ээлтэй эко бүтээгдэхүүн  урладаг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” Э.Солонготой уулзаж, өхөөрдөм бяцхан үрсэд зориулсан “JESO BABY” брэндийн талаар ярилцсан юм. Нялх хүүхэдтэй ээжүүд чанартай, чамин, эдэлгээ сайтай бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зорьдог. Жирэмсэн байхаасаа эхэлж судалгаа хийдэг эмэгтэйчүүд ч бий. Тэдний нэг болох Э.Солонго хүүгээ өлгийдөж авсан үеэсээ шим тэжээлтэй хоол, жимс, ногоо, тоглоом зэргийг нэг бүрчлэн судалсан гэнэ. Тэрбээр “Хүү маань соосго хөхдөг. Нялх хүүхэд учраас хаях, унагаах тохиолдол их бий. Заримдаа олдохгүй үе гарна. Хүүхэд уйлхаар соосгоо хайгаад их сандардаг. Тиймээс соосгыг заавал биед нь зүүлгэх шаардлага тулгарсан. Тэр үеэс соосгоны зүүлт худалдааны төвүүдээр хайж эхэлсэн. Худалдааны төвүүдээр чанартай материал хайгаад олоогүй. Олигтой сэтгэлд нийцэх зүүлт ч олдоогүй. Ээжүүд хүүхдэдээ чанартай, эко бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг. Судалгаа хийж Европийн оронд  энэ зүүлтийг түлхүү хэрэглэдгийг олж мэдсэн. Тэгээд л Европын шүрний үйлдвэртэй холбогдож материал захиалсан” гэв.

Хүүдээ зориулж хийсэн бүтээл нь өнөөдөр олон хүүхдийн байнгын хэрэглээ болжээ. Энэ нь ээжүүд хүүхдээ  нярай байхаас нь эхэлж чанар сайтай бүтээгдэхүүн хэрэглэж эхэлснийг илтгэж байгаа юм. Нөгөөтэйгүүр хятадаас орж ирсэн хүүхдийн биед харшил өгч, будаг гардаг элдэв янзын соосгоны зүүлт болон хаздаг тоглоомыг халах эхлэл гэж хэлж болно.

Бяцхан багачуудад зориулж хийж байгаа зүүлтний материал гэхэд хүнсний силконоор хийсэн хүүхдийн биед элдэв янзын сөрөг нөлөөгүй нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан аж. Нэг үгээр ямар ч химийн бодис агуулаагүй гэсэн үг. Будаг гарч гандахгүй. Хуучирч өнгөө алдахгүй гэдгээрээ давуу талтай. Ихэвчлэн нярай хүүхэд хэрэглэдэг учир чанарын шаардлага 100 хувь хангах хэрэгтэй. Тиймээс Э.Солонго Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжүүлсэн байна. “Би бүтээгдэхүүнээ мэргэжлийн хяналтын газар шинжилгээнд хамруулсан байгаа. Будаг гарч байна уу. Хүүхэд хазахад шүлсэнд нь бодис ялгарч байна уу гэх зэрэг нэлээд хэдэн зүйлсийг шалгадаг юм билээ. Шалгалтаар ямар ч  бодис илрээгүй. Эко бүтээгдэхүүн гэж шинэчлэгдсэн гэв.

Эхний ээлжид шүр болон дагалдах материалуудаа цөөн тоогоор захиалж авчруулсан тэрбээр шинжилгээгээр сайн үзүүлэлттэй гарсны дараа шүрнийхээ өнгө болон төрлийг нэмж захиалсан байна. Өнгө өнгөөр алагласан шүрнүүдийг  өхөөрдөм хөөрхөн амьтны дүрстэй холбож, хаздаг хавчаар хүртэл хослуулан урладаг учир хүүхдүүд соосго, тоглоом, угжны сав гэх мэт зүйлүүдтэй хоршуулан хэрэглэх боломжтой. Нярай хүүхдүүд тод өнгийн зүйлийг сонирхдог учир өнгө загварын өргөн сонголттой захиалга авч, хүргэлт хийдэг  байна. “Эрэгтэй, эмэгтэй хүүхдэд зориулсан загвар гаргасан байгаа.

Хүсэхийн бол хүүхдийнхээ нэрийг хүртэл зүүлтэндээ хийлгэх боломжтой. Олон өнгөний сонголттой.  Хүүхдийн сэтгэхүй болон өнгө ялгах чадварыг багаас нь сайжруулна.

Мөн маш зөөлөн материалтай. Хүүхдийн шүд ургаад загтнах үед хазаж хэрэглэж болно. Чанартай сайн материлууд оролцуулан хийж байгаа болохоор өнгө дагуу туузыг хоёр давхарлан хэлхдэг. Тэгэхээр тасарна гэсэн ойлголт огт байхгүй” гэсэн юм.

Харсан хүн бүхний хайрыг татаж, эгдүү хүргэм бүтээлийг хийхэд гар ажиллагаа их шаардана. Шүрнүүдээ хэрхэн яаж дараалан холбохоос эхлээд оёж, шаглах ажил ч бишгүйдээ байдаг гэнэ. Өөрөө нялх хүүхэд өсгөж яваа ээж учраас “эх үрсэд” зориулж  үнэлгээ тун боломжийн  35000-39900 төгрөгийн үнэлэмжтэй тогтоожээ. Анх өөрөө гардан хийж байсан бол өдгөө эгчтэйгээ хамтран брэндээ хөгжүүлж, цаашид олон төрлийн хүүхдэд зориулсан бүтээл урлахаар ханцуй шамлан ажилдаа ороод байгаагаа хэлсэн юм. “Хүүхдэд зориулсан шинэлэг, чамин, чанартай хүүхдийн төрөл бүрийн бүтээл урлаж, брэндээ өргөжүүлэх зорилготой. Одоогоор соосгоны зүүлт, хаздаг тоглоомыг хосоороо гаргаж худалдаанд гаргасан. Охидуудад зориулж хүзүүний зүүлт, бугуйвчыг  хослуулсан зургаан загварыг туршилтаар гаргасан байгаа. Польш, Гярман, Орос оронд түлхүү хэрэглэдэг. Эцэг эхчүүд хүүхдэдээ хийж өгөхөөс гадна өөрсдөө ч зүүдэг юм билээ” гэлээ.  

Дөрвөн сартай хүүгээ харж, үндсэн мэргэжил болох гоо сайхны ажлаа цалгардуулалгүй амжуулдаг хөдөлмөрч ээж хөөрхөн үрсэд сэтгэлээ шингээж урлаж буй брэндээ 600 мянган төгрөгөөр эхлүүлж байсан гэнэ.

Энэ талаар “Хамгийн анх  600 мянган төгрөгөөр  шүр болон дагалдах материалаа захиалж байлаа. Анхны захиалгынхаа материалаар хүүдээ болон хамаатныхаа нярай хүүхдүүдэд зориулж зүүлт хийж бэлэглэсэн. Дараагийн захиалгаа хийхдээ эгчтэйгээ хамтарч ажиллахаар болоод 14 сая орчим төгрөгийн материал авсан. Маш олон хүүхдүүдэд хийж бэлэглэсэн. Одоогоор ашиг орлого олоогүй байна. Хүүхдэд зориулж сэтгэлээ шингээж хийж байгаа юм чинь хэзээ нэгэн цагт хүн бүхний хүссэн хэрэглээ болох байх гэж бодож явдаг” гэсэн.

Түүний үг үнэний ортой.  Аливаа ажлыг эхлүүлэхэд шууд амжилтад хүрэхгүй. Хөлс хүч, хичээл зүтгэл тууштай ажилласны эцэст зорилгоо биелүүлж зорьсон газрынхаа зогсоолд зогсоно.

Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэл эрхэлж брэнд бий болгож буй “БҮТЭЭЛЧ ЭЭЖ”-үүд бусдадаа үлгэр дуурайлал болж, хаа холын гадаад улсаас хэрэгцээт материалаа захиалан авчирч эх орныхоо хөрсөнд чанартай бүтээл туурвиж, олон хүнийг ажлыг байраар хангаж, амьжиргааг нь дэмжиж байгаа тэднээр бахархахгүй байхын аргагүй. Сайны хажуугаар саар гэгчээр үндэсний үйлдвэрлэлийг тойрсон шүүмжлэл дайх хүмүүс нэлээдгүй байдаг. “Үндэсний” гэхээр өндөр үнэлгээтэй байдаг гэх...

Монгол орон бол үйлдвэрлэгч биш гэдгийг иргэд ой тойндоо ортол ойлгох хэрэгтэй. Хийж бүтээж буй хүмүүсийн уйгагүй зүтгэлийг хар муу үгээр услах биш харин ч урмын үгээр сайшаан магтах нь зүйн хэрэг. Тэгж л бид эх орондоо үйлдвэрлэсэн чанартай сэтгэлд нийцхүйц буух хаягтай буцах эзэнтэй бүтээгдэхүүн хэрэглэнэ. Импортоор орж ирж буй  нэмүү өртөг шингэсэн хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй хятадын чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүний хэрэглээг халж,  хазаарлах нь иргэн та бидний үүрэг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    5 цаг 6 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    5 цаг 31 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    5 цаг 32 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    6 цаг 36 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    7 цаг 14 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    7 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    7 цаг 51 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    7 цаг 54 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    8 цаг 55 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    9 цаг 5 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    9 цаг 59 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    10 цаг 2 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    10 цаг 18 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    11 цаг 2 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    11 цаг 50 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    12 цаг 5 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    12 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    13 цаг 10 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    13 цаг 13 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    13 цаг 19 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК