Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Дэлгэрсайхан: Хангимандал-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг ОХУ-ын талтай ярьчихсан

2019-10-11
0
ЖИРГЭХ

Дорноговь аймгийн Алтанширээ суманд бүтээн байгуулах газрын тосны үйлдвэрийн талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас зарим зүйлийг тодрууллаа.


-Дорноговь аймагт бүтээн байгуулах газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг хэд хоногийн өмнө дууссан. Бүтээн байгуулалт бий болсноор аймгийн хувьд ямар боломж, гарц нээгдэнэ гэж үзэж байна вэ?

-Дорноговь аймаг өөрийн онцлогтой. 1949-1957 онд Зүүнбаянгийн газрын тосны үйлдвэр баригдаж анхны газрын тосыг боловсруулж байсан түүхтэй. Мөн хоёр дахь үйлдвэр манай аймагт баригдаж байна. Дорноговьчууд бид их азтай хүмүүс.

Алтанширээ суманд баригдах үйлдвэрийн газрын тосыг Тамсаг булгаас зөөвөрлөх юм. Ингэхдээ хоолой, төмөр замын аль нэгээр дамжуулан зөөвөрлөнө гэж тооцоолж байна. Гэхдээ энэ талаар Засгийн газар ямар нэгэн шийд хараахан гаргаагүй байна. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Энэтхэг улсад хийсэн айлчлалаар 236 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт шийдэж өглөө. Уг хөрөнгийг байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой. Ер нь газрын тосны үйлдвэр баригдсанаар Дорноговь төдийгүй улсын хэмжээнд иргэд, хэрэглэгчдийг нефтиэр хангана. Үүнийг дагаад олон үйлдвэр бий болно. Зарим ажил нь сууриа тавиад эхэлсэн. Мөн нефтийн үйлдвэрийг дагаад 650 айлын орон сууц шав тавьж, ажлыг эхлүүлээд байна.

-Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор улс гэлтгүй Дорноговь аймаг стратегийн бүс нутаг болно гэж яриад байгаа?

-Дорноговь аймаг таван замын уулзвартай болж байна. Нэгдүгээрт, Зүүнбаян-Тавантолгой, Сайншанд-Тамсаг булаг, Зүүнбаян-Хангимандал, Улаанбаатар-Сайншанд, Замын-үүд-Сайншанд зэрэг таван замын томоохон уулзвар бий болж байна. Дэд бүтцээ дагаад цаашид хүнд аж үйлдвэрийн том бүс нутаг болох стратегийн төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь мөн хэрэгжээд явж байна.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг бүрэн дуусгаагүй байж Зүүнбаян руу 414 км зам тавих шийдэл яагаад гаргасан юм бэ?

-Энэ том мега төслийг дагаад иргэдийн амьжиргаа сайжирч, орлого нэмэгдэнэ. Зөвхөн Дорноговь аймгийн иргэд ажилтай, орлоготой болохоос гадна бусад аймгуудаас ч гэсэн ажиллах хүчин нэмж авахгүй бол хүн хүч хомсдолтой байна. Хоёрдугаарт, дээрх бүтээн байгуулалтуудаас гарах үр өгөөж нь нутгийн иргэдэд төдийгүй манай улсад маш чухал. Томоохон хөрөнгө оруулалт орсноор татвар нэмэгдэх эерэг талтай. Цаашид монгол улсыг чирж явах тулгуур аймаг болох нь гарцаагүй.

-Зүүнбаян- Хангимандал чиглэлийн төмөр замыг яагаад барихаар болов. Уг замыг бүтээн байгуулснаар бидэнд ямар ашигтай юм бэ?

-Зүүнбаян-Хангимандал чиглэлийн төмөр зам нийт 267 км байна. Эрээн-Замын үүдийн боомт дээд цэгтээ тулчихсан. Транзит болон экспортынхоо ачааг дийлэхгүй байгаа учраас хоёр дахь том гарц нь Хангимандал-Зүүнбаян юм. Энэ гарц нээгдвэл Монгол Улс жилд 50 сая тонн транзит ачаа нэмэгдэх боломжтой болно. Бүтээн байгуулалтын ажил нь ирэх хавар эхэлнэ. Оросын талтай ярьчихсан байгаа.

-Орон нутгийн иргэдийг орон сууцжуулах асуудлыг та ярьж байгаа. Эрэлт, хэрэгцээ бий гэж та үзэж байна уу?

-Өнгөрсөн жил Дорноговь аймагт 1080 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Ам метр нь 650 мянган төгрөгөөр худалдаалсан. Энэ ажил цаашид жишиг болж явах байх гэж байна. Учир нь Дорноговь аймаг ард иргэдээ орон сууцжуулах зорилго тавин ажиллаж байна. Үүний тулд өртөг багатай байх шаардлагатай шүү дээ. Хамгийн сүүлийн ээлжийн орон сууц энэ сарын 15-нд ашиглалтад орох гэж байна. Энэ хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлнэ. Учир нь Дорноговьд гаднаас ирэгсдийн тоо маш их болж байна. Маш олон ажлын байр бий болж байгаа учраас гаднаас ирэгсдийн тоо механикаар өсч байна. Сүүлийн үед авсан мэдээллээр бусад орон нутгаас  7 мянан иргэн нүүж ирээд байна. Хөдөө орон нутагт ажлын байр бий болгож, төвлөрлийг саармагжуулах ажлын хүрээнд уг ажил амжилттай хэрэгжиж байна. Зөвхөн төмөр зам ашиглалтад орсноор урьдчилан төлөвлөснөөр 17 мянган ажлын байр хэрэгтэй. Нефтийн үйлдвэр ашиглалтад орвол инженер техникийн 800 гаруй ажилчин хэрэгтэй гэсэн тооцоо гаргасан. Төмөр зам дагаад коксын үйлдвэр байна. Төмөрлөгийн баяжуулах болон хорголжин хийх үйлдвэр байна. Эхлэлээ тавьчихсан. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (66.181.181.243)
    монголд вагоны үйлдвэр байгуулахдаа товгор хээтэй вагон үйлдвэрлээч ялангуяа суудлын вагонд үйлдвэрлээч
    2019 оны 10 сарын 12 | Хариулах
  • Denzee (202.55.188.93)
    Iim hogiin hulgaichiig gargasn tanai Dornogoviinhnii hohi
    2019 оны 10 сарын 12 | Хариулах
  • Nasaa (202.55.188.93)
    Manaihaan ene luivarching zailuulahgui bol dendlee
    2019 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.142.121)
    убтз нүүрс тээврээс алдагдал хүлээдэг
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.142.121)
    эрээний боомт нурмаг ачаа авахгүй гэсэн чингэлэг түлхүү авна гэсэн тиймээс давхар чингэлгэн вагоныг орос хятад хоёроос түрүүлж явуулдаг болоход буруудахгүй төмөр замд өөрсөддөнө илүү ашигтай
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.8.90)
    энэ нөхөр өөрийнхөө өмнөөс үү Монголын төр засгийн өмнөөс үү. Зарим нөхдүүд ам нь халахаар хувийн асуудлыг улсын асуудалтай холиод ярьчихдаг шүү
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Бат-Эрдэнэ (66.181.161.108)
    Аймаг, орон нутаг минь улсдаа төдийгүй дэлхийн энд хүрсэн томоохон үйлдвэрүүдтэй болох эь сайхан сайхан. Улсын эдийн засагч хөгжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Ж.Янжив (202.55.188.91)
    Өндөр настан ахиад хүмүүст.түрээсийн орон сууц хэрэгтэй байна !ДЭЛГЭРСАЙХАН гишүүн дэмжих байх гэж найдаж байна
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Төмөр (64.119.18.167)
    Валдай уулзалтан дээр В Путин шал юм ярих билээ. Сэлэнгиин уулыг нурааж хятад төмрииг зарчихаад адаг сүүлд нь өрөнд тавиачихаад одоо нэг авилгачин монголын ард олонд заах уу ? Болчих уу?
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.142.121)
    монгол шиг эмзэг байрлалтай оронд хил рүү чиглэсэн мухар төмөр зам эрсдэлтэй гээд таван толгой зүүн баянгын төмөр замыг тавьж байгаа яум
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.142.121)
    хөдөө орон нутагт ихэвчлэн гэр хороолол байдаг орон сууцжуулах нь зөв
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Өндөр настан (202.126.88.168)
    Дэлгэрсайхан гишүүн бол сайн хийж байгаа хүн одоо банк санхүүгийн байгууллага хар даа ард иргэд чинь хүнд байна энэ талаар өөр банк хүү багтай баймаар юм
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • irgen (202.21.118.174)
    ene hudlasa yarij har tolgoigoo haacailsan luivarching bushuuhan zailuulah heregtei!!!ajil hiisen hynd ataarhaj yavdag amia bodson nuhur!!!!
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.36.191)
    Дорноговьчууд бид энэ луйварчинг дахиж сонгохгүй шүү
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • 7777 (103.20.152.50)
    Нутаг минь сайхан даа 5 хэлийн хүмүүс цуглаж 5 замын уулзвар болно гэж дээрээс айлдсан юм билээ
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • гс (202.72.245.122)
    Нутаг минь сайхан даа 5 хэлийн хүмүүс цуглаж 5 замын уулзвар болно гэж дээрээс айлдсан юм билээ
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    10 цаг 24 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    11 цаг 22 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    12 цаг 26 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    12 цаг 43 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    12 цаг 50 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    13 цаг 18 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    14 цаг 31 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    15 цаг 32 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    16 цаг 4 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    16 цаг 22 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    17 цаг 0 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    18 цаг 38 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    19 цаг 22 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    19 цаг 44 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    19 цаг 44 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    19 цаг 47 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    19 цаг 53 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    20 цаг 1 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    20 цаг 12 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    20 цаг 20 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК