Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Тэмүүжин: “Саарал жагсаалт” Хойдуудад онгоцны мотор зарах гэж оролдсоноос эхэлсэн

2019-10-14
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгөв. Байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамны, тагнуул, цагдаа, Авлигатай тэмцэх газар, Монголбанк, Гааль, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг цуглуулан үүрэг даалгавар өгсөн уг хуралдааны үеэр Г.Занданшатар дарга нэгэн асуудлыг тодорхой дурдсан. Тэр нь үйл ажиллагааныхаа тайланг муу хамгаалсан, хариуцсан ажлынхаа чиглэлээр үр дүн гаргаж чадаагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэв.

Монгол шиг уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтад түшиглэдэг оронд “Саарал жагсаалт”-д орох нь эрсдэлтэй. Хэрвээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол:

-Олон улсын байгууллагууд мнай улстай хамтран ажиллахаас татгалзах;

-Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;

-Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;

-Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;

-Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ.

Тиймээс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орохгүй, одоогийн төвшнөө хадгалан үлдэх нь Монгол Улсад хэрэгтэй. Ямар ч байсан УИХ-ын спикер холбогдох албаны удирдлагуудыг дуудан уулзаж, яаралтай арга хэмжээ авах, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэгдлээ. Хэдхэн хүний ашиг сонирхол, эрх ямбаас үүдэж бүхэл бүтэн тусгаар улсын эрх ашиг олон улсад шалан дээр унах нь мэдээж бидний хүсэх зүйл биш. Гэвч албан тушаалтнуудын хууль бус, хуудуутай асуудлаас үүдэж Монгол Улс “Саарал жагсаалт”-д ороход ойрхон тулж ирснийг УИХ-ын даргынхаа төвшинд, холбогдох байгууллагын хүрээнд хүлээн “зөвшөөрч”, хоёр хоногийн дараа Парист болох ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцэхээс өмнө “гал унтраах” арга хэмжээ авахаар болж байх шиг.

Сонирхолтой нь, Монгол Улс яагаад “Саарал жагсаалт”-д орох болсон тухай улстөрчид дуугарч эхэллээ. Тодруулбал, Хуулийн сайд асан Х.Тэмүүжин “Саарал жагсаалт”-д оруулах асуудал нэг сайд, нэг банкаар дамжуулж Хойдуудад байлдааны онгоцны мотор зарах гэж оролдсоноос эхэлсэн” гэжээ. Түүний хэлснээс Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй болгосон хүн нь Л.Болд болж таарах нь.

Учир нь, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц БНСУ-д суух Элчин сайдаар нэр дэвшүүлэх үеэр тэрбээр энэ тухай тодотгож байсан удаатай.

Ингэхдээ “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300 мянган ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу яах уу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан” хэмээн Байнгын хорооны хуралдааны үеэр Л.Болд гишүүнд хандан хэлж байв.

Хариуд нь Л.Болд гишүүн “Монгол Улс хойд Солонгостой зэвсгийн наймаа хийгээгүй. Үгээ тайлбарлахгүй бол гадуур буруу ташаа мэдээлэл явах нь ОХУ-ын иргэд, Монголын иргэд хамтраад Хойд Солонгосоос  300 мянган ам.долларын гэрээ  зэвсэг авахаар дамжиж ирсэн асуудал байна. Үүнийг манай тал зохицуулсан. Гэтэл өнөөдөр буруу ойлголт өгч байна. Тухайн үед залилангийн хэрэг яригдаад явж байхад нээлттэй явуулах хэрэгтэй гэж ярьж байсан. Тиймээс тухайн үед ажил хариуцаж байсан хүний хувьд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Оросын байгууллагаас мөнгө аваад Орост нь буцааж өгсөн. Үүнийг л ойлгох хэрэгтэй” хэмээн тайлбарласан.

Түүнээс хойш эл асуудал тэгсхийгээд намжсан ч Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эсэхийг дэнслэхээр болсон энэ үед дахин сөхөгдөж эхэлсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш болов уу.

Л.Болд гишүүн ч үүнийг ярих нь байтугай ШИНЭ нам байгуулахын хажуугаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Ж.Батзандан нарын хамт тугаа болгож, улсын нууцад хамаарах асуудлыг түрүүчээс нь “задлаад” явж байна.

Гэхдээ “Саарал жагсаалт” гэдэг бол улстөржүүлэх сэдэв огт биш ээ. Харин түүнд орох хэмжээнд хүргэсэн холбогдох албан тушаалтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэх нь нэгдүгээр асуудал. Тэгж байж дараа дараагийн асуудал үүсэхээс сэргийлнэ. Бусдад нь сургамж болон үлдэх учиртай. Хуулийн сайд асан Х.Тэмүүжингийн хэлсэн нь үнэн л юм бол Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах эрсдэлд түлхсэн, хариуцлага тооцох хүмүүсийн нэгдүгээр эгнээнд Л.Болд гишүүн бичигдэх нь.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Бэлтгэл офицер (139.5.218.98)
    Монгол улсад ашиглагдаж байсан онгоцны хөдөлгүүрүүдийг зарах асуудлыг зохион байгуулах ажлыг БХС-аас өөр хэнч чадахгүй. Яагаад гэвэл БХЯ-нд бодлого зохицуулалтын газар нь байдаг. Харин хэрэгт холбогдсон генералууд нь хэрэгжүүлэгч агентлаг болох ЗХЖШ-ын ажилтнууд. Тэгэхээр хэргийн эзэн тодорхой байгаа биз дээ. Генералууд бол тушаал биелүүлж яваад хэлмэгдсэн болж таарна шүү. Харин хэн сэдсэн бэ гэдэг нь сонин байгаа юм.
    2019 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.24.182)
    МАН ын угшилтай генерал МИГ 21 хөдөлгүүрийг зарах гээд оросуудад баригдсан хэргийг Болд нуусан Ингээд саарал жагсаалтын түүх эхэлдэг
    2019 оны 10 сарын 19 | Хариулах
  • GEREL (91.78.98.79)
    TEMUUJIN ULS TURUUS ALI KHEDIIN ARCHIGDSAN... GUDAMJINY KHUUKHENEE ERGUULEED JOROOLJ BAI
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
  • GEREL (91.78.98.79)
    TEMUUJIN ULS TURUUS ALI KHEDIIN ARCHIGDSAN... GUDAMJINY KHUUKHENEE ERGUULEED JOROOLJ BAI
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
  • irgen (66.181.161.33)
    Saraagaa shaa
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
  • irgen (66.181.161.33)
    Saraagaa shaa
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.19.68)
    2монгол хоорондоо муудалцаад намчирхах нь гадныханд ашигтай , уг нь хууль нь зөв хэрэгждэг бол аль ч намын худал ярьсан луйварчдаас салах л хэрэгтэй . Ер нь энэ улс төр чид , эрх мэдэлтнүүд хэний төлөө ажиллаад байгаа нь их эргэлзээтэй , луйвардахаараа нэг л их ариун улсууд , хариуцлага хүлээх болохоор түмнийг талцууллаад л хаядаг. Хэн хариуцлага хүлээв??? Эзэн биегүй ....
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.57.92.10)
    Хойд солонгосын 2 генерал ирсэн нь үнэн, миг 21ийн онгоцыг задалсан нь үнэн бусдыг нь үнэндээ мэдэхгүй юм. Нүд үнэн чих худал
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.89.225)
    Ардчилал гарснаас хойш болд шиг баяжсан хүн тийм олон уу тийм л шударга юм бол хувийнхаа банк бусад бизнесээ зараад ядарсан гээд байгаа оркууддаа өгчих
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.19)
    Болд бол маш их шуналтай юм шиг. Улс төрөөр бизнес хийдэг л хүн
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.142.121)
    бичлэг нь хүртэл гарсан
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.142.121)
    дэлхийн банк валютын сангууд эдийн засгын алуурчидтай хамтардаг
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Zochin (103.20.152.50)
    Ene uher mongolchuud hezeech yuuch oilgohguiee Boldiig yagaad umguuluud bgaam zorigiin heregiig bariad showdaad shine nam baiguulaad batzandantai sujireed bhaar lag mundag shudraga hun gej bodood bna uu, mongolchuud mini dee mal yumdaa mal yum ta nar uruwdulteich boldoo zailuul
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.89.123)
    Тэмүүжин чи муу золбин гөлөг дуугаа татаа.ячи улс төрийн үхдэл болсоноо ойлгодоггүй юм уу.Чамайг хэн ч сонгохгүй дэмжихгүй
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Сүх (66.181.185.121)
    Энэ хятад тэмбүү жин хол очиж хуцаарай, чи хятадуудтай их холбоотой шүү
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Zochin (2.247.244.217)
    Har tamkhi yanhandald ihessen n shuud said asan temuujintei holbootoi
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.19.99)
    хар тамхичид чамтай холбоотой ихэссэн тэмүүжин сайд хийж байхад хар тамхи монголд ихээр орж ирсэн гэсэн шүү
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • ШИНЭ НАМЫН ГИШҮҮН (103.111.68.3)
    ӨӨРСДИЙН БУРУУГ ӨРӨӨЛД НААДАГ НЬ АН-ХАНЫ ТОГЛООМЫН ҮНДСЭН ДҮРЭМ ДЭЭ. БИ ЭНЭ НАМЫН ГИШҮҮН БАСНЫ ХУВЬД БАТАЛГААТАЙ ХЭЛЖ ЧАДНА.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    4 цаг 39 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    5 цаг 5 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    5 цаг 6 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    6 цаг 9 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    6 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    7 цаг 4 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    7 цаг 24 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    7 цаг 27 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    8 цаг 28 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    8 цаг 39 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    9 цаг 32 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    9 цаг 35 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    9 цаг 52 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    10 цаг 36 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    11 цаг 23 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    11 цаг 38 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    12 цаг 19 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    12 цаг 43 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    12 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    12 цаг 52 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК