Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөтөлийн дулааны цахилгаан станцыг хөсөр хаях сонирхол

2019-10-15
0
ЖИРГЭХ

...Хөтөлийн цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн Дулааны станцын техникийн бүрэн бүтэн ажиллагаа болон Хөтөл тосгоныг дулаанаар тасралтгүй найдвартай хангах үүргийг хүлээх, Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулан ажиллах үүргийг хөрөнгө оруулагч “Бэйзмент” компанитай байгуулах гэрээнд тусгахыг Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга Д.Эрэвгийлхамд үүрэг болгосугай...

Энэ бол Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Тамгын газрын дарга Ц.Одмаа нарын гарын үсэг бүхий 2015 оны аравдугаар сарын 8-нд гаргасан тогтоол. Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах УИХ, Засгийн газрын тогтоолын хүрээнд холбогдох байгууллагын удирдлагын төвшинд гаргасан шийдвэр. УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг уншиж хүргэсэн хүн нь спикер асан З.Энхболд, тухайн үеийн Барилга, хот байгуулалтын сайд нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс квоттой З.Баянсэлэнгэ байв. Мэдээж хүнд үйлдвэрийн бодлогыг бүхэлд нь зангидаж байсан Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат ч үүнд хамаардаг. Одоо тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, АН-д үүссэн дотоод “зодоон”-ыг зохицуулах гээд завгүй яваа байх. Парламентад дөнгөн данган Бүлэг байгуулах хэмжээний суудалтай болсон Ардчилсан нам Зөвлөлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах хэмжээнд хүртлээ тартагтаа тулсан энэ цаг үед даргаар нь ажиллаж байгаа хүний хувьд. Бас ч гэж АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, сайдын сэнтийд заларч, хоёронтоо төр түшилцэх гишүүнээр сонгогдож, өдгөө долоон гишүүнтэй Зөвлөлийн өмнөөс байр суурь илэрхийлэх хэмжээнд намтраа арвижуулж яваа улстөрчийн хувиар шүү дээ.

Хамгийн гол нь, нэгж хувьцаа бүрийг нь 10-11 төгрөгөөр үнэлж нийт 1.3 тэрбум орчим төгрөгөөр хувьд 100 хувь шилжүүлсэн, “Бэйзмент” компанийн мэдэлд шилжсэн Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг түшиглэсэн Дулааны цахилгаан станцыг төрд буцаан өгөх гэж буй тухай мэдээлэл сонсогдож эхэллээ. Уг нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг төдийгүй тухайн орчимд суурьшин буй 9325 иргэдийн  дулаанаар хангах үүргийг “Бэйзмент” компанийнхан хүлээсэн байдаг юм.

Цаашлаад “Аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй дэд бүтэц, үндэсний эрүүл хүнс, үйлдвэрлэлтээрээ аймаг болон улсдаа тэргүүлэх, төрийн байгууллагаас иргэддээ үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг ил тод нээлттэй болгох, нутгийн удирдлагын байгууллагын бүтцийг оновчтой зохион байгуулах”, энэ хүрээнд Хөдөлмөрийн баатар хүртэл төрүүлж байсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төв Хөтөл хот /Статистик тоо баримтыг 2019 гуравдугаар сард өөрчилнөөр эшлэв/ бусдаасаа арвин түүхтэй Хөтөлийг өвөлдөө хөлдөөлөхгүй байх үүргийг УИХ, Засгийн газрын шийдвэрт үндэслэн гаргасан Төрийн өмчийн хорооны тогтоолын хүрээнд үүрэг хүлээсэн нь энэ. Гэвч АН эрх барьж байсан үед улсаараа дэнчин тавьж гадаадын хөрөнгө оруулагчдаас зээлсэн Бондоос 62 сая ам.долларын санхүүжилт авч үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлсэн Хөтөлийн цемент шохой компанийн удирдлагууд тухайн орчмыг дулаанаар хангах учиртай цахилгаан станцыг төрд буцаан шилжүүлэх асуудлыг хөндөж эхэлсэн нь хачирхалтай биш гэж үү?!.

“Aтрын II” аяныг хэрэгжүүлэхийн тулд 1976 онд анхлан байгуулсан, тэр хэрээрээ аж үйлдвэрийн гал голомтын нэг болсон Хөтөлийн цемент шохой компанийн хүчин чадлыг нэмэгдүүлж, жилдээ сая тн-ыг үйлдвэрлэхээр болж, тухайн үеийн сайд, дарга нар очиж тууз хайчилж байсан нь саяхан. Гэвч 30 жилийн түүхтэй улсын үйлдвэр төдийгүй түүнээс ажил, амьдралаа залгуулдаг иргэдийг өвөлдөө өнтэй золгуулах учиртай дулааны цахилгаан станцыг төрд буцаан өгөх болсны цаад шалтгаан нь юу байв?!. Гэрээ ёсоор бол Хөтөлийн цемент, шохой үйлдвэр болон Хөтөл хотын иргэдийг өнтэй өвөлжүүлэх асуудлыг “Хөтөл” /хувьчлах үедээ байсан хуучин нэршил нь “Бэйзмент”/ компани 100 хувь хариуцах ёстой. Төрийн өмчийн хорооны А/608 дугаар тогтоолын дөрөвдүгээр зүйлд энэ тухай тодорхой дурдсан байна. Өөрөөр хэлбэл,  “Хөтөлийн цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн Дулааны станцын техникийн бүрэн бүтэн ажиллагаа болон Хөтөл тосгоныг дулаанаар тасралтгүй найдвартай хангах үүргийг хүлээх, Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулан ажиллах үүргийг хөрөнгө оруулагч “Бэйзмент” компанитай байгуулах гэрээнд тусгахыг Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга Д.Эрэвгийлхамд үүрэг болгосугай” гэж.

Гэтэл ашиггүй ажиллаж байна гэх нэрийдлээр өмчилсөн газраа төрд буцаан өгөхөөр болсныг юу гэж ойлгох вэ.

Угтаа бол, уул шугамандаа алдаглалтай ажилласан ч, зохих хариуцлагаа үүрээд явах тухай төр, хувийн хэвшил хооронд байгуулсан гэрээнд тодорхой дурдсан нь, харилцан хүлээн зөвшөөрсөн нь тов тодорхой, цагаан дээр хараар бичээстэй байна. Үнэхээр “Хөтөл” компани ашиггүй ажиллаж байна гэх нэрийдлээр дулааны цахилгаан станцыг төрд буцаан өгөхөөр болсон нь үнэн л юм бол үйлдвэрийг нь ч хамтад нь өгөх ёстой. Хатуу ч гэсэн энэ үнэн. Гэрээгээ зөрчсөн бол холбогдох хариуцлагаа хүлээж, хуулийн өмнө очдог нь дан ганц манайд гэлтгүй олон улсад мөрддөг жишиг. Энд төрөөс, татвар төлөгчдийн халааснаас гарсан 62 сая ам.доллар, өдөр бүр хүүнд нь төлж байгаа мөнгөн дүн ч хамаарна.

1.Алдуурсан “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрийг аргамжих шалтгаан-1 

https://www.24tsag.mn/a/176299 

2. “Хөтөл”-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?  

https://www.24tsag.mn/a/176317 

3. Хаусны үнэтэй Хөтөлийн хувьчлал 

https://www.24tsag.mn/a/176360  

 

Үргэлжлэл бий.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (64.119.20.224)
    хээр цөлж чонийн хоол болгож буйтай ижил
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
  • зочин (66.181.182.174)
    алдаад ирэхээр нь тѳрд ѳгѳх болоо юу.тѳр яахаараа алдагдалтай бүхнийг үүрэх ёстой гэж......үйлдвэртэй нь хамт тѳрд ѳгѳх хэрэгтэй анх ямар үйлдвэр хүлээж авсан яг тэр чигээр нь ѳгѳх.АН олон жил олон хѳтал хотын иргэдийг хошгируулсан даа
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.189.64)
    Хөтөлийн төлөө дуугардаг,ард иргэдийн амьдрал,тэнд ажиллагсадын нийгмийн асуудлыг хайхардаг хүн байхгүй.Сонгууль дөхөхөөр саналын гуйлгачин худлаа амалссар ирдэг.Тэдгээрийг дагалдан хулдаасан самбар үүрч,цүнк барьсан хэдэн дагалдан далдагнасан нөхөд хар шил зүүгээд цувна даа.
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    1 цаг 56 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    2 цаг 1 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    12 цаг 28 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    15 цаг 49 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    15 цаг 54 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК