Энэ сарын 15-нд буюу өнөөдөр 06.00 цагийн үед Хоёрдугаар төв эмнэлгийн дөрвөн давхрын мэс заслын тасгийн цонхоор хүн унаж нас барсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 53 настай иргэн цонхоор унасан тухай дуудлага цагдаагийн албанд иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид газар дээр нь очиж хэргийг шалгаж байгаа аж.