Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цэрэн: Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэж байна

2019-10-17
0
ЖИРГЭХ

Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах замаар агаар, орчны бохирдлыг бууруулах, эдийн засагт хэмнэлт бий болгох сонирхолтой иргэд болоод аж ахуйн нэгжүүд олширч байна. Энэ ч утгаараа төрөөс энэ төрлийн хэрэглээг дэмжихэд онцгой анхаарч буй юм. Ингээд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захирал Ц.Цэрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах замаар эдийн засгийн хэмнэлт хийх болсон. Манай Улсын хувьд ч энэ асуудалд анхаарлаа хандуулж байна. Танай байгууллага энэ чиглэлээр дагнан ажилладаг гэдэг утгаараа цахилгаан автомашиныг байгууллагын хэрэгцээнд ашиглаж, улмаар цахилгаан автомашин цэнэглэх хоёр зогсоол байгуулсан байна лээ. Эдийн засгийн хувьд хэр өгөөжтэй байна вэ?

-Тиймээ, Дэлхий нийт нүүрс шатаан, хүлэмжийн хий ялгаруулахаас татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа нь зөвхөн эдийн засгийн хэмнэлт үзүүлээд зогсохгүй байгалийн шавхагдах нөөцийг олборлох явцад байгаль орчинд учруулж буй хор хөнөөлийг бууруулах чухал ач холбогдолтой юм. Манай орны хувьд арвин их байгалийн нөөцтэй хэдий ч олборлож байгаа л бол хэзээ нэг цагт дуусах нь тодорхой учраас нар, салхи, ус, биомасс, газрын гүний дулаан зэрэг байгалийн шавхагдашгүй эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэж, ашиглах чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ үйл ажиллагааг эрхлэн явуулдаг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг угтсан олон ажил зохион байгуулагдаж байгаагийн нэг нь “Смарт” хөтөлбөрийн хүрээнд шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх зорилго дэвшүүлсэн явдал юм. Энэ ч үүднээс Олон Улсын стандартад нийцсэн нарны эрчим хүчээр цахилгаан машин цэнэглэх зогсоол байгууллаа. Энэ зогсоол нь 8кВт-ын хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл, нэг автомашиныг 1-2 цагийн хугацаанд бүрэн цэнэглэх чадвартай гэсэн үг. Түүнчлэн  2019 онд багтаан 30 минутад цэнэглэх хүчин чадалтай гурав дахь зогсоолыг байгуулахаар ажиллаж байна. Бид цахилгаан автомашинаа өвлийн хүйтэн, зуны халуун, зам түгжрэлтэй үед ашиглаж, туршиж үзсэн, нэг бүтэн цэнэглээд зуны цагт 100 км, өвлийн улиралд 60 орчим км зам туулж байна лээ. Шатахуун засвар үйлчилгээ тос тосолгооны зардлаас жилдээ гурван сая төгрөг хэмнэсэн тооцоо гарсан байгаа. Байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглахад эдийн засгийн өндөр үр ашигтай, хугацаа, үйлчилгээ хэмнэсэн жинхэнэ ухаалаг шийдэл болж чадлаа гэж үзэж байгаа.

-Цахилгаан автомашин унах сонирхолтой иргэдийн тоо олширч байна. Танай цахилгаан автомашин цэнэглэх зогсоолоор өдөрт хэчнээн иргэн үйлчлүүлдэг юм бэ?

-Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг олон нийтийн хүртээл болгох үүднээс цахилгаан машин эзэмшигчдэд машинаа үнэгүй цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна. Өдөрт ойролцоогоор 5-7 иргэн үйлчлүүлж, машинаа цэнэглэхийн зэрэгцээ заавар зөвлөгөө авч, мэдээлэл солилцдог уламжлал тогтсон байна.

-Хотоор ногоон дугаартай машинууд яваад байна. Эдгээр автомашинууд цахилгаанаар явдаг гэсэн үг үү?

-Тийм. Ногоон дугаартай автомашинууд 100 хувь цахилгаанаар хөдөлдөг юм шүү дээ. Агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд эко хэрэглээг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор цахилгаан автомашиныг импортын татвараас чөлөөлж, дугаарын хязгаарлалтгүй зорчих зэрэг боломжийг бүрдүүлж байгаа нь эерэг нөлөө үзүүлж байна.

-Цахилгаан автомашиндаа нарны үүсгүүр суурилуулсан гэсэн. Ингэхээр явж байх үедээ ч цэнэглэгдэх боломжтой гэсэн үг үү?

-Яг тийм. Цахилгаан автомашин дээрээ 12 вольтын нарны үүсгүүр суурилуулж нэг ёсондоо автомашины гэрэлтүүлэг, хөгжим, агаар шүүгч зэрэг дотоод хэрэглээг бүрэн хангах туршилт хийж байгаа юм. Нэмэлт нарны цахилгаан үүсгүүр суурилуулснаар автомашины туулах км 10-15 хувиар нэмэгдэхээр урьдчилсан тооцоог гаргасан. Энэ өвөл туршиж үзээд үр дүнгээс нь хамаарч ирэх оноос цахилгаан автомашин дээр нарны дэлгэц суурилуулах үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна.

-Эрчим хүчний салбарын “Нээлттэй өдөрлөг” Сүхбаатарын талбайд боллоо. Энэ үеэр иргэдийн сонирхлыг нарны зайн хураагууртай автомашин яах аргагүй татаж байсан. Энэ санааг хэн анх санаачилсан юм бэ. Үйлдвэрлэлд нэвтрүүлж, улмаар нийтийн хэрэгцээнд нэвтрүүлэх боломж хэр байна гэж та харж байна вэ?

-Нээлттэй өдөрлөгийн үеэр ойролцоогоор 960-аад иргэд үзэж сонирхсон байна лээ. Манайх төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас нарны үүсгүүрээр цахилгааны тодорхой хэрэглээгээ хангаж, цахилгаан автомашин ашиглан, түүнийгээ нарны үүсгүүрээр цэнэглэх зогсоол ашиглалтад оруулсан анхдагч байгууллаа болоод байна, цаашид олон байгууллагуудад нэвтрэх байх гэж итгэж байна. Эхнээсээ “Эрчим хүчний зохицуулах хороо” цахилгаан автомашин хэрэглэж, нарны эрчим хүчээр өөрсдийн барилгын цахилгааны хэрэглээний тодорхой хувийг хангах төслийг эхлүүлж байна. Гадаад харилцааны яам ч гэсэн нарны дээвэр төслийг хэрэгжүүлэхээр холбогдох тооцоо судалгааг хийж байгаа.

-Сэргээгдэх эрчим хүчний технологийн парк байгуулна гэсэн. Ямар зорилгоор ийм парк байгуулах гэж байгаа юм бэ?

-Өнөө цагт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэх нь дамжиггүй. Үүнтэй зэрэгцээд сэргээгдэх эрчим хүчний шинэ технологийн шийдлүүдийг танилцуулах, мэдээ, мэдээллийг солилцох, цаашлаад холбогдох зураг төсөл, төсвийн тооцоолол зэргийг хийж гүйцэтгэх шаардлага бий болноодоо. Үүнийг л цогц байдлаар шийдвэрлэх зорилготой сэргээгдэх эрчим хүчний талаарх мэдээ мэдээллийг түгээж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх томоохон төв болж байгуулагдана.  Сэргээгдэх эрчим хүчний технологийн парк байгуулж ажиллахаар олон улсын байгууллага болон ижил төрлийн бизнес эрхэлдэг байгууллагуудад саналаа хүргүүлж, зураг төсөл, холбогдох тооцоолол, төсвийг гаргасан байгаа.

-Иргэдийн дунд нэг эргэлзээтэй асуулт байдаг. Аж ахуй нэгж айл өрхийн цахилгааны төлбөр дээр сар бүр сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр гэж 5000 орчим төгрөг нэмж суутгадаг. Танай байгууллага захиран зарцуулах эрхтэй гэж сонссон. Энэ мөнгийг чухам юунд зарцуулдаг юм бэ?

-Манай байгууллага дэмжих төлбөрөөс нэг ч төгрөг авдаггүй, харин сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдэд энэ мөнгө очдог. Энэ ташрамд хэлэхэд манай байгууллага төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 100 хувь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг бөгөөд гүйцэтгэсэн ажил үйлчилгээгээрээ орлогоо бүрдүүлдэг.

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (103.26.195.203)
    АГААРАА ЦЭВЭРШҮҮЛЭХ ГЭЭД АЛЬ АЛЬ ТАЛДАА ИХ АНХААРДАГ БОЛЖ. БОЛЖ БАЙНА Ш ТЭЭ, ДЭМЖИЖ БАЙНА.
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    14 цаг 24 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    16 цаг 21 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    17 цаг 0 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 цаг 19 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    20 цаг 9 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК