ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын Энергетик дүүрэгт манай улсын иргэн дээрэмдүүлсэн хэрэг гарчээ.
Энэ талаарх мэдээллийг Буриадын Дотоод хэргийн яамны хэвлэлийн албанаас өгсөн бөгөөд үүнд “Орон сууцны орцонд Монгол Улсын 36 настай иргэнийг хоёр этгээд дээрэмдсэн хэрэг гарлаа. Гэмт этгээдүүд хохирогчийн нүүр рүү нь хий цацан унагаж, цүнхтэй мөнгийг нь авч зугтсан байна. Хохирогч цүнхэнд 50 мянган ам.доллар бэлнээр байсан гэж мэдүүлсэн" гэжээ. Уг хэргийг Буриадын цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.