Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сарангэрэл үү, эсвэл Х.Булгантуяа юу?

2019-10-17
0
ЖИРГЭХ

НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахаар МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нарын нэрс сунгаанд тодорсон байна. Холбооны дүрмийн дагуу НАМЭХ-ны ерөнхийлөгчийг МАН-ын дарга санал болгох ёстой. Энэ утгаараа намын даргаас хамгийн их оноо цуглуулж чадсан нь НАМЭХ-ны ерөнхийлөгч болох нь лавтай юм.


Нэр дэвшигч Д.Сарангэрэл сайдын хувьд эрүүл мэндийн салбарт багагүй шинэчлэл авчирсан, сүрьеэгийн тандалт судалгааг амжилт хийж, тархалтыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж намынхан үзэж буй. Энэ утгаараа намын даргаас өндөр үнэлгээ авах магадлалтайд тооцогдож байсан. Эл таамаг биелэлээ олж, Төрийн ордонд болж буй хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүний нэрийг холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн байна.

Д.Сарангэрэл сайдын хувьд 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль, 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн.

Харин ажлын туршлагын хувьд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборантаас Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, "ММ" агентлагийн захирал, "ТВ5" телевизийн ерөнхий захирал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга болсон. Улмаар 2012 оноос хойш хоёр дахь удаагаа УИХ-д сууж байгаа бөгөөд энэ хугацаанд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна.

Харин холбооны ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ холбооны УЗ-д гаргасан Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн хувьд өдгөө 35 настай. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын хамгийн залуу сайд.  Сангийн яаманд багагүй шинэчлэл, ахиц авчирсан гэж яамныхан үздэг. Энэ утгаараараа хэвлэлийнхний хараанд нэг их өртөөд байдаггүй. Ажлын туршлагын хувьд 2010-2011 онд "Оюутлгой" ХХК-ийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх, 2012-2013 онд "Петровис" ХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн дарга, 2013 оноос МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаад Сангийн яамны дэд сайдаар томилогдсон нэгэн. Боловсролын хувьд

  • Авсрали Улсын Канберра хотын Лайнем дунд сургуульд бүрэн бус дунд сургууль
  • Монгол, Туркийн хамтарсан сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль
  • МУИС-ийн  Математик комьпютерийн сургуулийн хэрэглээний математикийн анги
  • БНХАУ-ын  Дундад Хятадын Их сургуульд шилжин суралцаж,  эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг
  • АНУ-ын Ейлийн их сургууль (Yale University)-д  олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг  тус тус хамгаалсан. 
  • Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй.

Нэр дэвшигчдийн хувьд ийм мэдээлэлтэй байна. Аливаа асуудлыг хараар харах бус харин намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг хэрхэн өөд татаж, манлайлж чадах бэ гэдгийг нь гол шалгуур тавих нь лавтай. НАМЭХ-ны  ээлжит хурал болох бөгөөд хурлаар холбооны ерөнхийлөгчийг сонгож, дүрмээ шинэчлэх юм. 

Г.Алимаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
ТББХ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 13.30 цагаас хэлэлцэнэ
Засгийн газар: Ургац хураалтын урьдчилсан дүнг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • зочин (202.21.98.10)
    БУЛГАНТУЯА илүү боловсролтой, залуу хүн шинэчлэлийг хийж чадна.
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • МАН-ын Лаларууд (202.21.108.107)
    МАН-ын лалар эмгэнүүд бүгд зайлцгаа.
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Ө нарангэрэл (66.181.176.187)
    Яаж ч байсан Сарангэрэл хамаагүй дээр шүү дээ...
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • зочин (202.9.42.48)
    нөгөө аймаар хүний дүү гэсэн шүү булгантуяа
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Arhangai (202.126.88.58)
    Bulgantuya iluu bolovsrol ezemshsen bna. Nas ch boloh ym bna. Tsenzurt tentseh hun munuus mun bna. Shine sorgogoor ajillatsagaay.
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • zochin (66.181.190.81)
    Bulgantuya ni iluu bhaa
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • ӨЛЗИЙ (66.181.179.178)
    Ишш. ЭМсайд гэдэг ажлаа хийж чадахгүй хүнийг яаж сонгох вэ дээ. Хэцүү ч юмаа даа.
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • иргэн (202.9.43.125)
    Намын гишүүд, эмэгтэйчүүд хуулийн өндөр мэдлэгтэй, ёс зүйтэй, боловсрол өндөр, олны дунд нэр хүндтэй, ажилсаг, сайн зохион байгуулагч БУЛГАНТУЯА сайдыг сонгоосой. Заалнаас нэр дэвшүүлж , гишүүд дэмжээсэй.
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.124.144)
    яаж ч бодсон Булгантуяа нь дээр харагдаад бна. намын нарийн бичгийн дарга байхда аймаг нийслэлийн түвшинд залуучууд эмэгтэйчүүдийн оролцоог их дэмжиж ажиллаж байсан гэж хүмүүс ярьж байхийм
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.115.47)
    МАН-д лидер эмэгтэй байхгүй юмаа. Энэ хоер үнэхээр санаанд хүрэхгүй бна
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.1)
    bi targan snuu saraa
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • irgen (119.40.98.162)
    Сарангэрэл 1980 онд ЗХУ Жданов хотод гэрэл зурагчийн мэргэжлээр ТМС төгссөн
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    10 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    20 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    51 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    1 цаг 21 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    1 цаг 49 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    2 цаг 22 мин
  • Украины цохилтын улмаас Оросыг Крымтэй холбодог стратегийн гүүрний хэсэг нуржээ
    2 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
    2 цаг 56 мин
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
    3 цаг 28 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 13.30 цагаас хэлэлцэнэ
    3 цаг 36 мин
  • Оросын цэргийн онгоц Сибирьт осолдсоны улмаас зорчиж явсан 19 хүн бүгд амиа алджээ
    3 цаг 38 мин
  • Засгийн газар: Ургац хураалтын урьдчилсан дүнг хэлэлцэнэ
    3 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
    3 цаг 43 мин
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
    3 цаг 46 мин
  • "Зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, молибдений баяжмалын үнэ огцом өслөө
    18 цаг 12 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа
    19 цаг 59 мин
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    20 цаг 3 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    20 цаг 12 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    20 цаг 21 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    21 цаг 9 мин
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК