Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2019-10-17
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 02 минутад гишүүдийн 50.7 хувийн ирцтэй эхэлж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд танилцуулсан. 

Тус Байнгын хороо нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах тухай зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэн тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцогдсон болно. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг санал нэгтэй дэмжсэн бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, хууль зүйн техникийн талаас нь хянаж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг хийсэн. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн өөрчлөлт оруулж байгаа 2 дугаар зүйлийг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр хассан тул хуулийн төслийн нэрийг “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” болгон өөрчилсөн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд танилцуулгадаа онцолсон.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, С.Эрдэнэ нар Монгол Улсын хэмжээнд хавдрын өвчлөл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалд хамруулж, төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх, эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, орон нутагт энэ чиглэлийн нэгж байгуулахдаа боловсон хүчинг бэлтгэх шаардлагатай гэсэн саналуудыг хэлж, энэ чиглэлээр баримталж байгаа бодлого, чиглэлийг тодрууллаа. 

Эрүүл мэндийн яам жил бүр шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг улсын төсөвт суулгадаг. Энэ жилийн хувьд манай салбарт 11 компьютер томограффын аппарат, 19 ходоодны дурангийн аппарат нэн шаардлагатай байгаа тул хуулийн төсөлд оруулан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын нийт эмнэлгийн барилгын 80 хувь нь 2004 оноос өмнө баригдсан тул шинэчлэх, засварлах шаардлагатай гэж Эрүүл мэндийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд хариулж байлаа. Мөн хавдрын өвчнөөр өвчлөгсдийн сэргээн засах, туяа, зарим химийн болон хөнгөвчлөх эмчилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулсан. Түүнчлэн 2018 оноос хүн амыг насны бүлгээр дөрөв ангилж түүнд хамрагдах урьдчилан сэргийлэх үзлэгийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, 4,5 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Нийслэлийн дүүргүүдэд 2018, 2019 онд мэс засал, хавдрын кабинет нээсэн бөгөөд одоо орон нутагт хавдрын эмчилгээний нэгжийг байгуулж, хэвтэн эмчлүүлэгсдийн орны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашдаа хуулийн төслийн хүрээнд 39,9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зардал, улсын хэмжээнд  66 эмч, энэ тооны сувилагчийг давтан бэлтгэх шаардлагатай гэж байлаа. 

Ингээд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.6 хувь нь дэмжив. 

Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Хуралдаан Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан. 

Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нар Худалдан авах ажиллагааны газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулах биш, харин Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулах нь илүү оновчтой гэж үзэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. 

Анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд  тодруулга хийн, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир, Ч.Хүрэлбаатар нар төслийн заалтыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ худалдан авах ажиллагааны газар хэмээх мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа тул Ерөнхий сайд хөгжлийн бодлоготойгоо орон нутаг, яамдын үйл ажиллагааг уялдуулж, үүрэг чиглэлээ өгөөд, хэрэгжилтэд хяналт тавих нь чухал” гэсэн байр суурийг илэрхийлж байв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Я.Санжмятав, Д.Эрдэнэбат нар эсрэг саналтай байлаа. Гишүүдийн зүгээс худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын эрхлэх асуудалд оруулах нь чухал. Учир нь Шадар сайд эдийн засгийн бодлогоо хариуцаж, эрхлэх асуудлын хүрээнд нь хөгжлийн бодлого, үүнтэй уялдсан томоохон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, гадаад харилцаатай холбоотой асуудлаа шийдэх нь зүйтэй. Ийм өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн санал хэлж байлаа.

Ингээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа.  Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нар төслийн 1 дэх заалтын “Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний гэснийг “Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний" гэж, 2 дахь заалтын “2-21” гэснийг “3-22” гэж, 3 дахь заалтын “Ерөнхий сайдын” гэснийг “Шадар сайдын” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Иймд  "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. 

 

 

Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүд, УИХ-д ажлаа шууд тайлагнан хариуцдаг байгууллагууд, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. Үдийн  завсарлагааны цаг болсон тул хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуулт хариултыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  үргэлжлүүлэхээр боллоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    35 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    45 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    10 цаг 28 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    16 цаг 21 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    17 цаг 36 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    17 цаг 38 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    20 цаг 17 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    20 цаг 24 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    21 цаг 19 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    21 цаг 30 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    23 цаг 2 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    23 цаг 18 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    23 цаг 28 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    23 цаг 29 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    23 цаг 54 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Уржигдар 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Уржигдар 13 цаг 48 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК