Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ПХЭХ: Тагнуулын байгууллагаас дарамталж, гурван ялтанд ял тулгасан байх магадлалтай

2019-10-23
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

С.Зоригийн хэрэг нь Олон улсын парламентын холбооны дэргэдэх Парламентчдын хүний эрхийн хороонд олон жил яригдаж байгаа хэргүүдийн нэг. Хэрэг нээгдсэнээс хойш нийт 53 шийдвэр гарсан байдаг.

ЭШЛЭЛ 2.

Хороо бодит байдлыг тодруулахаар төлөөлөгчдөө Монголд гурван удаа томилон ажиллуулсан.

ЭШЛЭЛ 3.

2001 онд томилогдсон Хорооны төлөөлөгчид хэрэг мөрдөн шалгах ажиллагаа эхний үе шатандаа бүгд алдаатай байсан гэж дүгнэсэн.

ЭШЛЭЛ 4.

2015 онд тухайн үеийн байдалтай танилцаж, яриа хэлэлцээг дэмжих зорилгоор Хороо төлөөлөгчдөө Монголд дахин томилсон. Мөрдөн шалгах ажиллагаанд бодит дэвшил гарч, ил тод байдал нэмэгдсэн тохиолдолд л С.Зориг агсны алуурчдыг олж тогтоох улс төрийн хүсэл хүчтэй хэвээр байгааг харуулна хэмээн төлөөлөгчид дүгнэжээ.

ЭШЛЭЛ 5.

Олон жил чимээгүй байсан хэрэг 2016 онд гэнэт өөрөөр эргэж, гурван сэжигтнийг яаравчлан яллав. ОУПХ-ны ПХЭХ болон Удирдах зөвлөл 2017 оны  4 дүгээр сард гаргасан шийдвэртээ шүүх хурлууд хаалттай болж, шүүхийн шийдвэрийг нууцаас гаргаагүйд ихээхэн зовниж байгаагаа илэрхийлсэн.

ЭШЛЭЛ 6.

Мөн Б.Булганыг сулласан ч түүнийг эрүүдэн шүүсэн асуудалд Монголын холбогдох  эрх баригчид зохих ёсоор хандаагүйг онцолсон. Иймд ОУПХ-ны ПХЭХ болон Удирдах зөвлөл хэргийг нууцын зэрэглэлээс даруй гаргаач хэмээн дахин уриалсан. Шударга ёс гажуудахаас сэргийлж, хэргийн үнэнийг ил болгоход нэмэр болгох үүднээс дотоодын болон олон улсын ажиглагчдыг байлцуулан шүүх хурлыг нээлттэйгээр дахин зарлаж, үүсээд буй ноцтой алдаа дутагдлыг засаж залруулаач хэмээн Дээд шүүхээс хүссэн байдаг.

ЭШЛЭЛ 7.

Дээрх байдлуудыг харгалзан Хороо холбогдох эрх баригчдын зөвшөөрлөөр 2017 оны есдүгээр сард төлөөлөгчдөө Монголд гурав дахь удаагаа томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн. Томилолтынхоо эцэст төлөөлөгчид тагнуулын байгууллага нь дарамтлах замаар хуурамч мэдүүлэг өгүүлж, гурван ялтанд ял тулгасан байх магадлалтай хэмээн дүгнэсэн. Мөн хэргийг мөрдөн шийдвэрлэсэн ажиллагаанууд нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон шударга шүүхийн зарчимд нийцэхгүй байгаа тул хэргийн үнэн болон /Захиалагч/ -ийг тогтоох хууль ёсны, итгэл үнэмшил бүхий чармайлт болсонд тооцогдохгүй гэж төлөөлөгчид дүгнэсэн. Түүнчлэн өмнө нь гаргасан ОУПХ-ны зөвлөмжүүд хэрэгжээгүй байсныг төлөөлөгчид тэмдэглэсэн.

ЭШЛЭЛ 8.

С.Зоригийн хэргийн асуудлаарх Түр хороо парламентад байгуулагдсан зэргээр уг хэргийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх нааштай алхмууд хийгдэж байгааг төлөөлөгчид УИХ-ын удирдлагатай уулзаж ярилцах үеэрээ анзаарч харсан.

ЭШЛЭЛ 9.

Түр хорооны гишүүд болон УИХ-ын хэд хэдэн гишүүн мөн НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзахад шинээр томилогдсон Ерөнхий прокурор болон Ерөнхий шүүгчийг С.Зоригийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд гарсан алдаа завхралыг засаж залруулна гэдэгт бүрэн итгэхгүй байгаагаа мөн  Монголын шүүх засаглалд томоохон шинэчлэлийг нухацтайгаар хийх шаардлагатай байгааг илэрхийлсэн.

ЭШЛЭЛ 10.

Төлөөлөгчид УИХ-ын даргад цөхрөлтгүй хүсэлт гаргасны дараа ТЕГ бичлэгийн хуулбарыг өгч, төлөөлөгчид түүнийг Төрийн ордонд үзэх боломжтой болсон.

ЭШЛЭЛ 11.

Бичлэгээс үзэхэд Б.Содномдаржааг зодох, хүнд байрлалтай байлгах, унтуулахгүй байх, хоол унд, усыг нь хориглох зэргээр хэрцгий үйлдлүүд гарсан гэж төлөөлөгчид дүгнэв. Төлөөлөгчид Б.Содномдаржаад холбогдох хэргийн явц хангалтгүй байгаа нь түүнийг цагдан хоригдсон эхний 6 хоногийн хугацаанд түүний хуулийн зөвлөх,  гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг хориглосонтой холбоотой гэдгийг анзаарсан. Төлөөлөгчид уг бичлэгт Б.Содномдаржаагийн эхний 6 өдрийн 24 цагийн тэмдэглэлийг бүтнээр нь гаргаагүй болохыг тэмдэглэв. Гэсэн ч төлөөлөгчдийн үзсэн хэсэг түүнийг эрүүдэн шүүсэн гэдгийг батлав.

ЭШЛЭЛ 12.

Төлөөлөгчид ял авсан 3 этгээдтэй нээлттэй ярилцав.

ЭШЛЭЛ 13.

Т.Чимгээгийн хувьд охиныхоо үхэлд одоо ч шаналсан хэвээр байгаа тул сэтгэл санааны байдал нь тогтворгүй байгаа нь төлөөлөгчдөд ажиглагдав. Түүнийг Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө 9 сарын турш зоорийн өрөөнд, маш хүнд нөхцөлд хорьсон байна. Хэрэг хүлээлгэхийн тулд сэтгэл зүйг нь доройтуулах гэж оролдсон хэмээн тэрээр тайлбарлав. Байцаагч нь хэргээ хүлээсэн мэдүүлэг бичүүлэх гэж байнга шахаж, дээрэлхдэг байсан ч тэрээр бичихээс үргэлж татгалзаж иржээ. Төлөөлөгчдөд мэдээлснээр Т.Чимгээгийн эсрэг гаргасан шүүхийн шийдвэрийн цорын ганц нотлох баримт нь Ц.Амгаланбаатарын мэдүүлэг аж.

ЭШЛЭЛ 14.

Б.Содномдаржаа нь Ц.Амгаланбаатрыг 1980-аад оноос буюу хөршүүд байх үеэс таньдаг байжээ. Түүний үзэж байгаагаар, Ц.Амгаланбаатар 2004 онд таксины жолооч хөнөөгөөд авсан удаан хугацааны ялаа хөнгөрүүлэх арга мухардсандаа Б. Содномдаржаагийн нэрийг хамтрагч хэмээн эрх баригчдад мэдэгдсэн аж. Хуулийн ямар ч зөвлөгөө, өмгөөлөл авуулалгүй Б.Содномдаржааг мансууруулан, хүчээр мэдүүлэгт гарын үсэг зуруулсан байна.

ЭШЛЭЛ 15.

Ц.Амгаланбаатар нь өөрийгөө онц ноцтой хэргийг нуун дарагдуулах авлигын тогтолцооны хохирогч болсон гэж төлөөлөгчдөд тайлбарлав. 2004 онд таксины жолоочийг хөнөөсөн хэрэгт нь 2007 онд цаазын ял оноосон. 2010 онд хяналтын шатны шүүх түүний ялыг бууруулж, 25 жилийн хорих ял болгосон. 2012 онд ээжийнх нь биеийн байдал маш муудсан тул түүнтэй уулзахыг ихэд хүсдэг байснаа Ц.Амгаланбаатар хэлсэн. Тиймээс хоригдох ялаа бууруулах үүднээс өөрөө үйлдээгүй хэргийг үйлдсэн болон мэдүүлэг өгчээ. Гэсэн ч түүний мэдүүлэг хэзээ ч найдвар, үнэмшилтэйд тооцогдоогүй. Ц.Амгаланбаатарын хэлснээр ямар ч хамаагүй хэрэг хүлээх нь ялыг бууруулахад тус болохгүй, харин С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээвэл өвчтэй ээжтэйгээ уулзах боломж нээгдэнэ гэж тухайн үед  нэг өрөөнд хамт хоригдож байсан хоригдогч түүнд ярьжээ. Амиа алддаг өдрөө С.Зориг цагаан цамцтай байсан гэвэл мэдүүлэг нь илүү үнэмшилтэй болно хэмээн тэр хоригдогч Ц.Амгаланбаатарт хэлжээ. Ийнхүү С.Зоригийн амийг хөнөөсөн хэмээх мэдүүлэг захидлыг Ц.Амгаланбаатар 2013 оны 6 дугаар сард бичсэн байна.

ЭШЛЭЛ 16.

Ц.Амгаланбаатар 2013 онд мэдүүлгээсээ няцаж, худал хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрснөө төлөөлөгчдөд хэлэв. 2013-2015 онд Ц.Амгаланбаатар чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байхад нь хүнтэй уулзах эсвэл хуульчийн зөвлөгөө авах эрхийг нь түдгэлзүүлсэн байв. Түүнтэй уулзаж байсан цорын ганц хүн нь тагнуулын ажилтнуудын зааврыг дагаж мөрдөхгүй бол гэр бүлийг нь хөнөөнө хэмээн сүрдүүлж байсан Сөрөг тагнуулын газрын дарга Мөнхбат байв.

ЭШЛЭЛ 17.

Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлэхдээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт мессеж хэзээ ч илгээгээгүй, харин 2014 онд тэдэнтэй утсаар ярьсан, Б.Содномдаржаагийн өрөөнд оруулсны дараа мессежийн тухай мэдсэн гэв.

ЭШЛЭЛ 18. 

Ц.Амгаланбаатарын хэлснээр сөрөх тагнуулын албаны ажилтнууд түүнд С.Зоригийн амьдарч байсан байрыг дүрсэлж, Б.Булганы нуруун дээрх сорви зэрэг тус хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн аж.

ЭШЛЭЛ 19.

2015 оны шүүх хуралд гэрчээр орж, түүнийг нөгөө хоёр сэжигтний хамт таньсан гэх гол гэрчүүд 1998 онд тэднийг гэмт этгээдүүд гэж таньж чадаагүйг тэрээр тэмдэглэв. Тэгсэн атлаа гэрчүүд тус хэргийн бүх нарийн ширийн зүйлсийг 17 жилийн дараа гэнэт санаад түүнийг болон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг амархан таньсан нь Ц.Амгаланбаатарт хачирхалтай санагдсан аж. Прокурорын гаргасан гол гэрчүүд нь бүгд худалч хүмүүс гэж Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлсэн.

ЭШЛЭЛ 20.

Улсын ерөнхий прокурорын орлогчтой уулзахад, яллагдагч гурав хуурамчаар үйлдэгдсэн нотлох баримтуудын үндсэн дээр яллагдсан болохыг хүлээн зөвшөөрөв. Хэдий тийм ч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах эсвэл дахин шүүх хурлаар оруулах эсэх нь шүүхийн үйл ажиллагааны үр дүнгээс хамаарна. Эрүүдэн шүүсэн албан тушаалтнуудыг ялласан тохиолдолд өмнөх шүүхийн шийдвэр хүчингүй болох болно гэв.

ЭШЛЭЛ 21.

Эрүүдэн шүүснийг сөрөг хүчний парламентын гишүүн байхдаа буюу 2016 онд мэдсэн гэж Хууль зүйнсайд Ц.Нямдорж төлөөлөгчдөд хэлэв. Тэрээр мөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй тул даруй суллах ёстой гэж үздэгээ илэрхийлэв.

ЭШЛЭЛ 22.

ТЕГ-ын дарга Д.Гэрэл "Захиалагч"-ийг мөрдөх үйл ажиллагааны эхэн үеийн алдааны тухай үзэл бодлоо төлөөлөгчидтэй солилцов. Аллага болсны дараа онолын хэд хэдэн хувилбар яригдсан ч тэднээс зөвхөн нэгийг нь сонгож мөрдсөн. Энэ онол нь огт магадлалгүй байсан учраас мөрдөн шалгах үйл ажиллагааг буруу чиглүүлсэн. Түүнчлэн хэрэгт холбоотой дээд түвшний хэд хэдэн албан тушаалтнууд төөрөгдүүлэх байдлаар хэргийг хаалгахаар шахалт үзүүлж байсныг Д.Гэрэл онцлон тэмдэглэв. Нууцаас гаргах зарлиг гарснаар хэргийн мэдээллийн 98 хувийг задалсан. Үлдсэн 2 хувь нь тагнуулынхантай холбоотой болохыг дахин нотолсон. Шүүхийн тогтоолд буй эх сурвалжуудын нэр, хувийн мэдээллийг дарсан байдлаар үлдсэн баримтуудыг задлах боломжийг ТЕГ хэлэлцэж байгаа талаар ноён Д.Гэрэл төлөөлөгчдөд мэдэгдэв. Тэрээр энэ саналыг дэмждэг ч агентлагийн бусад өндөр албантушаалтнууд дэмжихгүй байгааг онцлов.

ЭШЛЭЛ 23.

Тагнуулын алба гурван ялтанд зохиомол хэрэг тулгаж, хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн гэдэгт төлөөлөгчид бүрэн итгэлтэй байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэг ил болсон бөгөөд тэдний эсрэг өгсөн мэдүүлгээсээ Ц.Амгаланбаатар буцаад байхад тэднийг нэн даруй суллахгүй байгааг төлөөлөгчид ойлгохгүй байна. Шүүхээс Т.Чимгээ,Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллах шийдвэр гаргаж бие даасан хараат бус гэдгээ харуулах хэрэгтэй байна.

ЭШЛЭЛ 24.

Гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах зарлигийн талаар Монголын эрх баригчид ил тод биш байгаад төлөөлөгчид харамсав. Нууцаас гарсан шүүхийн шийдвэрүүдийн орчуулгыг төлөөлөгчдөд томилолтоос нь өмнө болон томилолтын үеэр гаргаж өгнө гэсэн амлалтаа эрх баригчид биелүүлж чадсангүй. Хороо асуудлын агуулгыг бүрэн ойлгох үүднээс бүх шатны шүүхийн бүх шийдвэрийн албан ёсны хуулбарын англи орчуулгыг төлөөлөгчид хүлээн авах шаардлагатай байгааг хатуу зөвлөж байна. С.Зоригийн гэр бүл, ялтнуудын өмгөөлөгч болон Түр хороонд гурван шатны шүүхийн шийдвэрийн хувиудыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өгөх ёстой.

image

Олон улсын парламентын холбооны дэргэдэх Парламентчдын хүний эрхийн хороо (ПХЭХ)-ноос энэ оны зургаадугаар сарын 5-7-нд Монгол Улсад ажилласан томилолтын тухай албан бус орчуулга бүхий тайлангаас онцлох 24 Эшлэлийг түүвэрлэн хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • зочин (103.26.195.86)
    амны зоргоор бурдаг их мэдэгч нарын бичсэн нь энэ хэргийг мөрдөж байсан юм шиг хадуурах юмаа. Мэдлэг боловсрол тун доройгоо үл мэдэн юм бичих юм.
    2019 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.27.42)
    Олон улсын парламентын хороо улсын дотолд хэрэгт ялангуяа шvvхийн хараат бус байдалд оролцох эрхгvй. Зоригийн аллагын захиалагч Нямка сайдын туслах Батзандалчингийн бичиж егсен бичгийн орчуулгыг буцаагаад явуулсан нь ийм ойлгомжгvй болжээ. Еерийгее захиалагч гэдгээ хэлvvлэхгvйе тулд Эрдэнэтийн шахаачин Нямка сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж хийж буй захиалгат нийтлэл байна
    2019 оны 11 сарын 19 | Хариулах
  • Zochin (66.181.188.134)
    Орчуулага учир тун муу хун ойлгоход хургэж болзошгуй байна. Одоо орчуулагын хэд хэдэн хувилбар гарч болох байна. ИХ ТГаас хийсэн нь зов байх
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
  • Буруу Цолмон (103.10.23.101)
    Шүүхийг эрх мэдэлтэний хараат бус Ард түмний хараат шүүх болгох хэрэгтэй Бүх шатаны шүүхийг Шат шатандаа Ард түмэн сонгох Ард түмэн хариуцлаг тооцох нь зөв юм
    2019 оны 11 сарын 11 | Хариулах
  • бц (103.10.23.101)
    Монголын шүүх хуул хүчнхий байгуулагТөрд үүрэлсэн эрх мэдэлтэй хулгайч нарын уяны нохой нараар дүүрсэн Хараат бус байх ёстой шүүх Хулгайч алуурчин нарын хараат шүүх болсон
    2019 оны 11 сарын 11 | Хариулах
  • МОНГОЛ ИРГЭН (202.126.88.186)
    НЯМДОРЖ МОНГОЛЫГ ҮНЭН ЗАВХРУУЛЖ БНАА ОДОО ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ГЭЖ ЗҮТГҮҮЛЖ БНА ТЭХЭЭР ЖАГСААЛТААР НӨГӨӨ ТӨРД ХАДАГДСАН ХЭДЭХ ӨВӨӨ НАР ДАХИАД Л ГАРНА ХЭРЭВ ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР СОНГУУЛЬ ЯВУУЛБАЛ НЭГ Ч ХҮН СОНГУУЛЬ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ АРД ТҮМЭЭН
    2019 оны 11 сарын 10 | Хариулах
    • Зоригийг алсан захиалга егсен Нямка сайдыг барих прокурор байна уу? Прокурор нь Нямка сайдын дvvгийн охин гэлvv! Нямдоржийн томилуулсан.
      2019 оны 11 сарын 10
  • зочин (202.9.42.49)
    Монгол улсын хууль ямар байна тэр дагуу л явагдах ёстой хууль шүүхиин байгууллага нь хэргийг шаардлагатай бол дахин хянан үзнэ
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • зочин (202.9.42.49)
    Улс юм бол шүүх эрх мэдэл байж байж тусгаар тогтнол аюйлгүй байдал хадгалагдана Шүүхгүй болгох гэсэн төргүй болгох гэсэн санаархал явагдаад байна Нямдорж захиалагчииг мэднэ зарлана гэж ам алдчаад одоо энэ хэргииг замхруулах гээд байна Хуультай улс юм хуулиин дагуу прокурор нь дүгнэлт гаргаад шийдээд явах ёстой Нямдорж шүүхгүй болгож өөрөө шүүх болох юм гэнэ
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.143.247)
    Tegeed yagaad eruuden shuusen geed gutgeed baigaa bilee
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • Бальзак. (202.126.89.92)
    Ц.Нямдоржийн арга залинд орсон монголын төр хөөрхий. Захиалагч нь тодорхой болж буй хэрэг. Гэрэл гэж өвөө зөнсөн байна.
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
    • Зоригийн аллагын захиалагч Нямка сайдаа! Ардчиллын удирдагч Зоригийг алчихаад ардчиллын алтан хараацай Элбэгдорж, Бат-Vvл нарыг гvтгэсэн чинь явахаа байгаад удаж байна. Ард тvмэн маш ухаантай! Зориг агсаны ар гэрээс уучлал гуйгаагvй Нямдорж Зоригийг яргалж алсан алуурчдаас уйлагнан уучлалт гуйж, зевхен тэднийг суллахаар ингэтлээ улайран дайрч байгаа чинь Зоригийн аллагын захиалагч Нямка сайд нэдгийг хэдэн мянга батлаад байна!
      2019 оны 10 сарын 24
    • unshigch
      aluurchin elbegdorjoor udirduulsan manangiin aluurchid omdondoo baasan baas sheesendee holildood aliigaa aldaj baina. hyzyygyi aluurchin mongolchuudiig basamjlan doromjilj am asuuj tavlaj baina. olon hyniig alj talj eronhiilogch bolson , 30 jiliin allagaaraa erdenetiig huvidaa avsan hyzyygyi aluurchnii nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno
      2019 оны 10 сарын 24
  • Хишиг (103.206.195.194)
    Энэнээс илүү тодорхой байхад одоо болно, Яаралтай сулла
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
    • Терийн бус байгууллагаас ирсэн vгvй нь ч мэдэгдэхгvй зvйлээр нотлогдсон алуурчдыг суллаж хэнийг алуулах гээв Нямка сайдаа?
      2019 оны 10 сарын 24
  • Зочин (66.181.186.249)
    Гадныхантай нийлж улс орноо муулаад доромжилоод ,хов зөөгөөд ,төр засаг, хууль шүүхрүүгээ довтлоод байгааг ийн учирыг ерөөс ойлгохгүй юм
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
    • irgen
      Шуух руугээ гэчихжээ бас. Авилгач 17 шуугчийн хэн нь бэ чи
      2019 оны 10 сарын 24
  • иргэн (66.181.161.33)
    Эби
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.42.145)
    Захиалагч нь байгаа юм байна
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
    • Зоригийн аллагын захиалагч Нямка сайд Зоригийн алж терийн жолоог 21 жил тасралтгvй атгасан Монгол терийн эзэн, Эрдэнэтийн шахаачин!
      2019 оны 10 сарын 23
  • Зочин (202.131.243.186)
    Эшлэл9-Монголын төрийн албан хаагчид өөрсдөө засаж залруулахын оронд ОУПХ-с гуйгаад байгаамаа даа энийг арай ч дээ
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
    • 0000
      Алуурчин нь төрд байгаа юм шүү дээ Тиймээс хэргийг хаах гэж улайрч байна
      2019 оны 10 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    2 цаг 46 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    3 цаг 21 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    3 цаг 30 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    3 цаг 32 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    3 цаг 55 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    4 цаг 11 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    4 цаг 32 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    5 цаг 43 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    6 цаг 2 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    6 цаг 34 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    6 цаг 58 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    7 цаг 9 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    7 цаг 13 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    7 цаг 44 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    7 цаг 47 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    8 цаг 4 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    8 цаг 39 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    10 цаг 4 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    10 цаг 44 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    11 цаг 4 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК