БНСУ-ын Пёнчан хотод хүндийн өргөлтийн залуучуудын Азийн АШТ энэ сарын 19-27-нд болж байна. 32 дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Болдбаатарын Хонгорзул хүрэл медаль хүртлээ.
Манай тамирчин 97 кг-ыг өргөж медалийн тавцанд гарсан бол энэ жинд БНАСАУ, Тайванийн тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн байна.
Б.Жаргал