Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Гэрэл: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа мэргэжлийн бус байдлаар явсан

2019-10-25
0
ЖИРГЭХ

Монгол Улс “Саарал жагсаалт”-д оржээ. Хүн бүр эдийн засагч болов. Буруутай эздийг нь ч нэр цохон тэмдэглэж хариуцлагын асуудлыг хөндөж байна. Угаас тухайн цаг үеийн иргэдийн анхаарал хаашаа чиглэнэ тийш “бөөгнөрдөг” болсон нь нийгмийн , өнөөгийн бидний үнэн төрх болсон нь нууц биш. Сонирхолтой нь, Олон Улсын Парламентын холбооны парламентчдын Хүний эрхийн хорооноос Монгол Улсад ажилласан томилолтын тайлангийн албан бус орчуулга саяхан ил боллоо. Ил болсон даруйд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхээс ял ногдуулсан нэр бүхий гурван хүний талаар тайланд түшиглэн дурдах болсон. Гагцхүү тэдгээр иргэнд ял ногдуулах шүүхийн үйл явц хэрхэн явсан тухай дурдсангүй. Тиймээс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж, шүүхээс гурван хүнд ял ногдуулах үйл явцыг Олон Улсын Парламентын холбооны парламентчдын Хүний эрхийн хороо хэрхэн дүгнэснийг хүргэж байна.


49. Төлөөлөгчид ТЕГ-ын шинээр томилогдсон дарга Д.Гэрэлийн хороотой хамтран ажиллах хүсэл, газрынхаа ил тод байдал, хариуцлага тооцох тогтолцоог сайжруулах эрмэлзэл бүхий байр суурийг зохих ёсоор тэмдэглэе. Төлөөлөгчдөд Д.Гэрэл даргын хэлснээр С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нь мэргэжлийн бус байдлаар явагдаж, хэрэг хариуцсан мөрдөн байцаагчид нь бодит байдал дээр тагнуулын нууц ажилтнууд байж, нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулж байсан нь харагдаж байна гэв. Эрүү шүүлтийг харуулсан видео бичлэг нь үүнийг нотолж буй гэв. Эрүүдэн шүүсэн гэх ноцтой байдлаас шалтгаалж ТЕГ, АТГ, ПГ-аас эрүүдэн шүүсэн тухай видео бичлэгийг судлан шалгахаар ажлын хэсэг байгуулсан гэдгийг Д.Гэрэл дарга Хороонд мэдээлсэн.

50. Эрүүдсэн тухай видео бичлэгийн талаар Прокурор мэдээлэл авсан тул энэ хэрэгт холбогдсон хэд хэдэн албан тушаалтныг баривчлах, цагдан хорих тушаал гаргасан гэдгийг прокурорын орлогч нотлов. Прокурорын газар нь Түр хороотой бүрэн хамтран ажиллаж, түүний бүх хуралд оролцож эрх мэдлийнхээ хүрээнд шаардлагатай мэдээллээр хангаж ирсэн гэж орлогч нь төлөөлөгчдөд хэлсэн. Яллагдагч гурав хуурамчаар үйлдэгдсэн нотлох баримтуудын үндсэн дээр яллагдсан болохыг хүлээн зөвшөөрөв. Хэдий тийм ч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах эсвэл дахин шүүх хурлаар оруулах эсэх нь шүүхийн үйлажиллагааны үр дүнгээс хамаарна хэмээн тэрээр тайлбарлав. Прокурорын орлогч хэлэхдээ, эрүүдэн шүүж буй албан тушаалтнуудыг яллах тохиолдолд өмнөх шүүхийн шийдвэр хүчингүй болох болно гэв. Уг асуудлыг Дээд шүүх хэлэлцэж, яллагдагч гурвыг суллах эсвэл дахин шүүх хурлаар оруулах эсэхийг шийдэх аж. Хуурамч нотлох баримтуудын үндсэн дээр яллагдсаныг бүх талууд хүлээн зөвшөөрч буй атал Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах эсвэл дахин шүүх хурлаар оруулах нь яагаад эрүүдэн шүүсэн тухай асуудлаарх шүүхийн шийдвэрээс шалтгаалах ёстойг төлөөлөгчид ойлгосонгүй.

51. ТЕГ-ын дарга төлөөлөгчдөд хэлэхдээ, эрүүдэн шүүсэн тухай асуудлаар шалгагдаж буй албан хаагчид урьд өмнөх хэргүүдийн явцад мөн эрүү шүүлт үйлдсэн байж болзошгүй хэргээр давхар шалгагдаж буй гэв. Эрүүдэн шүүж буй видео бичлэгийг задалсан нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн байцаах ажиллагаанд гарсан болон ТЕГ-ын алдаа, дутагдлуудыг илчлэв. Учир нь хэд хэдэн мөрдөн байцаагч мэргэжлийн бус түвшинд ажилласан мэт харагдаж байна. Одоогийн байдлаар ТЕГ мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой хэд хэдэн зүйлийг эхнээс нь тодруулахаар ажиллаж байна. Д.Гэрэл даргын тэмдэглэснээр, эрүү шүүлтийн тухай видео бичлэг дэлгэгдсэн нь үйлчүүлэгчдийнхээ эсрэг эрүү шүүлт үйлдэж буй тухай хэд хэдэн гомдол гаргасан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгчдийн шаргуу хүчин чармайлтын үр дүн яллагдагч гурвыг мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүсэн тухай албан ёсны гомдлыг хүлээн авсныг төлөөлөгчидтэй уулзахдаа Прокурорын орлогч нотлов. Дээрх гомдол 2018 онд ирсэн нь шүүх хуралдааны үеэр Ерөнхий прокурорыг ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй болгосон гэж Прокурорын орлогч хэлсэн. Гэхдээ эрүүдэн шүүж байгаа нь бүр өмнө 2015 онд ил болж, ингэснийг нь С.Зоригийн хэргийн талаарх ОУПХ-ны ПХЭХ-ны болон Удирдах зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлгийн шийдвэрүүдэд олонтаа дурдсан ч Ерөнхий прокурорын зүгээс өөрийн эрх уургийн хүрээнд мөрдөн шалгах талаар ямар ч арга хэмжээ аваагүйд төлөөлөгчид харамсаж байна гэжээ.

С.Сүлд

Үргэлжлэл бий.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • ИРГЭН (64.119.20.251)
    МОНГОЛ ЭНЭ 30 ЖИЛД ДАЙНЫ ХЕЛД СVЙРСЭН УЛС ОРОНТОЙ ЯГ АДИЛХАН БАЙСАН ЭНЭ 30 ЖИЛИЙН ТУРШ ТЕР, ЗАСГИЙГ УДИРДАЖ АВЧ ЯВСАН УДИРДЛАГУУД ОДОО Ч АМЬД БАЙНА. ТЭДНИЙГ ЯЛЛАХ ХЭРЭГТЭЙ. ЕРШЕЕЖ БОЛОХГVЙ. ЭД НАР ХЭДЭН МЯНГАН ХVНИЙ АМЬ НАС ЭРVVЛ МЭНД АМЬДРАЛЫГ СVЙРVVЛСЭН БИЛЭЭ. ХЭРЭГ ХУУЧРАХ БОЛООГVЙ. 1980 ААД ОНД КАМПУЧИЙГ УДИРДАЖ АРД ТVМНЭЭ СVЙРVVЛСЭН ПОЛ ПОТ , ИНГ САРИ НАРЫГ 2000 ОНД НЕХЕН ЯЛЛАЖ БАЙСАН. БИД МАРТАХГVЙ.
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.120.129)
    Хэргийн газар анх ажилласан хүмүүс, гэрч энэ тэр гээд бүгдийг нь алчихсан юм чинь яаж илрэх вэ дээ. Тэр Мөрөн гэж нэг худалч новшийг одоо барьж хорих хэрэгтэй. Тухайн үед Цагдаагийн дарга байсан нөхөр их хурлын гишүүн болохын тулд би гишүүн болбол талийгаачийн хэргийг илрүүлнэ гэж донгодсоор байгаад сонгогдсон . Одоо бодоход энэ Нямдоржийн хамсаатан байсан юм биш үү.
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.44.247)
    yaasan ch uddagiin yaasan ch duusdaggvin yaasan ch olon xvn tamaldagiin yaasan ch viliin vrtein
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.44.247)
    ene ix sejgiin zawaan xereg
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Mongol ulsaa avaraya (172.58.136.61)
    Hurts met gemt heregten teg darga geheer mongoliig ustga gesen humuus erinhiilugch erinhii said bolood ba elbeg saihanbileg jenko gesen hulgaichidaa tsaazal
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.43.192)
    манай улсад ер нь ямар ч газарт мэрэгжлийн хүн байхгүй болсон 30 жил дампуурах бодлого барьсан шүү дээ бараөг энэ дайны байгаа нь их юм болж намууд гишүүнчлэлээ тараавал таарна
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (64.119.22.4)
    Зоригийн алуурчдыг зев барьсан! Харин Зоригийг яргалж алсан алуурчдын захиалагч Нямдоржийг одоо хорьж шалгах хэрэгтэй!!!
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
    • зочин
      Ямар сайн мэдэж байхийн.
      2019 оны 10 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    2 цаг 52 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    3 цаг 45 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    3 цаг 47 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    4 цаг 1 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    4 цаг 6 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    4 цаг 23 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    6 цаг 3 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    7 цаг 53 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    8 цаг 39 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    8 цаг 39 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    9 цаг 4 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    9 цаг 20 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    9 цаг 48 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    9 цаг 50 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    10 цаг 26 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    10 цаг 30 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    10 цаг 33 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    10 цаг 42 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    10 цаг 54 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    11 цаг 0 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК