Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батцэцэг: Дотоодын үйлдвэрлэгчдийн гоо сайхны бүтээгдэхүүний экспорт 4 тэрбум төгрөгт хүрсэн

2019-10-25
0
ЖИРГЭХ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Экспорт Монгол-2019” олон улсын бизнес форум энэ сарын 28-29-ний өдрүүдэд “Corporate convention center”-т болох гэж байна. Энэ талаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэгээс тодрууллаа.


-“Экспорт Монгол-2019” форум тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн форумын онцлог нь юу вэ?

-Форумын хувьд энэ жил хүрээгээ тэлж олон улсын Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмждэг байгууллагууд оролцохоороо онцлог. Мөн гаднын мэргэжлийн эксперт, хөрөнгө оруулагчид нэг дор цугларах учраас дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд гадаад хамтын ажиллагаа бий болгох түүнийг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж харж байна. Хамгийн гол нь дотоодын бизнес эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ экспортлохын тулд ямар стандартыг барьж ажиллах талаар шаардлагатай мэдлэг мэдээлэлтэй болно гэсэн үг.

-Манай улсын хувьд экспортод гаргадаг хэчнээн бараа, бүтээгдэхүүн байдаг юм бэ. Өнгөрсөн оны хувьд дотоодын үйлдвэрлэгчийн бизнесийн орчин ямар ахицтай байв?

-Сангийн зүгээс бизнес эрхлэгчдэд зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлэх бус санхүүгийн бус арга замаар экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрхэн хийх вэ. Ялагуяа, гадаад экспортыг дэмжих талаар бодлого барин ажиллаж байна. Өнгөрсөн жилийн хувьд дотоодын үйлдвэрлэгчид 130 гаруй оронд буюу тухайлбал, Ази, европийн зарим орон, АНУ зэрэг улсад  арьс шир, ноос ноолуур бусад хөнгөн үйлдвэрлэлийн салбарын чиглэлээр бараа бүтээгдэхүүнээ борлуулсан байна. Улмаар малын гаралтай бүтээгдэхүүн 10 орчим хувь, хүнсний чиглэлээр нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн зургаа орчим хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан. Мөн гоо сайханы бараа бүтээгдэхүүний экспорт дөрвөн тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Үүнээс харахад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн экспортын бүтээгдэхүүн өсөх хандлагатай байна.

-Европын орнуудад арьс, ширээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байдаг. Гэтэл манай улсад түүхий эд нь Эмээлт дээр хог болон хөглөрч байна. Энэ тал дээр ямар бодлого барин ажиллаж байна вэ?

-Арьс шир, ноос ноолуурын нөөц бидэнд их бий. Хамгийн гол нь үүнээс чанарын шаардлага хангасан ноос ноолуур, арьс шир нь хэр их байна гэдэг нь чухал. Учир нь түүхий эд боловсруулах процесс нь бүх шатандаа чанарын шаардлага хангагдсан байх ёстой байдаг. Тиймээс шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахын тулд түүхий эдээ стандартын дагуу бэлдэх ёстой. Энэ асуудалд салбарын яамнаас бодлогын хэмжээнд ажиллаж байна. Мөн сангийн зүгээс бэизнес эрхрлэгчдэд түүхий эдийг хэрхэн хаягдалгүй бэлтгэх талаар аргазүйн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллаж байна.

-Жижиг, дунд үйлдвэрийн сангийн зээлийн үндэсний шалгаруулалт дууслаа. Энэ жил сонгон шалгаруулалт ямар шалгуураар яаж явагдсан бэ?

-Энэ онд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас 47 тэрбум төгрөгийн зээлийг дөрвөн багцтай зарлан сонгон шалгаруулалт энэ сарын 10-нд дууссан. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 101 аж ахуйн нэгж шалгарлаа. Зээлийн болон барьцааны  гэрээ байгуулах ажил санхүүжилтийн 40 хувьтай явж байна. Түүнчлэн дээрх төсвөөс орон нутагт 20.5 тэрбум төгрөг нь хуваарилагдан. Үүнд 366 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсанаас өнөөдрийн байдлаар 240 гаруй иргэн, аж ахуйн нэгж арилжааны банкаар дамжуулан орон нутгаар төслөө хэрэгжүүлэх боломжтой болоод байна.

-Энэ оны төсөлд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил ороогүй гэж та баттай хэлж чадах уу?

-Бид бүхэн өнгөрсөн зургадугаар сараас аравдугаар сарыг дуустал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн бүх сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулах бүх талын арга хэмжээг авсан. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн маргаан, гомдол гараагүй учир ЖДҮХС-ийн зээл эзэндээ  очсон байна гэж дүгнэж байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.114.171)
    ЭНЭ СОЛИР ХУУХЭН БИТГИЙ ХУЦААД БАЙ
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    15 цаг 18 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    17 цаг 16 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    17 цаг 54 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    19 цаг 13 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    21 цаг 3 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК